А.Амундра “Тавантолгой төмөр зам”-аас “Бодь интернэшнл” ХХК руу шилжүүлсэн гэх 110 сая ам.долларын гүйлгээний баримтаас дэлгэлээ


4-р сарын 5
2 цаг 04 минут

   Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Бодь интернэшнл” ХХК ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт 1.5 сая ам.долларын хахууль өгсөн” гэх асуудлаар 2026 оны гуравдугаар сарын 23-нд АТГ-т хандаж, нотлох баримтуудыг хүлээлгэн өгснөө мэдэгдсэн. Тэрбээр нийт 894 хуудас нотлох баримтуудыг

  1. “Бодь интернэшнл” ХХК-ийн оффтэйк гэрээ
  2. Нүүрсний сонсгол
  3. Б.Энхбаярт өгсөн авлига
  4. Б.Энхбаярын авлигын бусад хэрэг гэх дөрвөн бүлэгт хувааж АТГ-т өгснөө хэлсэн.

Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярьснаас анхаарал татсан нь 110 сая ам.долларын авлигын хэрэг юм. Л.Оюун-Эрдэнэ энэ талаар “Бодь интернэшнл”-ийн оффтэйк гэрээ 600 сая ам.доллараас 1.3 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Анхны гэрээг байгуулж, “Эрдэнэс Монгол”-оос “Тавантолгой төмөр зам” руу, “Тавантолгой төмөр зам”-аас “Бодь интернэшнл” ХХК руу 110 сая ам.доллар шилжүүлсэн. Энэ мөнгийг тэр оройдоо бэлнээр гаргаж, гэрээ байгуулсан улстөрчдөд заримыг нь Хүүхдийн парк дээр, заримыг нь саун, зочид буудлууд, төрийн тусгай хамгаалалттай газруудад хувааж тараасан. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Р.Мэргэн мэдэж байгаа. Гэхдээ би үүнийг 110 сая ам.доллараар тогтохгүй гэж үзэж байна. Энэ мөнгөнөөс Т.Аюурсайхан нэг сая ам.доллар авсан. Т.Аюурсайханыг би АТГ-т шалгуулахаар өгч байгаа. Удахгүй “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг суллагдана. Би тэднийг тохирсон гэж бодож байна. Яагаад гэвэл, хамгийн чухал мэдээлэлтэй “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалыг гадагш нь гаргаж явуулсан. Энэ хүмүүс “Бодь интернэшнл” ХХК-ийн гаргасан нүүрсний тонн тутмаас тодорхой мөнгөн дүн тохирч үргэлжлүүлсэн. Багадаа 80-100 сая ам.доллар гарсан байх магадлалтай” гэж ярьсан. Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарын талаар ч ноцтой мэдээлэл өгсөн. Тодруулбал, “Б.Энхбаяр энэ ажил нь үр дүнтэй болж ирмэгц Д.Мөнх-Эрдэнэтэй хамт томоохон компаниуд дээр хуулийг хуулиар дарж, сенсацийг сенсациар дарж хахууль авдаг найз хуульчдын бүлэглэл маягийн зүйл байгуулсан. Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ бол Б.Энхбаярын дотны найз. Д.Мөнх-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цахим мэдээллийг устгаж, камерийн бичлэг устгах гэж байсан гэдэг мэдээллийг би авсан” гэж ярьсан. Харин дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Л.Оюун-Эрдэнийг “Худлаа ярьж байна. Би “Бодь интернэшнл” ХХК-д ажиллаж байгаагүй” гэсэн бол Л.Оюун-Эрдэнэ АТГ-т хандсан өдрийнхөө орой сошиалд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийг дэлгэж, Д.Мөнх-Эрдэнэ тэрхүү хуралд “Бодь интернэшнл”-ийн хуулийн зөвлөхийн хувьд оролцож байсныг ил болгосон.

Б.Энхбаяр өнгөрсөн баасан гарагт (2026.04.03) УИХ-ын чуулган дээр гишүүдийн асуултад хариулахдаа “Л.Оюун-Эрдэнэ АТГ-т ямар ч нотлох баримт өгөөгүй” гэсэн юм. Тэгвэл “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра өчигдөр шөнө (2026.04.04) Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлтэй холбоотой зарим гэрэл зургийг инстаграмд сторидлоо. Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийн гэрэл зургийг “2019 оны есдүгээр сарын 22-нд. “Red rock Тэрэлж”-ийн хурлын өрөөнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гэрээг хийхээс өмнө хуулийн зөвлөгөө өгч, өөрийн биеэр, өөрийн гараар санхүүжилтийн гэрээг бэлтгэж суугаа нь” гэсэн тайлбартайгаар сторидсон бол цүнхтэй мөнгөний зураг сторидохдоо “Хэдэн цүнх хэний машинд орсон бэ” гэжээ. Үүнээс гадна “Голомт”-ын Д.Баясгалан саяхан Eagle телевизэд ярилцлага өгөхдөө 110 сая ам.долларын асуудлыг няцаасан бол А.Амундра “Тавантолгой төмөр зам”-аас “Бодь интернэшнл” ХХК руу 2019 оны арваннэгдүгээр сарын 13-нд 286 тэрбум 318 сая 170 мянга 504 төгрөгийн гүйлгээний баримтыг дэлгэлээ. А.Амундрагийн хувьд, “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Гашуунсухайт-Ганцмод боомтын чиглэлд төмөр зам барих төслийг удирдаж байсан. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн мэдээлсэн 110 сая ам.долларын авлигын хэргийн гол гогцоог тайлах хүмүүсийн нэг гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Б.Энхбаяр өөрийг нь “Монголын топ оффтэйкчин” гэсний хариуд А.Амундра өнгөрсөн намар түүнд хандан “Би танд бүгдийг нь яриад өгье. Намайг гэрчийн хамгаалалтад аваад ярих боломж олгочих. Үнэн ганц л байдаг. Би яг үнэнийг ярья. Мөнгө мөртэй шүү. Олон нийтэд хандаад нээлттэй ярьчихъя. Оройгүй байвал аймаар уу. Орой байгаа л даа. Тэр үеийн ҮАБЗ-ийн гурван гишүүн байгаа. 2019 оны тухай ярьж байна шүү. Манай үнэний туйл чадахгүй л дээ, даанч” гэж инстаграмд сторидож байсан юм. Гэвч Б.Энхбаяр “А.Амундра гэрчийн хамгаалалтад орох этгээд биш” хэмээн сэтгүүлчдэд ярьж байв.

С.Тулга  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээСаяханЕрөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа5 цаг 52 минутын өмнөУргац хураалт 88 хувьтай үргэлжилж байна6 цаг 4 минутын өмнөНотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ6 цаг 6 минутын өмнөНийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ6 цаг 8 минутын өмнөТөрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ6 цаг 11 минутын өмнөУИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо7 цаг 57 минутын өмнөЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ8 цаг 6 минутын өмнөТайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ8 цаг 25 минутын өмнөАрктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ8 цаг 30 минутын өмнөТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа10 сар 27. 9:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.