Б.Пүрэвдорж: АН 2028 онд олуулаа болоод та нарыг бүгдийг нь 461 дүгээр хорих ангид нэг камерт хорино. Заавал ял өгнө


4-р сарын 3
21 цаг 45 минут

       МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.04.03) МАН-ын Удирдах зөвлөлд сайд нарынхаа нэрсийг танилцуулсан. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо шинээр бүрдэж буй Засгийн газрын сайд нарын томилгоог хэлэлцэж байна. Хуралдаанд 126 гишүүнээс 117 гишүүн оролцож байна. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учралд хатуу үг хэлж, шинээр томилогдох сайд нарыг улалзуулж байгаа нь УИХ дахь АН-ын бүлгийнхэн. Тухайлбал, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “МАН-ын хулгайтай хийсэн тэмцлийн түүх миний ширээн дээр байна. ЖДҮ-ээр эхэлж, нүүрсний хулгай, оффтэйк, тендер, төмөр зам, Боловсролын зээлийн сан, “Ногоон автобус” зэрэг маш олон хулгай хийсэн. МАН-ынхан сая хэрэлдэхдээ өнгөрсөн жилүүдэд хэлсэн миний үг үнэн байсныг баталсан. Ковидийн хулгай 20 их наядын хохиролтой, нүүрсний хулгай дөнгөж эхэлж байхад долоон их наядын хохиролтой гэж ярьж байжээ. Усыг нь машинаар зөөдөг 3.2 тэрбум төгрөгийн усан сан гээд ярьж байсан байна. Хулгайдаа цадсан та нар сая “Бодь интернэшнл”-ийн 120 сая ам.долларыг ингэж хуваасан, Оюутолгойн 20 сая ам.долларыг тэгж шамшигдуулсан гээд бүр улаан цайм байна. Ард түмнийг зүгээр л цагаан цаас гэж харж байна. МАН-ын жирийн гишүүдийн нүүрийг хэдхэн нөхөд түлж байна шүү дээ. Хоорондоо барьцаалагдсан. “Чи миний оффтэйкийн гэрээг ярьж байна уу. Тэгвэл чиний ковидийн хулгай байгаа шүү” гэнгүүт нөгөөдөх нь “За, за, хоёулаа больё” гээд хулгайгаа нуудаг. Тамираа тасартал хэрэлдэж байсан нөхөд өнөөдөр тэврэлдээд инээлдэж байна. Ямар жаргалтай байна вэ, та нар. Авлигачдаа 40 сая төгрөгөөр торгодог. Хоёр, гуравхан жилээр ялладаг. Хоёр жилээр яллагдсан тэр нөхөр 24 тэрбум төгрөгийн маркийн цуглуулгатай. Тэр хаачсан бэ. Нэг нэгэндээ хариуцлага тооцож чадахгүй юм байна. Ард түмэн та нарт 2028 онд дүн тавина. АН олуулаа болно. Олуулаа болчихоод хариуцлага тооцно. Та нарыг бүгдийг чинь 461 дүгээр хорих ангид нэг камерт аваачиж хорино. Заавал ял өгнө. Ял өгчихөөд “Ногоон автобус”-аар чинь Мааньтын чанга дэглэмтэй хорих ангид аваачиж үлдсэн насыг чинь өнгөрүүлнэ. “Ногоон автобус”-нд гурван суудал авна. МАН-аас АН-д тавьсан гурван БЭТ-ийг хамт ачна” гэлээ. Түүнийг ийн хэлэх зуур УИХ-ын дарга С.Бямбацогт микрофоныг нь хааж, бүдүүлэг үг хэллэг хэрэглэхгүй байхыг гишүүдэд анхааруулав.

Ж.Болд



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 сар 11. 17:38БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө9 сар 11. 17:34Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ9 сар 11. 12:52Авлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ9 сар 11. 12:47Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлнө9 сар 11. 10:16Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ9 сар 11. 10:07Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна9 сар 11. 9:22Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг ангиографийн оношилгоо, эмчилгээний аппарат суурилуулжээ9 сар 11. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 11. 9:05АНЭУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав9 сар 10. 17:35БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргад УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа9 сар 10. 17:31Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 10. 17:26Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт9 сар 10. 17:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана9 сар 10. 17:12УИХ-ын дарга, Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 10. 13:29Баян-өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ9 сар 10. 13:23УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв9 сар 10. 12:59Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа9 сар 10. 12:55Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө9 сар 10. 11:34Ц.Сандаг-очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан9 сар 10. 10:49БНХАУ-аас шатахуун тогтвортой, урт хугацаанд авахаар тохиролцжээ9 сар 10. 10:15Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна9 сар 10. 10:10Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа9 сар 10. 10:05Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа9 сар 10. 9:31“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?9 сар 10. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 10. 9:14Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо9 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг9 сар 9. 16:03Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа9 сар 9. 15:58Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ9 сар 9. 15:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.