Н.Учрал УИХ-ын даргын ажлаа өгөхөө мэдэгдэхтэй зэрэгцэн МАН-д дараагийн спикерийн төлөөх өрсөлдөөн эхэлсэн. Харин Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө МАН-ын Удирдах зөвлөлд өгч, УИХ дэмжсэн цагаас эхлэн шинэ Засгийн газрын зургийг эрх баригч хүчнийхэн зурж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Н.Учралыг өнгөрсөн даваа гарагт (2026.03.30) Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилохоос өмнө МАН дахь 30:38 талаас хэн хэнийг сайд болгох вэ гэдэг зургийг талууд тохиролцооны ширээн дээр тавих болсон. Мэдээж хэрэг, өнгөрсөн өдрүүдэд энэ зурагт өөрчлөлт орсон. Л.Оюун-Эрдэнийн талынхан буюу “30-ын бүлэг”-ээс УИХ-д МАН-аас жагсаалтын нэгдүгээрт бичигдэж орж ирсэн Г.Лувсанжамц, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Л.Мөнхбаатар, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Ц.Идэрбат нарын нэрс сайдын марафонд дуулдаж байна. Харин Г.Занданшатарын Засгийн газарт ажиллаж байсан сайд нараас Б.Батцэцэг, Д.Батлут, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Э.Батшугар, Э.Бат-Амгалан, Г.Дамдинням, Т.Аубакир, Т.Доржханд нар суудалдаа үлдэж, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Н.Мөнхсайхан, Үндэсний эвслээс Н.Номтойбаяр, ХҮН намаас Б.Найдалаа нар орж ирэх магадлалтай байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд улс төрд хамгийн их гал дуудсан суудал бол Хууль зүй, дотоод хэргийн сайдынх юм. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад “Шударга ёсны илд чинь байна” гэж ам тангараг өргөсөн Б.Энхбаяр “Ах нар”-ынхаа илд болсон. Б.Энхбаярын далайсан “илд”-д шархадсан Л.Оюун-Эрдэнийнхэн буюу “30-ийн бүлэг” түүний эсрэг өргөн хүрээтэй медиа акци өрнүүлж байгаа. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаярыг авлигын хэргээр шалгуулахаар АТГ-т хандаж, “Шилэн” гэгдэх Б.Цогтгэрэл Б.Энхбаярын авлигын хэргийг нотлох бичлэгийг АТГ-т өгч байгаагаа мэдэгдсэн. Харин Ерөнхий сайд Н.Учрал Б.Энхбаярыг танхимдаа ажиллуулах уу гэдэг анхаарал татаж байна. Н.Учрал МАН-ын даргын хувьд, намынхаа 105 жилийн ойн үеэр “Авлигатай хийх тэмцлээ Ардын намаас эхлүүлнэ” гэж мэдэгдсэн. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудал гэдэг Н.Учралын хувьд тун чухал. Харин Л.Оюун-Эрдэнийн талынхан Хууль зүй, дотоод хэргийн сайдаар “30-ийн бүлэг”-ээсээ С.Амарсайхан, Б.Баярбаатар, Л.Мөнхбаатар нарын нэгийг томилуулах санаархлаа өөрсдийн мэдлийн хэвлэлүүдээр дамжуулж байна. Гэвч Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудлыг Л.Оюун-Эрдэнийн талынханд бэлэглэх нь юу л бол. “Гучийн бүлэг”-т Х.Булгантуяа, Э.Болормаа нараас эхлээд УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудал нь хэзээ мөдгүй орж ирж мэдэх гишүүд бий. Хэрэв Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудлыг Л.Оюун-Эрдэнийн талд өгвөл “Авлигатай хийх тэмцлээ албан тушаалын наймаа болгожээ” л гэж олон нийт харах биз ээ.
С.Тулга
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуулж, үг хэллээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
А.Амундра “Тавантолгой төмөр зам”-аас “Бодь интернэшнл” ХХК руу шилжүүлсэн гэх 110 сая ам.долларын гүйлгээний баримтаас дэлгэлээ
Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
Ажлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өнөө орой танилцуулж магадгүй.gif)

Сэтгэгдэл бичих