"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?


4-р сарын 6
10 цаг 02 минут

     “Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BITTGS-CONT-0002 тоот гэрээнд 2020 оны зургадугаар сарын 10-нд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2024 оны аравдугаар сарын 29-нийг хүртэл хүчинтэй энэ гэрээ нь “Бодь интернэшнл” ХХК-ийн нийт санхүүжилт 1.005.630.179 ам.доллар, нэмж 2013 онд өөр компанийн хийж гүйцэтгэж байсан 276.4 сая ам долларын ажлыг оролцуулаад нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилттэй болсон.

Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд уг гэрээнүүд, тэдгээрийн санхүүжилттэй холбоотойгоор Нээлттэй нийгэм форумаас л 2023 онд цорын ганц дүгнэлтийг гарсан байдаг. Тэр нь, ихээхэн ноцтой.

Судалгаа шинжилгээний багийнхан “…“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн гуравласан гэрээтэй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийн гэрээтэй холбоотой алдаа, дутагдлуудаас болоод нэлээд ноцтой, сөрөг үр дүнтэй болсон. Тухайлбал, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зах зээлийн үнээс өндөр үнээр гүйцэтгүүлсэн. Нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас гаргаж, тус санхүүжилтийг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцаанд хөрвүүлэн тооцохоор, бас эзэмших хувь хэмжээг 66.6 хувиар хязгаарлаж өгсөн. Иймд 66.6 хувиас хэтэрсэн хөрөнгийг “...Зээл” гэж бүртгээд буцаан төлнө гэсэн үг. Урьдчилгаа төлбөрийг харилцан тохиролцож, албан ёсны гэрээ байгуулаагүй байх үедээ шилжүүлсэн. Иймээс, уг гэрээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухайд алдагдсан боломжийн өртөг өндөр байна.

Өөрөөр хэлбэл, тус компани энэхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг санхүүжүүлснээрээ хэвийн үйл ажиллагаа явуулаад олох орлогоо хэд нугалж алдсан. Харин “Бодь интернэшнл” ХХК-д давуу байдал бий болгосон” хэмээн дүгнэсэн.

Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 2026 оны сарын гуравдугаар сарын 23-нд “…“Бодь интернэшнл” ХХК-ийн оффтейк гэрээ нь 600 сая ам.доллар байсан нь 1.3 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, анхны гэрээ байгуулагдсан өдөр “Таван толгой төмөрзам” ХХК-ийн “Голомт” банканд байрших 8145100943 данснаас “Бодь интернэшнл” ХХК-ийн “Голомт” банканд байрших 8154100935 тоот дансанд 110 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар ойролцоогоор 293,700,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хожим нь уг дансыг устгасан. Түүнийгээ “Голомт финаншиал групп”-ээр дамжуулан “…Валют арилжаа” гэсэн гүйлгээний утгаар бэлнээр гаргаж, хүүхдийн парк, саун, зочид буудал, төрийн тусгай хамгаалалттай байгууламжуудад гэрээ байгуулахад оролцсон нэр бүхий улстөрчдөд тус мөнгийг бэлнээр тараасан онц ноцтой мэдээлэл байна. Энэхүү нүүрсний хулгай нь энэ үйлдлээр зогсоогүй бөгөөд цаашид экспортын тонн тутмаас хувь тохирч, тодруулбал, “Бодь”-ийн нүүрсийг давуу байдал үүсгэн гаргаснаас үүдэж тухайн үед валютын нөөц багасах хүртэл түвшинд очиж байж хэмээн дүгнэж болно” гэх гомдлыг АТГ-т гаргасан. Л.Оюун-Эрдэнэ уг ноцтой авилгын асуудлаар АТГ-т гомдол мэдээлэл гаргахдаа холбогдох хоёр гэрчийн хувийн мэдээлэл, хоёр цагийн видео бичлэг, 10 минутын аудио бичлэг, гар утасны бичлэг болон зарим татаж авсан зургуудын хамт хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Бас, тэрээр дээрх дүнгээс нийт 27.3 сая ам.доллартай нь холбоотой таван хүнийг нэрлээд байна. Нөгөөтэйгүүр, өрнөж байгаа үйл явдлуудаас харахад, Л.Оюун-Эрдэнийн гэрч нь “Бодь интернэшнл”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра, Хотын дарга асан Д.Сумьяабазар хоёр бололтой.

Мөн, эх сурвалжуудын мэдээллээр дээрх 110 сая ам.долларыг тараасан гэх үйл ажиллагаатай “Бодь интернэшл”-ийн эзэн Д.Баясгалан, “Бодь интернэшнл”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра, “Бодь интернэшнл”-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа, “Голомт финаншиал групп”-ийн гүйцэтгэх захирал О.Ганжолоо нарын дөрвөн хүн холбоотой болж таараад байна. Харин, нэгэн цагт бизнесийн түншүүд байсан “Бодь интернэшл”-ийн эзэн Д.Баясгалан, “Бодь интернэшнл”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра хоёр муудалцаад зам салжээ. Тиймээс, А.Амундра байсхийгээд гадаадаас цахим сүлжээгээр уг 110 сая ам.долларын талаар “мэдээлэл” тараадаг болсон. Хамгийн сүүлд, цахим сүлжээнд “…Баясаа захирлын хайгаад байгаа 110 сая ам.доллар нь”, “…Хэдэн цүнхтэй мөнгө хэний машинд орсон бэ”, “…Бас худлаа гэх байх гээд тэр өдөр хамт ажилласан манай компанийн хоёр хүний зургийг орууллаа. Нэг өрөөнд нэг ширээний хоёр буланд суугаад EPC гэрээг нэг талд, нөгөө талд санхүүгийн гэрээ бэлдсэн” гэх зэргээр зурагтай “мэдээлэл” оруулжээ. Харин “Бодь интернэшнл” ХХК-ийн хувьд уг мэдээлэл анх цацагдсанаас эхлээд үгүйсгэсэн мэдэгдлийг дараалан гаргасан. Мөн Д.Баясгалан далайн чанадаас “…Тийм их ам.доллар аваад явж байдаг гэж юу ч байх вэ. Манай компанийн энэ төсөлтэй холбогдсон бүх орлого, зарлага, туслан гүйцэтгэгчид төлсөн төлбөр, гэрээлсэн үнийн дүнгүүд бүгд таарч байгаа. Маш их хэл амтай төсөл учир бид маш их цэгцтэй хандсан. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд асны хэлж байгаа зүйл бол ор үндэсгүй, тэгээд ч боломжгүй. А.Амундра манай компанийн захирал байж байгаад одоогоос зургаан жилийн өмнө ажлаасаа гарч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болсон. Нэгэнт тэр хүн ажлаас гарсан. Энэ нь тэр хүний улс төрийн сонголт. Би хэнд ч ямар ч үүрэг даалгавар өгдөггүй.

А.Амундра сүүлийн таван жилд улс төрд юу хийж байсныг би мэдэхгүй. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөвт өртөг 600 сая ам.доллар байж байгаад 1.3 тэрбум ам.доллар болсон зүйл огт байхгүй. 1.3 тэрбум гэдэг тоо хаанаас гарч ирснийг мэдэхгүй байна” гэсэн. 

Ингээд, “Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудал хэвлэл, цахим сүлжээгээр хэрэлдэх байдалтай өрнөж байна. АТГ, бусад мөрдөх байгууллага дээр уг асуудлын ямар түвшинд авч үзэж байгаа талаар ямар нэг мэдээлэл алга. Ямартай ч, “Бодь интернэшнл”-ийн талын дөрвөн эрхэм гадагшаа гараад явчихсан бололтой. Тэдний талаар “…Дөрвүүлээ Монгол Улсын хилээр гараад явчихсан. Америк, Австрали, Хятад улсуудад түр амьдарч байгаа” гэх мэдээлэл байна. Гэхдээ энэ мөнгийг хэвлэлээр яригдаад байгаа гол дөрвөөс бусад хүмүүс ч байгаа гэдэг мэдээлэл байна.

Тодруулбал, “Бодь интернэшл”-ийн эзэн Д.Баясгалангийн “…Итгэлтэй” хэмээн үздэг нягтлан бодогч нарын тухай яригдаж байна. Тиймээс, АТГ “…“Бодь интернэшнл”-ээс 110 сая ам.доллар авлига болж тарсан эсэхийн үнэн мөнийг шалгаж тогтооё” гэж үнэнээсээ хүсэж байгаа бол гадаадад гараад явчихсан дөрвийг хүлээхээсээ өмнө Д.Баясгалангийн итгэлт хүн, нягтлан бодогч эмэгтэйгээс асуудлыг тодруулаад үзвэл гэмгүй нь бололтой. Учир нь, энэ ноцтой авлигын мэдээлэл олон нийтийн “хүртээл” болсноос хойш бараг сар шахмын хугацаа өнгөрлөө. Түүнчлэн, АТГ-т албан ёсны гомдол болж очоод 20 шахам хонож байна. Дээрээс нь, АТГ бол авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага гэж хуульчлан заасан. Тиймээс, олон нийтийн зүгээс одоо АТГ-ын “ам, гар хоёр”-ыг харж байж болох юм.

Эх сурвалж: Б.Гарьд “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтанд орж байна8 цаг 35 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана8 сар 7. 18:28Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ8 сар 7. 18:20"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов8 сар 7. 18:16Д.Амарбаясгалан С.Баяртай хамт загасчилж, Н.Учрал АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбууг, МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдтэй хийсэн Хөвсгөл дэх нууц уулзалт8 сар 7. 18:09Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна8 сар 7. 13:39Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ8 сар 7. 13:35Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав8 сар 7. 9:56Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо8 сар 7. 9:51М.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно8 сар 7. 9:4511:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө8 сар 7. 9:40Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө8 сар 7. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 7. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан8 сар 7. 9:05Автобусны Ч:19А чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно8 сар 6. 18:11Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ8 сар 6. 16:20“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ8 сар 6. 16:16УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо8 сар 6. 16:08“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна8 сар 6. 12:39Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна8 сар 6. 12:37“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?8 сар 6. 12:32Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав8 сар 6. 12:29Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ8 сар 6. 12:25Монголын авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай8 сар 6. 9:49Татварын өртэй, шатахуун импортлогч 142 ААН-ийн дансыг битүүмжлэхгүй8 сар 6. 9:45Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав8 сар 6. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 6. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 сар 6. 9:06УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8 сар 5. 16:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.