Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоолоо


4-р сарын 8
9 цаг 25 минут

      Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны холбогдох газрын дарга нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй 2026 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчны хууль тогтоомжийг чанд мөрдөх шаардлагатайг онцоллоо. Тэрээр холбогдох хууль, тогтоомж, стандарт шаардлагыг бүрэн хангаж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсны үндсэн дээр төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх ёстойг тэмдэглэв.

Үргэлжлүүлэн яамны холбогдох газрын дарга нар Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбоотой хяналт шалгалтын явц, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, усны нөөц, ойн сангийн хамгаалалт зэрэг асуудалд анхаарах шаардлагатайг дурдав.

Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хийсэн шалгалтын талаар мэдээлэл өгч, төслийн хэрэгжилтийн явцад батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний шаардлагыг бүрэн биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн зөрчил илэрсэн талаар мэдэгдэв. Улмаар холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авч ажиллаж байгааг онцоллоо.

Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Б.Алтанзул Туулын хурдны замын төсөл нь Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол болон нийслэлийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан томоохон бүтээн байгуулалтын төсөл болохыг танилцуулав.

Тус төсөл нь Туул голын дагуу нийт 32 километр урт, зургаан эгнээ бүхий авто зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрийг хамрах юм.

Төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 2025 онд хийж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамаар батлуулжээ. Үнэлгээний хүрээнд агаар, ус, хөрс, ургамал, амьтан, хог хаягдал, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүх соёлын үнэт зүйлсийн судалгаа хийх зэрэг 14 төрлийн судалгааны арга хэмжээ хэрэгжүүлэх зөвлөмжийг өгсөн байна.

Уулзалтын төгсгөлд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир төслийн хэрэгжилттэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэв. Үүнд тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах хүртэл төслийн үйл ажиллагааг түр зогсоох, мөн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний шаардлагыг биелүүлээгүй асуудалд холбогдох хяналт шалгалтын арга хэмжээ авахыг Байгаль орчны улсын хяналтын газарт үүрэг болголоо.

Ийнхүү Туулын хурдны замын төслийн хэрэгжилтийг байгаль орчны хууль тогтоомжид нийцүүлэн үргэлжлүүлэх шаардлагатайг холбогдох талууд онцолж, цаашид хяналт шалгалтыг сайжруулах чиглэлээр ажиллахаар болов.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо34 минут 25 секундын өмнөЗам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ37 минут 15 секундын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ41 минут 10 секундын өмнөХөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа1 цаг 23 минутын өмнө“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ1 цаг 27 минутын өмнөТатварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо1 цаг 31 минутын өмнөТуулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоолоо1 цаг 36 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 40 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан1 цаг 43 минутын өмнөЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив4 сар 7. 18:30“UB Robot - 2026” тэмцээн боллоо4 сар 7. 15:47УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо4 сар 7. 15:44Сэрэмжлүүлэг: Төрийн банкны вэб хуудсыг дуурайж хийсэн хуурамч вэб сайтад мэдээллээ оруулж болохгүйг анхаарна уу!4 сар 7. 15:40"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ4 сар 7. 15:37Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх4 сар 7. 15:34А.Амундра: Миний пост, зураг үнэн бодит явдал учир намайг болон гэр бүлийг маань гэрчийн хамгаалалтад авахыг АТГ-аас хүсэж байна4 сар 7. 13:30Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн4 сар 7. 13:12Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо4 сар 7. 13:07“Сэлбэ 20 минутын хот” төслийн стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулна4 сар 7. 12:12Согтуурсан иргэд нэгнээ хүнд гэмтээжээ4 сар 7. 10:03Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна4 сар 7. 9:58ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно4 сар 7. 9:51Монголбанк дурсгалын зориулалттай алт, мөнгөн гулдмай худалдаалж байна4 сар 7. 9:20Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэ4 сар 7. 9:11УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 7. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан4 сар 7. 9:02Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-т мэдүүлэг өгч байна4 сар 6. 19:07Ж.Дуламсүрэн: Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд 5016 тонн мах бэлтгэн худалдаалж байна4 сар 6. 17:32Мөрдөн шалгах хэлтэст гэмт хэргийн шинжтэй 110 гомдол, мэдээлэл, эрүүгийн 912 хэрэг шалгагдаж байна4 сар 6. 17:29"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 15-20 хувиар буурна4 сар 6. 17:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.