Эрх баригч хүчнийхэн УИХ-ын даргын томилгоон дээр эцэслэн тохиролцоогүй байна. Тэд өнөөдөр (2026.04.01) УИХ дахь МАН-ын бүлгээр С.Амарсайхан, С.Бямбацогт хоёрын хэнийг УИХ-ын даргаар томилохоо хэлэлцэж, МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулахаар товлосон байв. Гэвч 30:38-ийн талынхан дээрх хоёр эрхмийн хэн дээр нь ч нэг мөр санал нэгдээгүй учир бүлгийн хурал, МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаа хойшлуулжээ. Харин өнөө орой юм уу шөнөдөө багтаж УИХ-ын даргаар хэнийг нь томилохоо эцэслэн маргааш УИХ дахь МАН-ын бүлэг, намын Удирдах зөвлөлөө хуралдуулахаар болсон аж.
Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талаас зүтгүүлж буй С.Амарсайханыг дэмжихгүйгээ АН-ынхан өнгөрсөн даваа гарагт илэрхийлсэн. Тиймээс УИХ-ын даргын марафонд С.Амарсайхан өөрөө яаж ч хүсээд "30:-ийн бүлгийнхэн" нь зүтгүүлээд амжилт олохгүй нь тодорхой болсон тухай Төрийн ордныхон ярьж байна. Харин хамгийн боломжит хувилбар нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт болоод байгаа юм байна. Хэрэв С.Амарсайханыг УИХ-ын дарга болговол АН болон бусад намынхан түүнийг ноолж ноцох сэдэв төв талбайд барьсан усан оргилуур, Туулын бургас, ковидийн үед эхнэр нь улаан шугам давж орж давуу эрхтэй мэт аашилсан гэхмэтчилэн мундахгүй. МАН, АН-ынхан нэг ийм шүд зуулттай нөхрийг индэр дээр залж, УИХ-ыг даргалуулахаас цэрвэж байгаа бололтой.
С.Амарсайханы ард Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар гол түлхүүрийг тааруулдгаас ч улстөрчид болгоомжилж буй нь тодорхой. Харин С.Бямбацогтын хувьд, парламентад талуудын тэнцвэрийг хадгалж, улс төр, эдийн засаг, гадаад нөхцөл байдал эгзэгтэй байгаа энэ үед төвийг сахисан байр суурь баримталж, УИХ-ын даргаар ажиллаж чадах туршлагатай парламентч гэдэг дээр эрх баригч хүчнийхэн санал нэг байгаа аж.
С.Тулга
Facebook
Twitter
Youtube


“Монгол хүн-Баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
МАН-ын Удирдах зөвлөл 14:30 цагт хуралдана
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив
Д.Сумъяабазар: Б.Энхбаяр сайдыг би "Бодь" группийн Д.Баясгалантай танилцуулсан. Уулзалтад А.Амундра хамт байсан
РИО ТИНТОГИЙН ЗАХИАЛГААР Г.ЗАНДАНШАТАРЫГ УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн болж байна
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна.gif)

Сэтгэгдэл бичих