УИХ-ын дарга нам бус байх хуулийн төслийг байнгын хороо дэмжлээ


4-р сарын 3
12 цаг 22 минут

     Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.04.03/ хуралдаан 09.11 цагт О.Алтангэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар Ж.Батжаргал, С.Бямбацогт, Л.Гантөмөр, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаатар, Э.Одбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Б.Хэрлэн, Ө.Шижир, Л.Энх-Амгалан, Д.Энхтуяа нарын гишүүд ирснээр 56.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдаанаар 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Х.Тэмүүжин нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд УИХ-ын гишүүн Х.Тэмүжин нарын 17 гишүүн өргөн мэдүүлсэн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин төслийн талаар танилцууллаа.

Тэрбээр, Өнөө цагт парламентын спикер төвч, голч байр сууринаас парламентын хуралдааныг удирдах нь парламентын ардчилал, парламентын дархлааны салшгүй гол зарчим болсон байна. Учир нь парламентын нийтийн танхимыг олон намын төлөөлөл бүхий чөлөөт хэлэлцүүлгийн орчин, олонх цөөнхийн бодлогын мэтгэлцээний талбар, улс төрийн зөвшил ойлголцлын механизмаас гадна, нээлттэй, хяналттай төрийн үйл ажиллагаа, иргэний мэдэх эрхийн гол эх үүсвэр байлгах нь парламентын спикер, түүнд тавигдах шаардлага, түүний томилгоо, чөлөөлөлттэй шууд холбоотой байна.

2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоотой болсон төдийгүй парламентын давжаа байдлыг засаж 126 гишүүнтэй болсон. Үүний үр дүнд 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Улсын Их Хуралд 4 нам, 1 эвсэл суудал авч олон намаас бүрдсэн Улсын Их Хурал олонх цөөнхийн байр сууриас намын лидерүүд нь мэтгэлцэж, зөвшилцдөг парламентын ардчиллын тулгуур зарчим Монгол Улсад төлөвшиж, хөгжих боломж нэмэгджээ хэмээн танилцуулав.    

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, 2025 оны долдугаар 9-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн өөрчлөлтөөр Улсын Их Хурал асуулгын цагтай болж Ерөнхий сайд, сөрөг хүчний лидер бодлогын мэтгэлцээн хийдэг, гишүүд цаг үеийн асуудлаар Ерөнхий сайдаас шууд асууж, хариулт авдаг улс төрийн шинэ соёл бий болсон билээ.

Улсын Их Хурлын даргын давхар ажил эрхлэхтэй холбоотой хязгаарлалтыг тодорхой болгохгүй бол парламентын ардчиллын олон улсын жишгийн дагуу парламентын спикер төвийг сахиж хуралдааныг удирдах, олонх цөөнхийн мэтгэлцээнийг хөндлөнгийн байр сууринаас явуулах, олонхийн шийдвэр гаргах, цөөнхийн хяналт тавих эрхийг баталгаажуулах болон олон намын үзэл баримтлал, бодлогын өрсөлдөөнийг Улсын Их Хуралд хэрэгжүүлэх явдлыг алдагдуулах эрсдэлтэй байна гэлээ.

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулах тухай шинэ зохицуулалт, парламентын хяналтын шинэ механизм бий болгосон.

Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт ээлжит чуулганы хугацаанд хоёр хүртэл Хянан шалгах түр хороо ажиллахаар заасан нь парламентын хяналт шалгалтын үйл ажиллагааг доголдуулсан төдийгүй нийтийн ашиг сонирхол хөндсөн тодорхой асуудал дээр Улсын Их Хурал ажиллаж чаддаггүй, олон нийтийн дуу хоолойг сонсдоггүй, нийтийн төлөө санаа тавих хүсэл зориггүй, Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй гэж иргэд олон нийт үнэлэх дүгнэх үр дагавартай байна гээд, дээрх үндэслэл, шаардлагыг харгалзан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан гэдгийг тодотгов.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад парламентын ардчилал бэхжих, улс төрийн намууд хариуцлагажих, хуулийн биелэлт, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурал Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн боломж нээгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн  Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо4 сар 8. 9:30Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоолоо4 сар 8. 9:25УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 8. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 сар 8. 9:18ЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив4 сар 7. 18:30“UB Robot - 2026” тэмцээн боллоо4 сар 7. 15:47УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо4 сар 7. 15:44Сэрэмжлүүлэг: Төрийн банкны вэб хуудсыг дуурайж хийсэн хуурамч вэб сайтад мэдээллээ оруулж болохгүйг анхаарна уу!4 сар 7. 15:40"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ4 сар 7. 15:37Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх4 сар 7. 15:34А.Амундра: Миний пост, зураг үнэн бодит явдал учир намайг болон гэр бүлийг маань гэрчийн хамгаалалтад авахыг АТГ-аас хүсэж байна4 сар 7. 13:30Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн4 сар 7. 13:12Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо4 сар 7. 13:07“Сэлбэ 20 минутын хот” төслийн стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулна4 сар 7. 12:12Согтуурсан иргэд нэгнээ хүнд гэмтээжээ4 сар 7. 10:03Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна4 сар 7. 9:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.