Оюутан дадлагажуулах “Нээлттэй парламент-2026” хөтөлбөрийн хаалт боллоо


4-р сарын 3
15 цаг 28 минут

     Монгол Улсын Их Хурал, Тамгын газраас парламентын боловсролыг түгээх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Нээлттэй парламент” цогц арга хэмжээний хүрээнд явуулсан оюутан дадлагажуулах нэг сарын хөтөлбөрийн хаалтын ажиллагаа, сертификат гардуулах ёслол өнөөдөр (2026.04.03) боллоо.

Хөтөлбөрт хүсэлт ирүүлсэн 1068 оюутнаас гадаад, дотоодын их сургууль, коллежийн 100 залууг сонгон оролцуулж, Улсын Их Хурлын нэр бүхий 28 гишүүнээр удирдуулан дадлагажуулсан юм. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хаалтын  ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, хөтөлбөрт шалгарч, оюутан ахуйдаа парламентын ажилд оролцож үзсэнд нь оюутнуудад баяр хүргээд, бидний үед ийм боломж байгаагүй, маш их хичээл зүтгэлтэй байж, эх орноо гэсэн чин сэтгэлтэй хүн улс төрч, Улсын Их Хурлын гишүүн болж чадна хэмээн чухалчлан дурдав.

Мөн оюутнуудыг дагалдуулан дадлагажуулсан Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, С.Зулпхар, Ж.Золжаргал, Х.Тэмүүжин, О.Саранчулуун, Ч.Лодойсамбуу, Б.Мөнхсоёл, Б.Жаргалан, Ө.Шижир, О.Батнайрамдал, Ш.Бямбасүрэн, О.Номинчимэг нар үг хэлж, оюутнуудад ухамсар, ёс суртахуунтай, эх оронч сэтгэлгээтэй байхын чухлыг, өөр хоорондоо дотно нөхөрлөж, үүрдийн холбоотон болохыг, боломж бүрийг ашиглан, эсвэл өөртөө боломж бий болгон тасралтгүй суралцахыг, өөрийгөө хөгжүүлж, танин мэдэхээ зогсоохгүй байхыг, хүсэл тэмүүлэлтэй байхыг, салбар салбартаа сайн мэргэжилтэн болохыг, улс төрийн өнөө маргаашийн муу муухайд сатааралгүй, Монголын зорилго том гэдгийг үргэлж санаж байхыг, хожим харамсахааргүй үнэт зүйлтэй, өөрийнхөөрөө амьдрахыг захилаа.

Дадлагажих хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг төлөөлөн Монгол Улсын Их сургууль (МУИС)-ийн тавдугаар ангийн оюутан Б.Бат-Ирээдүй, Шинжлэх ухаан, технологийн Их сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутан П.Хүслэн ннар үг хэлж, сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Оюутнууд парламентын үйл ажиллагаатай оролцож, хууль тогтоох үйл явцыг бодитоор мэдэж, судалгаа, шинжилгээ хийн, санал санаачилга гаргаж, асуудлыг олон талаас харж бүтээлчээр ажиллах боломж олгосноороо ач холбогдолтой болсныг онцолж байлаа. Мөн мөрөөдөл, тэмүүлэлтэй олон залуустай дотносуулан нөхөрлүүлснийг дурдан, цаашид харилцан суралцаж, бие биедээ эерэгээр нөлөөлөн, найз нөхдийн харилцаагаа хадгалж явна гэдгээ хэлэв.

Оюутан дадлагажуулах хөтөлбөрөөр судалгааны арга зүй, Улсын Их Хурлын Байнгын хороодын үйл ажиллагаа, төрийн албанны ёс зүйн сэдэвт хичээлүүд орж, Улсын Их Хурлын гишүүд лекц, илтгэл тавьж, мөн тэднээс тусгай даалгавар авч гүйцэтгэх, төрийн байгууллагууд, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, зарим яам, салбарын бодлогын асуудлаар хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлэх зэрэг олон талын дадлага ажлуудыг хийсэн байна. Дөрөвдүгээр сарын 01-нд “Загвар парламент” хуралдааныг МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны лекцийн дугуй танхимд хийж, Залуучуудын орон сууцны дэмжлэгийн тухай хуулийн хэлэлцсэн юм. Хуралдааны үр дүнд сөрөг хүчин буюу цөөнхийн баг ялалт байгуулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо4 сар 8. 9:30Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоолоо4 сар 8. 9:25УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 8. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 сар 8. 9:18ЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив4 сар 7. 18:30“UB Robot - 2026” тэмцээн боллоо4 сар 7. 15:47УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо4 сар 7. 15:44Сэрэмжлүүлэг: Төрийн банкны вэб хуудсыг дуурайж хийсэн хуурамч вэб сайтад мэдээллээ оруулж болохгүйг анхаарна уу!4 сар 7. 15:40"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ4 сар 7. 15:37Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх4 сар 7. 15:34А.Амундра: Миний пост, зураг үнэн бодит явдал учир намайг болон гэр бүлийг маань гэрчийн хамгаалалтад авахыг АТГ-аас хүсэж байна4 сар 7. 13:30Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн4 сар 7. 13:12Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо4 сар 7. 13:07“Сэлбэ 20 минутын хот” төслийн стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулна4 сар 7. 12:12Согтуурсан иргэд нэгнээ хүнд гэмтээжээ4 сар 7. 10:03Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна4 сар 7. 9:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.