Ажлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав


4-р сарын 2
9 цаг 29 минут

     Улсын Их Хурлын даргын 2026 оны 95 дугаар захирамжаар байгуулагдсан ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн болон ахмадын цогц тусламж, үйлчилгээний асуудлаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /2026.04.01/ хуралдлаа.

Хуралдаанд уг ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд оролцож, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт, ахмад настны нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, санхүүгийн нөхцөл байдалтай холбоотой тулгамдсан асуудлуудын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг танилцууллаа.

Тухайлбал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн газрын дарга Ю.Отгонбилэг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Урьболд нар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал,  цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэв.

Мөн Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хариуцсан мэргэжилтэн Б.Анхтуяа ахмад настанд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, анхан шатны тусламж, үйлчилгээнд баримтлах бодлого, яаралтай тусламжийн тогтолцооны шинэчлэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг чадавхжуулах төвлөрлийг сааруулах, эм зүйн салбарын хөгжлийн бодлого, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, хангамж хүртээмж, ахмад настны эмийн хөнгөлөлтийн талаар танилцууллаа. 

Түүнчлэн Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын газрын Макро зохистой бодлогын хэлтсийн дарга Н.Батболд банкуудаас олгодог тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөл, түүний ахмад настны санхүүгийн аюулгүй байдалд үзүүлж буй нөлөө, эрсдэл, цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Хуралдааны үеэр ажлын хэсгийн гишүүд танилцуулгатай холбогдуулан санал асуулт тавьж, ахмад настны амьдралын чанарыг дээшлүүлэх, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогц бодлогыг боловсронгуй болгох чиглэлд хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагын талаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина1 цаг 13 минутын өмнөАТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв1 цаг 21 минутын өмнөЭнэ хичээлийн жилд ЕБС-ийн 727 хоолны газар ажиллаж байна1 цаг 28 минутын өмнөНҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана1 цаг 33 минутын өмнөАжлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав1 цаг 35 минутын өмнөХҮН нам Засагт хамтрахаар шийджээ1 цаг 49 минутын өмнөӨнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр1 цаг 54 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан2 цагийн өмнөУИХ-ын даргын томилгоон дээр тохиролцож чадаагүй учир МАН-ынхан намын бүлэг, Удирдах зөвлөлөө маргааш хуралдуулахаар хойшлуулжээ4 сар 1. 19:36НЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ4 сар 1. 18:33Төрийн банк “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ4 сар 1. 18:30Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа4 сар 1. 18:22Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ4 сар 1. 18:17Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна4 сар 1. 17:52АБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив4 сар 1. 17:48“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонсов4 сар 1. 17:42Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна4 сар 1. 13:56Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно4 сар 1. 10:56С.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна4 сар 1. 9:44Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо4 сар 1. 9:37Ханш нээх өдөр зарим хилийн боомт амарна4 сар 1. 9:32“FIBA 3x3 Asia Cup” тэмцээн өнөөдөр эхэлнэ4 сар 1. 9:27Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр4 сар 1. 9:25Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна4 сар 1. 9:08Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв4 сар 1. 9:00УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 1. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 сар 1. 8:52“38-ын бүлэг”-ийн хуваагдал ба С.Амарсайханыг УИХ-ын дарга болгож Засгийн газар, МАН-д эрх мэдлээ тогтоох Л.Оюун-Эрдэнийн давшилт4 сар 1. 0:02АН-ынхан Л.Оюун-Эрдэнийн талд “С.Амарсайханыг УИХ-ын дарга болгохыг дэмжихгүй” гэжээ3 сар 31. 22:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.