Н.Энхбаяр МАН-ын хагарлаас ашиг хүртэж, хамгийн их төсөвтэй Эрүүл мэндийн сайдын суудлыг дөрөв дэхээ авлаа


4-р сарын 4
18 цаг 41 минут

      Монголын улс төрийн “ХААН” ширээнд хамгийн удаан заларсан хүн бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Түүнийг 2009 оны сонгуулиар МАХН (МАН), АН-ынхан хүч хавсран унагаж байсан бол Н.Энхбаяр МАХН-аа МАН-д нэгтгэсэн цагаас эхлэн эрх баригчид түүнд асар өндөр “төлбөр” төлдөг болсон нь нууц биш. Н.Энхбаярын үнэнч албатуудын нэг З.Баянсэлэнгэ өнгөрсөн долоо хоногт хотын мэр Х.Нямбаатартай хамт Туулын хурдны зам барихыг эсэргүүцэгчдийн эсрэг жагссан бол Н.Энхбаяр Төрийн ордонд “Хүний шунал тэчъяалыг хамгийн их хөдөлгөдөг зүйл бол эрх мэдэл” хэмээн “сургааль” айлдав. Тэрбээр МАН-ын хагарал дээр Харбиний гэрээний эсрэг суртал ухуулга хийж “гал” нэмсэн. Хотын мэр Х.Нямбаатартай “Өргөө” зочид буудлыг өгнө, өгөхгүй” гэж толхилцсон. Эрх баригчдын зодоон Төрийн ордонд ширүүсэх үеэр хурдаа аван гүйж ирж, хошуу нэмэрлэдэг хүн бол Н.Энхбаяр. Ерөнхий сайд Н.Учрал МАН дахь 30:38-ын талтай уулзаж, Үндэсний эвсэл, ХҮН намд сайдын суудал санал болгосон өдрүүдэд Н.Энхбаяр дахиад гарч ирлээ. Төрийн ордонд тавдугаар араандаа хурд авч гүйсний үр дүнд тэрбээр хүү Э.Батшугартаа Монголын хамгийн их төсөвтэй Эрүүл мэндийн сайдын суудлыг авч өглөө. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр ЭМЯ-ыг удирдах эрхийг хүүдээ авч өгсөн нь энэ салбарын оройд заларсан дөрөв дэх тохиолдол юм.

Т.Ганди. Н.Энхбаярыг “ХААН” байхад фракцид нь багтаж явсан хүмүүсийн нэг бол УИХ-ын гишүүн асан Т.Ганди. Тэрбээр Ц.Элбэгдоржийн Засгийн газарт 2004-2006 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Тухайн үеийн МАХН-д намын дарга, Ерөнхий сайд асан М.Энхболдын эсрэг бүрдсэн “Элсний 13”-ын нэг. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярын фракцийнхан М.Энхболдын эсрэг ийн хөдөлж байсан түүхтэй.

Н.Удвал. Н.Энхбаяр МАХН гэдэг нэрийг “бэлэг” болгон авч, Тусгаар тогтнолын ордон тийш дажин зарлах үед түүний баруун гар болж явсан хүн бол Н.Удвал. МАН 2012 оны сонгуульд ялагдаж, АН эрх барих үед Н.Удвал Эрүүл мэндийн сайдаар ажилласан нь 2012-2014 он. Н.Удвал Эрүүл мэндийн сайдаар ажиллах үедээ хоригдлуудын эмнэлгийн үйлчилгээг сайжруулах зорилгоор журамд өөрчлөлт оруулж, албан тушаалын хэргээр хоригдож байсан Н.Энхбаярыг ял эдлэх ихэнх хугацаагаа хуучнаар “Сайд нарын” гэгдэх II эмнэлэгт хэвтэн өнгөрүүлэх боломж олгосон гэдэг.

Г.Шийлэгдамба агсан. Н.Энхбаярын МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2012-2015 онд ажиллаж байсан. Эрүүл мэнд, спортын сайдаар 2014-2016 онд ажиллаж байсан.

Харин одоо Эрүүл мэндийн сайд Э.Батшугар. Ерөнхий сайд Н.Учрал түүнийг Эрүүл мэндийн сайдаар томилох шийдвэр гаргаснаа “Би Э.Батшугарыг хагалгаа хий гээгүй. Энэ салбарт цахим шинэчлэл хийж, сайн менежмент хийх чадвартай хүн гэж Эрүүл мэндийн сайд болгож байгаа юм. JP Morgan-д ажиллаж байсан залуу шүү дээ” гэж УИХ-ын чуулган дээр тайлбарласан. Э.Батшугарын хувьд, JP Morgan-д хөрөнгө оруулалтын банкир, Монголбанкны дэд Ерөнхийлөгч, “Медиа холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж, 2021 онд УИХ-ын гишүүн болсон намтартай. Эрүүл мэндийн сайдаар томилогдсон тэрбээр “Монфарм трейд” компанид хувь эзэмшдэг нь олны анхаарлыг татаж байна. Өөрөөр хэлбэл, эмийн бизнесийн салбарт ашиг сонирхлын зөрчилтэй гэж хүмүүс хардаж байгаа юм. “Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ийнхүү хүүгээ Эрүүл мэндийн сайдаар томилуулсан нь өөрийнх нь хэлсэнчлэн энэ салбарт хүсэл тэчъяалыг нь хөдөлгөх юу байдаг бол” гэж хардахад хүргэж байна. Учир нь улс төрийн хроникоос харвал Н.Энхбаяр Эрүүл мэндийн сайдын суудлыг дөрөв дэхээ авлаа. Т.Ганди, Н.Удвал, Г.Шийлэгдамба агсан... Түүний дараа хүү Э.Батшугар нь.

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа8 минут 4 секундын өмнө“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ12 минут 21 секундын өмнөТатварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо16 минут 15 секундын өмнөТуулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоолоо21 минут 23 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь25 минут 29 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан28 минут 8 секундын өмнөЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив4 сар 7. 18:30“UB Robot - 2026” тэмцээн боллоо4 сар 7. 15:47УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо4 сар 7. 15:44Сэрэмжлүүлэг: Төрийн банкны вэб хуудсыг дуурайж хийсэн хуурамч вэб сайтад мэдээллээ оруулж болохгүйг анхаарна уу!4 сар 7. 15:40"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ4 сар 7. 15:37Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх4 сар 7. 15:34А.Амундра: Миний пост, зураг үнэн бодит явдал учир намайг болон гэр бүлийг маань гэрчийн хамгаалалтад авахыг АТГ-аас хүсэж байна4 сар 7. 13:30Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн4 сар 7. 13:12Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо4 сар 7. 13:07“Сэлбэ 20 минутын хот” төслийн стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулна4 сар 7. 12:12Согтуурсан иргэд нэгнээ хүнд гэмтээжээ4 сар 7. 10:03Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна4 сар 7. 9:58ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно4 сар 7. 9:51Монголбанк дурсгалын зориулалттай алт, мөнгөн гулдмай худалдаалж байна4 сар 7. 9:20Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэ4 сар 7. 9:11УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 7. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан4 сар 7. 9:02Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-т мэдүүлэг өгч байна4 сар 6. 19:07Ж.Дуламсүрэн: Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд 5016 тонн мах бэлтгэн худалдаалж байна4 сар 6. 17:32Мөрдөн шалгах хэлтэст гэмт хэргийн шинжтэй 110 гомдол, мэдээлэл, эрүүгийн 912 хэрэг шалгагдаж байна4 сар 6. 17:29"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 15-20 хувиар буурна4 сар 6. 17:27УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо4 сар 6. 17:24“Баянгол боловсрол-2026” үзэсгэлэнд 10 гаруй улсын 300 орчим боловсролын байгууллага оролцлоо4 сар 6. 17:20Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ4 сар 6. 17:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.