Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо


4-р сарын 4
12 цаг 27 минут

      Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2026.04.03) нэгдсэн хуралдаан оройн 19:40 цагт үргэлжилж, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын танилцуулгыг сонслоо.

Ерөнхий сайд танилцуулгадаа улс төрийн зөрчлөө хойш тавьж, улс орны төлөө ажил хийх олон түмний нэхэл хатуутай шаардлага ч өдөр бүр өсөн нэмэгдэж байгааг анхааруулж, бодлогын залгамж чанар, тогтвортой байдал, тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах, мөн цаг үеийн онцгой нөхцөлийг харгалзан, хуульд нийцүүлэн Засгийн газраа байгуулж байгаагаа танилцуулав.

Тэрбээр төрийн байгууллагын хийдэл давхардлыг иж бүрэн тодорхойлох чиг үүргийн иж бүрэн дүн шинжилгээ хийж, төрийн үйлчилгээ, зөвшөөрлийг цааснаас цахимд шилжүүлж, зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод өгч, төсвийн хөрөнгийг хэмнэж, төрийн албыг цомхон, хурдтай, бүтээмжтэй болгохоо илэрхийллээ. Мөн зах зээл дэх төрийн оролцоог хазаарлаж, хувийн хэвшлийн өсөж өндийх орон зайг нээн, хүнд суртал, хууль журам, татварын дарамтаас  чөлөөлнө гээд, “Чөлөөлье” санаачилга, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо товч дурдлаа.

Засгийн газарт ажиллах сайд нарыг тохоон томилохдоо салбараа шууд удирдан зохион байгуулах мэдлэг туршлага, асуудлыг шийдэх улс төрийн капитал, ёс зүй, хүлээсэн хариуцлагаа үүрэх чадамжийг үндсэн шалгуур болгосноо Ерөнхий сайд Н.Учрал хэлж, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярыг, Шадар сайдад Т.Доржханд, Н.Номтойбаяр нарыг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Б.Энхбаярыг, Гадаад харилцааны сайдад Б.Батцэцэгийг, Сангийн сайдад З.Мэндсайханыг, Хууль зүй, дотоод хэргийн сайдад С.Амарсайханыг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад Г.Дамдиннямыг, Батлан хамгаалахын сайдад Д.Батлутыг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Ц.Сандаг-Очирыг, Боловсролын сайдад Л.Энх-Амгаланг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Т.Аубакирыг, Зам тээврийн хөгжлийн сайдад Б.Дэлгэрсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад Ж.Алдаржавхланг, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад Э.Бат-Амгаланг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ц.Идэрбатыг, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдад Ч.Номинг, Эрчим хүчний сайдад Б.Найдалааг, Эрүүл мэндийн сайдад Э.Батшугарыг томилохоор танилцуулав.

Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын 40 гишүүн асуулт асууж, хариулт авч, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд МАН-ын дотоод хагаралыг сануулж, бүлэглэлүүд харилцан бие биенийхээ авлига, албан тушаалын гэмт хэрэг, булхай луйврыг уудлан илчилснийг хууль, шүүхийн байгууллагаар шалгуулж, тогтоолгон сайдын албан тушаалд нэр цэвэр тохоон томилогдох нь зүйтэй талаар саналаа хэлж байлаа. Мөн зарим сайдын томилгоо оновчтой бус, нарийн мэргэжил шаардах салбарт мэргэжлийн бус хүн томилж байгаа нь буруу гэж үзэж байгаагаа Улсын Их Хурлын цөөн бус гишүүн илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж МАН-ын удирдлагууд өөр хоорондоо барьцаалагдсан байгаа нь харамсалтай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд сүүлийн хоёр жилийн хугацаанд МАН дэд сайд нартай нийлээд 80 сайд томилж байгааг сануулан, зарим сайд гэм буруугаа шүүхээр тогтоолгоод орж ирэх хэрэгтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир Монгол төрийн түүхэнд анх удаа яам нь сайдгүй, үүрэг гүйцэтгэгчгүй тав хоносныг хэлж, бие биенээ гэмт хэрэгтнээр дуудаж байсан хүмүүс нэг кабинетэд мөр зэрэгцэн ажиллахаар орж ирж байгааг гайхаж байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн Ерөнхий сайдыг багаа бүрдүүлээд, эрс шинэчлэл хийх болов уу гэж дэмжсэн хэдий ч танилцуулж буй багийг нь хараад дэмжиж ажиллаж чадахгүй гэж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Н.Учралын Засгийн газар урвалт, шарвалт дундаас босож ирж байна хэмээгээд, урвагч дэргэд явахад урагш алхах зам байдаггүй юм гэлээ.

Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Хүлээлтээс доогуур сайд нарыг оруулж ирж танилцууллаа. Өмнөх Засгийн газрыг болохгүй байна гэж л огцруулах асуудал яригдаа биз дээ? Гэтэл яг хэвээрээ орж ирлээ. Эдийн засгийн эрх чөлөө гэж Н.Учрал сайд яриад байсан ч зүгээр уриа төдий л байж_ Сөрөг хүчний зүгээс харахад ашигтай ч ард түмний үүднээс харахад харамсмаар Засгийн газар бүрджээ гээд, үр дүн гаргаж ажиллахыг хүсэв.

Энэчлэн Улсын Их Хурлын гишүүд улс орны эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдал, эдийн засгийн өсөлтийг ард иргэд, айл өрхөд хүртээлтэй болгох тухай, эрчим хүч, түлш шатахууны хүндрэлтэй, хомсдолтой байдлыг хэрхэн даван туулах, улс төрийн тогтвортой байдал, улс төрчдийн ёс суртахуун, парламентын дархлаа зэрэг өргөн хүрээний асуудал, агуулгыг хөндөн ярьсны зэрэгцээ салбар бүрт тулгамдаж байгаа, шийдлээ хүлээж буй асуудлын талаар Засгийн газрын гишүүнээр ажиллахаар нэр дэвшиж буй хүн нэг бүрээс асуулт асууж, хариулт авлаа.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултанд хариулахдаа Монгол Улсын Ерөнхйи сайд Н.Учрал Засгийн газрын тогтвортой байдал юу юунаас чухал болохыг онцлон, эргэлзэх, шүүмжлэх нь эрх чөлөөт нийгэмд хэвийн үзэгдэл ч гэлээ эртэдсэн дүгнэлт хийхгүй байхыг хүсэж, 38-ын, 30-ын гэсэн бүлгээр бус МАН-ын даргын хувьд Улсын Их Хурлын 68 гишүүнээ бүхлээр нь харж сайдын сонголтоо хийсэн гэсэн юм. Тэрбээр, "Явсан замаа харсан чинь ямар богинохон юм бэ, явах замаа харсан чинь ямар урт юм бэ" гэдэг шиг цаг үед Засгийн газрын ажилдаа орж байна. Би бүрэн эрхийнхээ хүрээнд урдаа байгаа замыг хэнтэй туулахаа, нам дотор хэнтэй хамтрах, хамтрахгүйгээ өөрөө шийднэ. Гол нь үр дүнгээр хэмжүүлнэ. Урдах ажлаа хийж, ачаа үүрнэ гэж бодож сайд нараа сонгосон. Сайд нар ажилдаа хариуцлагагүй хандаж, ёс зүйн зөрчил гаргавал тухай бүрд нь чөлөөлнө гэсэн хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдийг томилсон тухай тогтоолыг танилцуулж% үг хэлэв. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар томилогдсон гишүүд тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүж эхэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 минут 37 секундын өмнө“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ8 минут 54 секундын өмнөТатварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо12 минут 48 секундын өмнөТуулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоолоо17 минут 56 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь22 минут 2 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан24 минут 41 секундын өмнөЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив4 сар 7. 18:30“UB Robot - 2026” тэмцээн боллоо4 сар 7. 15:47УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо4 сар 7. 15:44Сэрэмжлүүлэг: Төрийн банкны вэб хуудсыг дуурайж хийсэн хуурамч вэб сайтад мэдээллээ оруулж болохгүйг анхаарна уу!4 сар 7. 15:40"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ4 сар 7. 15:37Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх4 сар 7. 15:34А.Амундра: Миний пост, зураг үнэн бодит явдал учир намайг болон гэр бүлийг маань гэрчийн хамгаалалтад авахыг АТГ-аас хүсэж байна4 сар 7. 13:30Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн4 сар 7. 13:12Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо4 сар 7. 13:07“Сэлбэ 20 минутын хот” төслийн стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулна4 сар 7. 12:12Согтуурсан иргэд нэгнээ хүнд гэмтээжээ4 сар 7. 10:03Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна4 сар 7. 9:58ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно4 сар 7. 9:51Монголбанк дурсгалын зориулалттай алт, мөнгөн гулдмай худалдаалж байна4 сар 7. 9:20Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэ4 сар 7. 9:11УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 7. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан4 сар 7. 9:02Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-т мэдүүлэг өгч байна4 сар 6. 19:07Ж.Дуламсүрэн: Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд 5016 тонн мах бэлтгэн худалдаалж байна4 сар 6. 17:32Мөрдөн шалгах хэлтэст гэмт хэргийн шинжтэй 110 гомдол, мэдээлэл, эрүүгийн 912 хэрэг шалгагдаж байна4 сар 6. 17:29"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 15-20 хувиар буурна4 сар 6. 17:27УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо4 сар 6. 17:24“Баянгол боловсрол-2026” үзэсгэлэнд 10 гаруй улсын 300 орчим боловсролын байгууллага оролцлоо4 сар 6. 17:20Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ4 сар 6. 17:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.