Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн


4-р сарын 7
13 цаг 12 минут

     УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хурал өнөөдөр 10:00 цагт хуралдаж, 2026 оны нэгдүгээр улиралд ирсэн өргөдөл гомдлыг хэлэлцэх байсан. Гэвч ирц хүрээгүй улмаас хурал хойшлогдсон.

Хурал хойшлогдсон талаар УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн сэтгүүлчид мэдээлэл өглөө. Тэрбээр “Ёс зүйн дэд хороо УИХ-ын тухай хуулиар УИХ-ын гишүүдийн сахилга ёс зүйтэй холбоотой өргөдөл гомдол ирсэн тохиолдолд нян шалгах асуудлыг хариуцдаг. Энэ хүрээнд Ёс зүйн хороонд ирсэн өргөдөл гомдлыг хэлэлцэж, хуралдах байсан.

Мөн Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө болон ойрын хугацаанд зохион байгуулах арга хэмжээний талаар ярилцах байсан юм. Энэ удаагийн хурал ирц хүрээгүй улмаас хойшилж байна. Ёс зүйн дэд хороо найман гишүүнтэй. Эдгээр найман гишүүнээс хоёр гишүүн ирсэн. Бусад гишүүд хөдөө орон нутаг томилолтой, эрүүл мэндийн чөлөөтэй, хурал давхацсан гэдэг шалтгаанаар хуралдаа ирээгүй.

М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн. Ёс зүйн дэд хороо ёс зүйн зөрчлийг шалгаж нягтлах асуудалд бодиттой хандах, эрх тэгш байдлыг хангах энэ зарчмыг барьж ажилладаг. Ирж байгаа өргөдөл гомдлууд дээр холбогдох нотлох баримтууд юу байна гэдэг талаас шалгадаг. Мөн хууль зүйн үндэслэл талаас ч шалгадаг. Хуулийн ямар зүйл заалтыг зөрчиж байна гэдгийг нягталж үздэг.

Эрх тэгш байдлыг хангаж ажиллах тал дээр гомдол гаргаж байгаа иргэд болон гишүүдийн тайлбарыг сонсож, үнэн зөвийг тунгааж, шийдвэр гаргах зарчмаар ажилладаг. Өргөдөл гомдол гаргасан иргэдтэй холбогдсон. Түүнчлэн гомдол холбогдож байгаа М. Нарантуяа гишүүнтэй уулзаж өргөдөл гомдлыг танилцуулсан.

Ёс зүйн дэд хороон цахимаар болон бичгээр ирсэн өргөдөл гомдлыг авдаг. Ирж байгаа гомдол мэдээллээ нягталж хянаж үздэг. М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн. Эдгээр өргөдөл гомдлоос гурван адилхан байсан. Ёс зүйн хорооноос гурван янзын сахилгын арга хэмжээ авдаг. Тухайлбал, сануулах, олон нийтээс албан ёсоор уучлалт гуйх, цалинг 20 хувиар зургаан сар хүртэлх хугацаагаар бууруулах сахилгын арга хэмжээг оногдуулдаг байгаа. Энэ нь дэд хорооны гишүүдийн хамтын шийдвэрээр асуудлыг шийдвэрлэдэг” гэдгийг онцолсон юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 минут 27 секундын өмнө“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ8 минут 44 секундын өмнөТатварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо12 минут 38 секундын өмнөТуулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоолоо17 минут 46 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь21 минут 52 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан24 минут 31 секундын өмнөЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив4 сар 7. 18:30“UB Robot - 2026” тэмцээн боллоо4 сар 7. 15:47УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо4 сар 7. 15:44Сэрэмжлүүлэг: Төрийн банкны вэб хуудсыг дуурайж хийсэн хуурамч вэб сайтад мэдээллээ оруулж болохгүйг анхаарна уу!4 сар 7. 15:40"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ4 сар 7. 15:37Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх4 сар 7. 15:34А.Амундра: Миний пост, зураг үнэн бодит явдал учир намайг болон гэр бүлийг маань гэрчийн хамгаалалтад авахыг АТГ-аас хүсэж байна4 сар 7. 13:30Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн4 сар 7. 13:12Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо4 сар 7. 13:07“Сэлбэ 20 минутын хот” төслийн стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулна4 сар 7. 12:12Согтуурсан иргэд нэгнээ хүнд гэмтээжээ4 сар 7. 10:03Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна4 сар 7. 9:58ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно4 сар 7. 9:51Монголбанк дурсгалын зориулалттай алт, мөнгөн гулдмай худалдаалж байна4 сар 7. 9:20Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэ4 сар 7. 9:11УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 7. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан4 сар 7. 9:02Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-т мэдүүлэг өгч байна4 сар 6. 19:07Ж.Дуламсүрэн: Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд 5016 тонн мах бэлтгэн худалдаалж байна4 сар 6. 17:32Мөрдөн шалгах хэлтэст гэмт хэргийн шинжтэй 110 гомдол, мэдээлэл, эрүүгийн 912 хэрэг шалгагдаж байна4 сар 6. 17:29"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 15-20 хувиар буурна4 сар 6. 17:27УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо4 сар 6. 17:24“Баянгол боловсрол-2026” үзэсгэлэнд 10 гаруй улсын 300 орчим боловсролын байгууллага оролцлоо4 сар 6. 17:20Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ4 сар 6. 17:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.