Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв


4-р сарын 3
15 цаг 15 минут

      Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.04.03) нэгдсэн хуралдаан 10.24 цагт нийт гишүүдийн 90 нь хүрэлцэн ирснээр 71.4 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 4 гишүүн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Төсвийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар танилцуулав.

Хуурамч шатахууны тухай ойлголт нь 2015 оны арваннэгдүгээр сард онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшийг 520 мянган төгрөг болгон тогтоосон үеэс эхтэй хэмээн Б.Пүрэвдорж гишүүн танилцуулгынхаа эхэнд дурдсан. Тодруулбал, өмнө нь жилд дунджаар 20-30 мянган тонныг импортолдог байснаа 2016 онд огцом нэмэгдэж 100 мянган тонн, 2017 онд 150 мянган тонн, улмаар 200 мянга орчим тоннд хүрчээ. Шатахууныг хуурамчаар үйлдвэрлэхэд ашигладаг завсрын бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд ямарваа нэгэн онцгой татвар тусгай зөвшөөрөл шаарддаггүй болохыг тодруулаад, энэ нь ямар нэг эрх зүйн зохицуулалтгүй байдгийн үр дагавар хэмээн үзэж байгаагаа танилцуулгад дурдсан.

Нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг дотоодын зарим компани хуурамч шатахуун үйлдвэрлэж, иргэдийг хохироосоор байгаа хэмээгээд “Үүнийг шийдвэрлэх тодорхой алхам хийхгүй байна. Керосиныг гэрэлтүүлэгт ашигладаг. XIX зуунд тракторын хөдөлгүүрт ашиглаж байсан нафтаг өдгөө зөвхөн нисдэг тэрэг, онгоцны сэнс цэвэрлэхэд л хэрэглэж байна. Олон улсад хэрэглээ нь хэдийнэ хумигдсан бүтээгдэхүүний импорт манайд өссөөр байна. Энэ төрлийн түүхий эдийн хольцтой хуурамч шатахуун нь авто машины эд ангиас эхлээд агаарын бохирдолд хүртэл сөргөөр нөлөөлдөг. Цаашлаад шударгаар татвар төлж буй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд ч халтай юм” гэлээ.

Мөн ийм үйл ажиллагаа явуулж буй компаниуд дээрх бодисуудыг ашигласныхаа төлөө улсад огт татвар төлдөггүй талаар тодотгоод 2017, 2018 онд хуурамч шатахуун үйлдвэрлэлийн гол түүхий эд болох 202 мянган тонн бодисыг Монгол Улсын хилээр оруулж ирсэн гэх тоо баримтыг танилцууллаа.

Тодорхой нэр төрлийн түүхий эдийг хольж, хуурамч шатахуун зах зээлд худалдаалснаар автомашины эд ангийн ашиглалтын хугацааг эрс богиносгохоос гадна агаар, орчныг бохирдуулдаг сөрөг нөлөөг дурдав. Үүний зэрэгцээ шударгаар татвар төлөөд, бизнес эрхэлж байгаа тэр хүмүүсийн үйл ажиллагаанд ч сөрөг нөлөө үзүүлдэг гэв. Төсөл дэх зохицуулалт бүхий хуулийг 2021 онд Улсын Их Хурал баталсан хэдий ч 2023 онд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн тогтоогдож, эл шийдвэрийг Улсын Их Хурал хүлээн авснаар хуурамч шатахууныг зах зээлд нийлүүлэх нөхцөл дахин бүрдсэн болохыг тайлбарласан. Өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй тонн хуурамч шатахууны хольц бүтээгдэхүүн хадгалагдаж байгааг, тухайн бодисуудыг хольж хуурамч шатахуун болгоод зах зээлд нийлүүлснээр өндөр ашиг олдог атлаа улсад огт татвар төлөхгүй байгааг төсөл санаачлагч хэлсэн.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулсанаар хуурамч шатахууны үйлдвэрлэлийг хязгаарлаж иргэдийг чанартай шатахуун хэрэглэх боломжоор хангах, мөн татварын бааз суурийг өргөжүүлэх зорилгоор боловсруулсан тус хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Х.Баасанжаргал нар асуулт асууж, Б.Пүрэвдорж гишүүн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан юм.

Хуурамч шатахуун хэмээн нэрлэгдээд буй химийн нэгдлийн нөлөөллийн талаарх мэргэжлийн байгууллагаас тодруулсан гишүүний асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай хариулахдаа “Монгол Улсад Евро-2, Евро-3, Евро-4, Евро-5 стандартын авто бензинийг хэрэглэх боломжтой. Евро-2 стандартын авто бензин нь 500 ppm, Евро-2 стандартын дизель түлш 2000 ppm хүхрийн хүчил агуулдаг. Евро-5 стандартын дизель түлш 10 ppm хүхрийн тоосонцор агуулдаг бол дайвар бүтээгдэхүүнүүдийг хольсон хуурамч гэгдэж буй шатахуун нь 5000-6000 ppm, үүнээс ч их хэмжээний хүхрийн тоосонцор агуулдаг учраас хүрээлэн буй орчин, хүний бие эрүүл мэндэд хортой гэж үздэг. Эдгээрийг дахин боловсруулахад маш өндөр хэмжээний зардал өртөгтэй байдаг учраас хямд үнээр борлуулдаг тул дотоодын зарим компани импортлон, хямд өртгөөр шаардлага хангахгүй бүтээгдэхүүн болгоод дизель түлш, авто бензиний үнээр зах зээлд худалдаалан өндөр ашиг олж байна. Энэ нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортойгоос гадна эдийн засгийн агуулгаар татваргүй импортолдог учраас стандартад нийцсэн бүтээгдэхүүний өрсөлдөх боломжийг хязгаарлдаг” гэлээ. Үүний зэрэгцээ манай улсад газрын тосны бүтээгдэхүүнийг боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хоёр аж ахуйн нэгж байдгийг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг үндэслэн хүчингүй болгосон асуудлыг дахин хуульчлахаар төсөл боловсруулж, хэлэлцэж буйг тэмдэглээд энэ нь зөрчил үүсгэх, эрх зүйн үр дагаварын талаар тодруулан хариулт асван. Төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буй эсэхээ илэрхийлж, үг хэлэх шаардлагагүй хэмээн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 103 гишүүний 60 нь буюу 58.3 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо4 сар 8. 9:30Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоолоо4 сар 8. 9:25УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 8. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 сар 8. 9:18ЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив4 сар 7. 18:30“UB Robot - 2026” тэмцээн боллоо4 сар 7. 15:47УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо4 сар 7. 15:44Сэрэмжлүүлэг: Төрийн банкны вэб хуудсыг дуурайж хийсэн хуурамч вэб сайтад мэдээллээ оруулж болохгүйг анхаарна уу!4 сар 7. 15:40"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ4 сар 7. 15:37Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх4 сар 7. 15:34А.Амундра: Миний пост, зураг үнэн бодит явдал учир намайг болон гэр бүлийг маань гэрчийн хамгаалалтад авахыг АТГ-аас хүсэж байна4 сар 7. 13:30Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн4 сар 7. 13:12Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо4 сар 7. 13:07“Сэлбэ 20 минутын хот” төслийн стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулна4 сар 7. 12:12Согтуурсан иргэд нэгнээ хүнд гэмтээжээ4 сар 7. 10:03Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна4 сар 7. 9:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.