Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.04.03) Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулж, сайд нараа томилно. Түүний танхимд Л.Оюун-Эрдэнийн талынхан буюу “30-ийн бүлэг”-ээс С.Амарсайхан Хууль зүй, дотоод хэргийн сайдаар, Ж.Алдаржавхлан ССАЖЗ-ын сайдаар, Ч.Номин ЦХИХХ-ны сайдаар, Ц.Сандаг-Очир БОУАӨ-ийн сайдаар, Ц.Идэрбат ХХААХҮ-ийн сайдаар томилогдохоор болжээ. С.Амарсайханы хувьд, УИХ-ын даргад С.Бямбацогттой өрсөлдөж нэрээ татсан гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлсэн ч өөрөө үгүйсгэсэн. Ч.Номин Н.Учралыг УИХ-ын даргаар томилогдох үед хамгийн их налж харьцсан гишүүдийн нэг. Харин Ц.Сандаг-Очир төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэрэгт Х.Булгантуяатай хамт шалгагдаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлсэн. МАН дахь 30:38 талынхан өнгөрсөн өдрүүдэд сайдын суудлаар ийн наймаалцжээ.
Ж.Энх
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуулж, үг хэллээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
А.Амундра “Тавантолгой төмөр зам”-аас “Бодь интернэшнл” ХХК руу шилжүүлсэн гэх 110 сая ам.долларын гүйлгээний баримтаас дэлгэлээ
Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана.gif)

Сэтгэгдэл бичих