ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно


4-р сарын 7
9 цаг 51 минут

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ яамны ажилтнууд, харьяа байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтад Ургамал хамгааллын газар, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Хөдөө аж ахуйн бирж ТӨХК, “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа, Зээлийн батлан даалтын сангийн төвийн бүсийн салбар, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХК, Малын удмын сангийн үндэсний төвийн төлөөлөл оролцов.

Уулзалтын үеэр Засгийн газраас дэвшүүлж буй эдийн засгийн чөлөөлөлт, эрх зүйн орчны шинэчлэл, ногоон хөгжлийн бодлого, авлигын эсрэг арга хэмжээний талаар танилцуулж, салбарын үйл ажиллагааны нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар санал солилцлоо. Мөн ХХААХҮ-ийн салбарыг нээлттэй, ил тод, зөв бодлоготой, хариуцлагатай салбар болгон хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа сайд илэрхийллээ.

Үргэлжлүүлэн сайд тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцов. Тариаланчид дотоодын тариаланчдыг дэмжих, гурилын үйлдвэрлэлийг тогтвортой хангах зорилгоор олгодог улаан буудайн урамшууллын өрийг яаралтай барагдуулах, хөнгөлттэй үнэтэй түлшний зардал, хангалтыг нэмэгдүүлэх шаардлагтайг хэллээ.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат “Тариаланчдад хандан “- Газар тариалангийн салбарт тулгамдаж буй асуудлууд тодорхой болсон. Нэгдүгээрт, 2025 оны урамшууллын асуудлыг яаралтай цэгцлэх шаардлагатай байна.

Хоёрдугаарт, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж аж ахуйн нэгжүүдэд хязгаарлагдаж байна. Төв, Сэлэнгийн бүсэд үүссэн ган гачгийн улмаас зарим тариаланчид өмнөх зээлээ хугацаанд нь төлж чадаагүйгээс шалтгаалан хаврын тариалалтын зээлд хамрагдаж чадахгүй байгаа нь бодит хүндрэл болж байна. Үүнийг зайлшгүй шийдвэрлэнэ.

Гуравдугаарт, шатахууны хангамж, зохицуулалтын асуудлыг мөн анхаарч, тодорхой шийдэлд хүрэх шаардлагатай байна.

Иймд ирэх Засгийн газрын хуралдаанд газар тариалангийн салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцүүлж, урамшууллыг шуурхай олгох, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шатахууны хангамжийг тогтвортой болгох чиглэлд бодит шийдвэрүүдийг гаргана.

Хэрэв дээрх асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэхгүй бол салбарт ойлгомжгүй байдал үүсэх эрсдэлтэй. Тиймээс Засгийн газрын түвшинд онцгой анхаарч ажиллана.

Дунд хугацаанд газар тариалангийн салбарыг экспортын чиг баримжаатай хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Бид зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй экспортын чадавхыг нэмэгдүүлж, салбарыг эдийн засгийн хувьд бэхжүүлэх ёстой. Энэ хүрээнд Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яамтай нягт хамтран ажиллана.

Мөн урт хугацаанд даатгал, газрын зохицуулалт, бордооны хангамж зэрэг суурь асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхэд анхаарна” гэв.

Улсын хэмжээнд 2026 оны хаврын тариалалтыг эрчимжүүлж, улаан буудайг 312 мянган га-д, төмсийг 16 мянган га-д, хүнсний ногоог 18 мянган га-д, тэжээл болон тосны ургамлыг 100 гаруй мянган га-д тариалахаар төлөвлөж байгаа бөгөөд нийт тариалалтын хэмжээ 633 мянган га-д хүрэхээр байна.

Тариалалтын үндсэн бэлтгэлүүдийг хангах чиглэлд тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал, тариаланчид өнгөрсөн оны ургацаас 29 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлсөн бөгөөд үүнээс 14 мянган тонныг Хөдөө аж ахуйн корпорациар дамжуулан борлуулж, 12 мянган тонн үрийг зээлийн шинэчлэлд хамруулаад байна.

Төмсний үрийн хангамжийн хувьд зарим бүс нутагт хомсдол үүсэх эрсдэлтэй байгаатай холбогдуулан нэмэлт нийлүүлэлт, зохицуулалтын ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

Мөн бордооны нийлүүлэлтийн хүрээнд 10 мянга орчим тонн бордоог импортлон, тариаланчдад хүргэх зохион байгуулалтыг хийж байгаа бол ургамал хамгааллын бодисын нийлүүлэлтийг 15 ААН-ээр дамжуулан тасралтгүй хангахаар ажиллаж байна.

Түлш, шатахууны хангамжийг сайжруулах чиглэлээр уул уурхай, эрдэс баялгийн салбар болон нефть импортлогч 23 ААН-тэй хамтран ажиллаж, хаврын тариалалтад зориулан 10 мянган тонн шатахууныг нэг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлэхээр зохицуулалт хийсэн байна. Одоогийн байдлаар 15 ААН-тэй гэрээ байгуулж, 4950 тонн шатахууны нийлүүлэлтийг баталгаажуулжээ. 240 орчим тариаланчид гэрээ байгуулж, шаардлагатай шатахууны худалдан авалтыг эхлүүлээд байна.

Иймд хаврын тариалалтын үед үүсэж болзошгүй хүндрэл, эрсдэлийг бууруулах зорилгоор төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, тариалалтын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад онцгойлон анхаарч байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ41 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна5 минут 55 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо52 минут 57 секундын өмнөЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ55 минут 47 секундын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ59 минут 42 секундын өмнөХөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа1 цаг 41 минутын өмнө“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ1 цаг 45 минутын өмнөТатварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо1 цаг 49 минутын өмнөТуулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоолоо1 цаг 54 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан2 цаг 1 минутын өмнөЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив4 сар 7. 18:30“UB Robot - 2026” тэмцээн боллоо4 сар 7. 15:47УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо4 сар 7. 15:44Сэрэмжлүүлэг: Төрийн банкны вэб хуудсыг дуурайж хийсэн хуурамч вэб сайтад мэдээллээ оруулж болохгүйг анхаарна уу!4 сар 7. 15:40"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ4 сар 7. 15:37Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх4 сар 7. 15:34А.Амундра: Миний пост, зураг үнэн бодит явдал учир намайг болон гэр бүлийг маань гэрчийн хамгаалалтад авахыг АТГ-аас хүсэж байна4 сар 7. 13:30Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн4 сар 7. 13:12Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо4 сар 7. 13:07“Сэлбэ 20 минутын хот” төслийн стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулна4 сар 7. 12:12Согтуурсан иргэд нэгнээ хүнд гэмтээжээ4 сар 7. 10:03Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна4 сар 7. 9:58ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно4 сар 7. 9:51Монголбанк дурсгалын зориулалттай алт, мөнгөн гулдмай худалдаалж байна4 сар 7. 9:20Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэ4 сар 7. 9:11УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 7. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан4 сар 7. 9:02Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-т мэдүүлэг өгч байна4 сар 6. 19:07Ж.Дуламсүрэн: Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд 5016 тонн мах бэлтгэн худалдаалж байна4 сар 6. 17:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.