“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав


4-р сарын 2
17 цаг 43 минут

     Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. 

“Эрхэм УИХ-ын гишүүд ээ,

Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая тн, 2027 онд 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж, нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.

Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648$-оор нэмэгдэж 1,385$, Евро-5 дизель түлш 483$-оор нэмэгдэж 1,410$, Евро-5 АИ-92 автобензин 441$-оор нэмэгдэж 1,206$, АИ-95 автобензин 441$-оор нэмэгдэж 1,176$, АИ-98 автобензин 441$-оор нэмэгдэж 1,226$ болж, төрлөөс хамаарч 441-648$-оор өссөн.

Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2,200  төгрөгөөр нэмэгдэж 5,200, Евро-5 дизель түлш 1,300 төгрөгөөр нэмэгдэж 5,300, Евро-5 АИ-92 автобензин 1,100 төгрөгөөр нэмэгдэж 4,200, АИ-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4,100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.

Цаашид Ойрх дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж, улам хурцдаж “Брент” төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 1,750   ам.доллар, жижиглэнгийн үнэ литр тутамд 3,296 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 150 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,019 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 4,235 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 200 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,693 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 6,587 төгрөгөөр нэмэгдэн, литр дизель түлшний үнэ 9700 төгрөг болох эрсдэлтэй байна.

Манай улс ОХУ-ын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай хэлцэл хийсний дүнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны хил үнийг 2022 оны тавдугаар сараас хойш 705 ам.доллароор тогтворжуулан жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээлээс хамааралтай үнийн өөрчлөлтгүй явж ирсэн. 

Манай улс АИ-92 автобензинийн гаалийн албан татвараас сардаа ес орчим, жилдээ 100 орчим тэрбум төгрөг, дизелийн түлшнээс сардаа 25 орчим, жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн орлого олдог тэр хэмжээгээр төсвийн орлого хасагдах эрсдэлтэй.

Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны  бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой юм.

Иймд "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боловсрууллаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь1 цаг 21 минутын өмнө“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө1 цаг 26 минутын өмнө“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав1 цаг 30 минутын өмнө“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ3 цаг 29 минутын өмнөУлаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна3 цаг 32 минутын өмнөӨмнөд Солонгос төрийн салбарт 2 өдрийн автомашины хязгаарлалт тогтоолоо3 цаг 35 минутын өмнөС.Бямбацогт: Улс төржилтийг хойш тавьж, зөрчилгүй байх тал дээр анхаарч ажиллана3 цаг 42 минутын өмнөБусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ6 цаг 4 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ8 цагийн өмнөБаянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина9 цаг 22 минутын өмнөАТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв9 цаг 29 минутын өмнөЭнэ хичээлийн жилд ЕБС-ийн 727 хоолны газар ажиллаж байна9 цаг 36 минутын өмнөНҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана9 цаг 41 минутын өмнөАжлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав9 цаг 44 минутын өмнөХҮН нам Засагт хамтрахаар шийджээ9 цаг 57 минутын өмнөӨнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр4 сар 2. 9:10УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 2. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 сар 2. 9:04УИХ-ын даргын томилгоон дээр тохиролцож чадаагүй учир МАН-ынхан намын бүлэг, Удирдах зөвлөлөө маргааш хуралдуулахаар хойшлуулжээ4 сар 1. 19:36НЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ4 сар 1. 18:33Төрийн банк “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ4 сар 1. 18:30Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа4 сар 1. 18:22Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ4 сар 1. 18:17Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна4 сар 1. 17:52АБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив4 сар 1. 17:48“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонсов4 сар 1. 17:42Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна4 сар 1. 13:56Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно4 сар 1. 10:56С.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна4 сар 1. 9:44Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо4 сар 1. 9:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.