Аялал жуулчлал гэдэг очоод буцах биш, очсон газартаа хэр их өгөөж үлдээснээр нь хэмжигддэг


4-р сарын 3
9 цаг 21 минут

     Намайг Батжаргал овогтой Мөнхтогтох гэдэг. Санхүү эдийн засгийн их сургуульд аялал жуулчлалын багш ажилтай.  

Багш гэхээр олон хүний ой тоонд самбарын өмнө зогсож байгаагаар намайг төсөөлж магад. Үнэндээ танхимын сургалт тэгж л явдаг. Гэхдээ аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэнэ гэдэг онолоор хязгаарлагддаг юм биш. Оюутнуудаа дагуулаад хөдөө орон нутгаар дадлага, судалгаанд их явна аа.

Хөдөөгөөр явах бүрдээ орон нутгийн иргэдээс шинэхэн талх, хоол хүнс, айраг, цагаан идээ, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн худалдан авч, морь тэмээ унаж тэднийг дэмждэг. Оюутнууд үүнээс аялал гэдэг зөвхөн байгаль үзэж, амрах тухай биш, харин очсон газартаа ямар нэг нөлөө үлдээж болох вэ гэдэг ойлголтыг авдаг гэсэн үг.

Гэтэл манай иргэдийн хувьд энэ үйл явц эсрэгээрээ байдаг. Аялал жуулчлалын улирал эхлэх үед бид ихэвчлэн хотоос өөрт хэрэгтэй бүхнээ машиныхаа ард чихэж аваад гардаг. Гэтэл тухайн орон нутгийн иргэдийн хийсэн бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээ нь дахин давтагдашгүй, өвөрмөц байхаас гадна тэдний амьжиргаа болон бүс нутгийн эдийн засагт маш том дэмжлэг болдог гэдгийг хүмүүс ойлгодоггүй.

Одоо хэдхэн хоногийн дараагаас дотоодын аялал жуулчлалын улирал эхэллээ. Аялж буй газраасаа худалдан авалт хийх үед аялал тань илүү амьд, утга учиртай болж, бодит үнэ цэнийг бий болгодог гэдгийг манайхан битгий мартаарай. Өөрөөр хэлбэл, та зөвхөн хэрэглэгч биш, харин тухайн бүс нутгийн соёл уламжлал, амьдралын хэв маягийнх нь нэг хэсэг болж, хэзээ нэгэн цагт эргэн дурсах, хууч хөөрөх сайхан түүхийг өөртөө бүтээж байдаг.

Тиймээс аялагч та аялалд гарахдаа жижиг мэт боловч чухал шийдвэрүүдийг гаргаж сурахыг зөвлөе. Аялал жуулчлал гэдэг зөвхөн очоод буцах биш, харин очсон газартаа хэр их өгөөж үлдээж байгаагаар нь хэмжигддэг юм шүү.

Эх сурвалж: Б.Туул "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Нээлттэй парламент” өдөрлөгөөр иргэдэд шинэчлэгдсэн parliament.mn сайтаас мэдээлэл авах, ашиглах практик мэдээлэл хүргэлээ23 минут 4 секундын өмнөМазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ34 минут 13 секундын өмнөИх Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно37 минут 57 секундын өмнө“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана1 цаг 15 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн1 цаг 24 минутын өмнөАвлигын таван хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, 163.5 сая төгрөгийг улсын орлого болгов11 сар 4. 14:05Татварын ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нарыг чөлөөллөө11 сар 4. 14:01Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: “Оюу толгой”-н ногдол ашгийг ард түмэнд олгосноор инфляц өсөхгүй. Ногдол ашиг бол халамж биш11 сар 4. 12:33Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа11 сар 4. 12:24“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа11 сар 4. 11:08Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлжээ11 сар 4. 11:03УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо11 сар 4. 11:00Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 4. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 4. 8:47Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо11 сар 3. 16:00Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана11 сар 3. 15:50ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ11 сар 3. 15:41Ерөнхий Сайд асан Д.Содном: Эх орныхоо хөгжлийг хурдасгая11 сар 3. 12:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд шилжүүлэх ёстой11 сар 3. 12:45Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ11 сар 3. 12:38Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь11 сар 3. 12:33Нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно11 сар 3. 9:59Ван И: Ойрх Дорнодын нөхцөл байдал дайн ба энх тайвны шийдвэрлэх заагт ирээд байна11 сар 3. 9:53УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна11 сар 3. 9:49Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна11 сар 3. 9:46Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа11 сар 3. 9:37Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв11 сар 3. 9:32Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь11 сар 3. 9:29Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна11 сар 3. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан11 сар 3. 8:50
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.