“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг нээлээ. Тендерийг “түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй хамтарсан” буюу "EPC+F" хэлбэрээр зарласан юм. Өөрөөр хэлбэл, тендерт шалгарсан гүйцэтгэгч нь төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, шаардлагатай тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг хийхээс гадна төслийн санхүүжилтийг бүрэн хариуцан хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Тэгвэл “Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерт дөрвөн ААН оролцжээ. Ирэх долоо хоногт тендерийн үнэлгээний хороо хуралдаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм.
Тодруулбал,
- “China first highway engineering company limited”,
- “Shandong Luqiao Group Co., Ltd”,
- “China Railway 16th Bureau Group Co., Ltd”,
- “Чайна Гэжуба Групп Лимитэд Компани” тус тус оролцоод байна.

“Нэгдүгээр тойрог зам”-ын трассын нийт урт 24.7 км бөгөөд үүнээс 13.7 км нэг түвшний 10 эгнээтэй гол гудамж зам, 2.08 км туннелийн хэсэгтэй, 9.03 км хоёр түвшний гүүр, гүүрэн байгууламжтай байна. Мөн долоон байршилд олон түвшний дайран өнгөрөх уулзвар, явган хүний гурван гүүр, дөрвөн нүхэн гарцтай. Төслийн нийт санхүүжилт 918.57 ам.доллар юм.
“Нэгдүгээр тойрог зам”-ыг гол гудамж зам болон туслах гудамж зам гэсэн хоёр ангиллаар төлөвлөсөн. Нэгдүгээр зэрэглэлийн гол гудамж зам нь хоёр урсгалтай, нийт зургаан эгнээтэй, тооцоот хурд 80-100 км/цаг байх бөгөөд гэрлэн дохиогүй, хотын дунд болон холын зайн зорчилтыг саадгүй нэвтрүүлнэ.
Харин туслах гудамж зам нь хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, тооцоот хурд 60 км/цаг байх бөгөөд нийтийн тээврийн хэрэгсэл зорчих юм. Ингэснээр богино зайн, бага хурдтай хөдөлгөөнийг тусгаарлаж, гол гудамж замын урсгалд үзүүлэх нөлөөллийг бууруулна гэж тооцоолсон юм.


Нэгдүгээр тойрог зам нь Туулын хурдны замтай хоёр байршилд огтлолцох бөгөөд ТЭЦ-4-ийн замаар дайран өнгөрч, I хороолол буюу Өнөр хорооллын баруун тал, үерийн далан дагуу хойш гэр хороолол руу чиглэнэ. Цааш Баянхошуу дэд төвтэй олон түвшний уулзвараар холбогдож, зүүн тийш чиглэх ба Хувьсгалчдын өргөн чөлөөтэй хөндлөн огтлолцож, Самбалхүндэвийн оршуулгын газар (цэцэрлэгт хүрээлэн)-ын хойд талаар туннелээр гарч, Хайлааст болон долоон буудлын замыг дайран өнгөрнө. Энэ хэсэгт олон түвшний уулзвараар холбогдоно. Цааш Сэлбэ дэд төвийн урд талаар тойрон гарч Сэлбэ голын дээгүүр өнгөрч, Дарь-Эхийн замтай гүүрээр холбогдоно.
Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор хотын төвийн бүсийн замын ачаалал дунджаар 23-50 хувиар буурч, оргил ачааллын үеийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэх боломжтой. Үүний зэрэгцээ замын нэвтрүүлэх чадвар Зүүн дөрвөн замд 23 хувь, Баруун дөрвөн замд 21 хувь, Баянбүрдийн тойрогт 14 хувь, Их Монголын гудамжинд 10 хувиар тус тус нэмэгдэнэ.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
НҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана
АТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ.gif)

Сэтгэгдэл бичих