Төрийн бодлого тодорхойлоход шаардлагатай статистикийн мэдээллийг илүү нарийвчлалтай боловсруулах асуудлаар үүрэг чиглэл өгөв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.04.07) Улсын Их Хуралд үйл ажиллагаагаа тайлагнадаг байгууллагуудын нэг болох Үндэсний статистикийн хорооны бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, танилцах уулзалт хийлээ.
Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Эдийн засгийн нөхцөл байдал-өрхийн санхүү” сэдвээр мэдээлэл хийж, нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, цаашид анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Эдийн засгийн өсөлтийг өмнө нь улирлаар тооцдог байсан бол одоо сараар тооцдог болсон байна. Тоо баримтаас харахад 2025 онд эдийн засгийн жилийн өсөлт 6.8 хувьтай гарсан бол 2026 оны эхний эхний хоёр сарын байдлаар 7.6 хувийн өсөлттэй харьцангуй сайн дүр зураг харагдаж байгаа ч гадаад, дотоод нөхцөл байдлаас хамаарсан инфляцын өсөлтийн эрсдэл байгааг анхаарч, бага дунд орлоготой иргэдээ дэмжих бодлого хэрэгжүүлж, ажиллах шаардлагатай байгаа талаар Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа мэдээлэлдээ дурдав.
Мөн статистикийн мэдээллийг илүү нээлттэй, улсын хэмжээнд мэдээллийг дэлгэрэнгүй нарийвчлалтай гаргах давтамжаа нэмэгдүүлэх зорилгоор өгөгдлийн засаглалыг хөгжүүлэх шаардлагатай байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, төрд байгаа мэдээллийн сангуудыг нэгтгэх, өөр хоорондоо мэдээллийг хуваалцах, ашиглахтай холбоотой зохицуулалт дутагдаж буй талаар хөндөн ярилаа. Энэ хүрээнд Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа гэв.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хэлсэн үгэндээ, суурь мэдээлэл, тоо баримт үнэн зөв, чанартай байж, шийдвэр зөв гарна. Тиймээс статистикийн байгууллага хараат бус, нээлттэй, ил тод ажиллах зарчмыг мөрдлөг болгоход анхаарч ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэв. Ингээд судалгаа, мэдээллийг бүрэн гүйцэт цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийхтэй холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлж тодорхой асуудлаар үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, төрийн бодлого тодорхойлоход шаардлагатай мэдээллийг цуглуулах, боловсруулах ажлыг иж бүрэн гүйцэтгэх, улмаар төрийн байгууллагууд мэдээллээ өөр хоорондоо саадгүй хуваалцахтай холбоотой шийдлийг тус тус боловсруулж, танилцуулахыг үүрэг чиглэл болголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, засаглалыг сайжруулахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо
Г.Занданшатар талийгаач Ш.Алтантуяатай холбоотой хэргийн талаар Малайзийн Ерөнхий сайд Анвар Ибрагимтай уулзсан гэв үү
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав.gif)

Сэтгэгдэл бичих