Д.Мөнх-Эрдэнэ: Худал мэдээлэл хийсэн Л.Оюун-Эрдэнийг би шүүхэд өгч, 11 тэрбум төгрөг нэхэмжилсэн


4-р сарын 5
10 цаг 28 минут

     "Бодь интернэшнл" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра өчигдөр (2026.04.04) шөнө инстаграмд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийн зургийг "2019 оны есдүгээр сарын 22-нд. “Red rock Тэрэлж”-ийн хурлын өрөөнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гэрээг хийхээс өмнө хуулийн зөвлөгөө өгч, өөрийн биеэр, өөрийн гараар санхүүжилтийн гэрээг бэлтгэж суугаа нь” гэсэн тайлбартай сторидсон. "Голомт”-ын Д.Баясгалан саяхан Eagle телевизэд ярилцлага өгөхдөө 110 сая ам.долларын асуудлыг няцаасан бол А.Амундра “Тавантолгой төмөр зам”-аас “Бодь интернэшнл” ХХК руу 2019 оны арваннэгдүгээр сарын 13-нд 286 тэрбум 318 сая 170 мянга 504 төгрөгийн гүйлгээний баримтыг дэлгэсэн. Мөн цүнхтэй мөнгөний зураг дээр "Хэдэн цүнх хэний машинд орсон бэ" гэж бичсэнээ сторидоо хийсэн юм.

Харин энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ твиттерт "Эд нар бүр аргаа баржээ. Семинар, хурал, зөвлөлгөөн, хэлэлцүүлэг гээд "Red rock" дээр хувь, хувьсгалын олон л ажлаар очиж байлаа. Одоо бүр хаа хамаагүй зурагнууд нийлүүлээд л гүтгээд явчихдаг. Б.Цогтгэрэл ээ, чиний хулгай мөд илрээд үнэнд гүйцэгдэнэ ээ. Өмнө нь Л.Оюун-Эрдэнэ гэж этгээдийн худал мэдэгдэлтэй холбогдуулан би шүүхэд хандаж, зөвлөх компаниудаараа дамжуулан асар их мөнгө авсан гэх гүтгэлгийн улмаас учирсан гэм хорыг арилгуулахаар 11 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн. Худал мэдэгдэлд нь дурдсан энэ мөнгийг Монголын хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна гэж бодож байна. Хүүхдийнх нь нисдэг тэрэг хөлслөн ниссэн тансаглал, асар үнэтэй хэрэглээ, тамхи татсан хүнийг 50 сая төгрөгөөр торгоно гэх элийрлээс харахад Л.Оюун-Эрдэнэ төрийн эрхэнд байсан зургаан жилийн хугацаандаа асар их баяжсан нь тодорхой тул энэ мөнгийг хялбархан төлөх байх аа. Би энэ гүтгэгч этгээдийг Монголын төрөөс зайлуулна. Одоо нэмээд Б.Цогтгэрэлийг шүүхэд өгөх болно. Эрүүгийн хуулийн 13.14-р зүйл. Илт худал мэдээлэл тараах гэмт хэрэг түдгэлзсэн үеийг энэ хог шаарнууд сайн ашиглаж байна" гэлээ.

Ж.Болд



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа3 цаг 2 минутын өмнөКомпаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ3 цаг 6 минутын өмнөБагануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно3 цаг 9 минутын өмнөДорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна7 цаг 46 минутын өмнө“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно7 цаг 50 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ7 цаг 53 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ8 цаг 2 минутын өмнөОрмузын хоолойг дахин хаажээ8 цаг 6 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ8 цаг 10 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо8 цаг 12 минутын өмнө“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ8 цаг 49 минутын өмнөСонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа8 цаг 54 минутын өмнөЧуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ8 цаг 59 минутын өмнөТөв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ9 цаг 5 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан9 цаг 12 минутын өмнөХаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.