"Бодь интернэшнл" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, "Голомт"-ын Д.Баясгалан нартай холбоотой пост, зураг инстаграмд сторидсон.
Тэрбээр өнөөдөр (2026.04.07) инстаграмд "Монгол Улсын иргэн А.Амундра миний бие нэр бухий улстөрч, бизнесмэнтэй холбоотой авлигын хэргийг илчилж, Авлигатай тэмцэх газар, прокурортой хамтран ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ үүгээр илэрхийлж байна. Гэвч одоогийн нөхцөл байдлын хувьд Монгол Улсад очиж Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөхөд миний болон миний гэр бүлийн эрүүл мэнд, амь насанд заналхийлэх, эрсдэл учрах магадлалтай гэж үзэж байгаа тул гэрчийн хамгаалалтад намайг болон гэр бүлийг минь авахыг хүсэж байна. Учир нь миний сошиал хаят байршуулсан зураг болон пост нь үнэн бодитой болсон явдал бөгөөд энэхүү авлигын хэргийг илрүүлэхгүй байх, саад учруулах зорилгоор төрийн одоо байгаа эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлэх хандлагатай улстөрчид олон байна. Миний гэрчээр өгөх мэдүүлгээс хамаарч дээрх улстөрчдийн авлигын хэрэг илчлэгдэхээр байгаа болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1 дүгээр заалтын 1 дэх хэсэгт "...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд...гэрчийг хамгаалах шийдвэрийг прокурор..." гаргахаар хуульчилсан. Монгол Улсын гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т "..Гэрч, хохирогчийн амь нас, эруул мэндийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор биечилсэн хамгаалалтад авна.." гэж хуульчилсан байна. Иймд миний амь нас болон миний гэр бүлийн аюулгүй байдлыг хангаж намайг болон гэр бүлийг маань хамгаалалтад авсан эрх бүхий байгууллагын шийдвэр албан ёсоор гарсан тохиолдолд Монгол Улсад очиж Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгч, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх хүсэлтэй байгаа болно" гэжээ.
Ж.Энх
Facebook
Twitter
Youtube


Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
СЕХ-ны гишүүдийг томилох хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуультай хамтран инженер бэлтгэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна
Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа.gif)

Сэтгэгдэл бичих