МАН-ын дарга Н.Учралыг өнгөрсөн даваа гарагт (2026.03.30) Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилсон. Эрх баригч хүчнийхэн УИХ-ын даргын томилгоон дээр тохиролцож чадахгүй байсан учраас УИХ даргагүй, Ерөнхий сайд нь Засгийн газаргүй өнөөдрийг хүрлээ. УИХ дахь АН-ын бүлгийнхэн өчигдөр УИХ-ын даргын томилгоогоор нэг цагийн завсарлага авахыг хүссэн ч хуралдаан даргалагч Ж.Бат-Эрдэнэ мэдэн будилж нэг хоногийн завсарлага өгснийг гишүүд ярьсан. Харин АН-ынхны завсарлага өнөөдөр (2026.04.03) 16:13 цагт дуусна. Тиймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилнэ. Энэ үеэр С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох эсэх талаар хэлэлцэнэ. Мөн Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өнөө орой танилцуулж магадгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Ерөнхий сайд Н.Учрал “Үндсэн чиг үүргийн яамдаас бусад яамдад дэд сайд томилох шаардлагагүй. Яамдын дэргэдэх хөгжлийн төв, агентлагуудад чиг үүргийн талаарх дүн шинжилгээ хийж байгаа. Бүтцийн өөрчлөлт хийнэ” гэдэг байр сууриа илэрхийлсэн. Харин 30:38 болон хуваагдсан МАН-ынхан Н.Учралын Засгийн газарт ямар харьцаатай байх нь таамаг төдий байна. МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал намынхаа Бага хурал дээр “Төрийн ордонд 30:38-аараа хуваагдалгүй эв нэгдлийг эрхэмлэнэ” гэж мэдэгдсэн. Тэрбээр эрх баригч намын даргын хувьд хуваагдаж талцсан талуудын тэнцвэрийг хадгалж, Засгийн газартаа сайдын суудал хуваарилах нь тодорхой. Парламентад суудалтай таван намаас ХҮН намынхан Н.Учралын Засгийн газарт орж ажиллахаа мэдэгдсэн бол АН-ынхан “Орохгүй” гэдэг байр суурьтай байгаа. Гэсэн хэдий ч О.Цогтгэрэлийг огцруулах гарын үсэг цуглуулж буй талынхан нь шинээр бүрдэх Засгийн газарт сайдын суудал горилж яваа. Харин ИЗНН-ыг энэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаах эсэх дээр МАН-ынхан эргэлзэж байна.
Ж.Болд
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
М.Нарантуяа-Нара Х.Булгантуяагийн дараа Үндсэн хууль зөрчсөн хоёр дахь эмэгтэй гишүүнээр тодорч, Ерөнхий сайд Н.Учралын бүрэн эрхэд халдав уу
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Сэтгэгдэл бичих