“Баянгол боловсрол-2026” үзэсгэлэнд 10 гаруй улсын 300 орчим боловсролын байгууллага оролцлоо


4-р сарын 6
17 цаг 20 минут

     Энэ онд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийг 3899 суралцагч төгсөнө. Эдгээр суралцагчдад зориулан “Баянгол боловсрол-2026” үзэсгэлэн арга хэмжээг өнгөрсөн бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдөр зохион байгууллаа. 

Өдгөө гурав дахь жилдээ болж буй уг арга хэмжээний үеэр гадаадын их, дээд сургууль, коллежийн элсэлтийн журам, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар цогц мэдээллийг хүргэсэн. Мөн  дотоодын их, дээд сургуулиудын бакалаврын хөтөлбөр, 2+2 хөтөлбөр, оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар танилцуулга мэдээллийг өгснөөс гадна мэргэжлээ зөв сонгоход туслах зөвлөгөөг өгсөн аж.

Энэ удаагийн үзэсгэлэнд АНУ, ХБНГУ, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Канад, Австрали, Филиппин зэрэг 10 гаруй улсын 300 орчим сургуулийн төлөөлөл, албан ёсны төлөөлөгч байгууллагууд оролцов. Түүнчлэн Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Мандах их сургууль болон бусад сургуулиудын төлөөлөл, хэлний сургалтын төвүүд, гадаадын их, дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж буй боловсролын төвүүд оролцсон юм.

Өнгөрсөн онд тус боловсролын үзэсгэлэнд давхардсан тоогоор 10 гаруй улсын 200 гаруй их, дээд сургууль оролцож, 7000 гаруй сурагчид элсэлт, тэтгэлэгт хөтөлбөрийнхөө талаар танилцуулж байв. Тэдгээр суралцагчдаас 10 сурагч БНХАУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэг авсан. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 минут 50 секундын өмнө“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ9 минут 7 секундын өмнөТатварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо13 минут 1 секундын өмнөТуулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоолоо18 минут 9 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь22 минут 15 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан24 минут 54 секундын өмнөЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив4 сар 7. 18:30“UB Robot - 2026” тэмцээн боллоо4 сар 7. 15:47УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо4 сар 7. 15:44Сэрэмжлүүлэг: Төрийн банкны вэб хуудсыг дуурайж хийсэн хуурамч вэб сайтад мэдээллээ оруулж болохгүйг анхаарна уу!4 сар 7. 15:40"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ4 сар 7. 15:37Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх4 сар 7. 15:34А.Амундра: Миний пост, зураг үнэн бодит явдал учир намайг болон гэр бүлийг маань гэрчийн хамгаалалтад авахыг АТГ-аас хүсэж байна4 сар 7. 13:30Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн4 сар 7. 13:12Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо4 сар 7. 13:07“Сэлбэ 20 минутын хот” төслийн стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулна4 сар 7. 12:12Согтуурсан иргэд нэгнээ хүнд гэмтээжээ4 сар 7. 10:03Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна4 сар 7. 9:58ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно4 сар 7. 9:51Монголбанк дурсгалын зориулалттай алт, мөнгөн гулдмай худалдаалж байна4 сар 7. 9:20Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэ4 сар 7. 9:11УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 7. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан4 сар 7. 9:02Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-т мэдүүлэг өгч байна4 сар 6. 19:07Ж.Дуламсүрэн: Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд 5016 тонн мах бэлтгэн худалдаалж байна4 сар 6. 17:32Мөрдөн шалгах хэлтэст гэмт хэргийн шинжтэй 110 гомдол, мэдээлэл, эрүүгийн 912 хэрэг шалгагдаж байна4 сар 6. 17:29"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 15-20 хувиар буурна4 сар 6. 17:27УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо4 сар 6. 17:24“Баянгол боловсрол-2026” үзэсгэлэнд 10 гаруй улсын 300 орчим боловсролын байгууллага оролцлоо4 сар 6. 17:20Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ4 сар 6. 17:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.