Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна


4-р сарын 8
11 цаг 13 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн хотхоны хүндэт харуул угтаж авлаа. 

сонин mn

Ерөнхийлөгч дүүргийн иргэдэд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн байдал, санаачилсан хууль, түүний дотор чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болсон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийн талаар танилцууллаа.

сонин mn

Тэрбээр улс орон, бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, чадамжийг  сайжруулах нь төрийн анхаарлын төвд байсаар ирснийг тэмдэглэлээ.

“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” гээд хоорондоо нягт уялдаатай хөтөлбөрүүд улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг хэллээ. Үүнд Налайх дүүргийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл томоохон хувь нэмэр оруулж байгааг онцолж, талархал илэрхийллээ.

сонин mn

сонин mn

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж байгааг дурдлаа.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж 4,000 тн буюу 330 сая ам.долларт хүрч, гутлын үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 550 мянган хос гутлаар нэмэгдсэнийг хэллээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 21 улсын их, дээд сургуульд 1,055 оюутан суралцаж байгаагийн 10 гаруй нь Налайх дүүргийнх юм. Эдгээр хүүхдүүд дэлхийн боловсрол эзэмшиж, орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт итгэл төгс байгаагаа Ерөнхийлөгч илэрхийллээ.

сонин mn

Налайх дүүрэгт бүтээн байгуулалт ид өрнөж байна. Тухайлбал төсвийн 56 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 79 Мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, хувийн хэвшлийнхэн 50 Мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний станц барих гэж байна.   

7,850 га талбайд байгуулсан “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс нь Улаанбаатар-Чойр-Замын-Үүд чиглэлийн тээврийн коридорыг түшиглэн логистик, хөнгөн үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийн томоохон зангилаа болох юм.

Налайхын үйлдвэр технологийн паркад 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 8 үйлдвэр, барилга ашиглалтад орж, иргэдийг ажлын байраар хангаж байна.

сонин mn

 Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд орон нутгийн хөгжил, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, ашиг орлого, аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал сайжрах, ажлын байр бий болох, байгаль орчноо хамгаалах зэрэгт томоохон хувь нэмэр оруулж байгааг дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр хэллээ. Налайх дүүрэг цаашид аж үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, иргэдэд ээлтэй жишиг хот болохыг зорьж байна.  

сонин mn

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа уулзалтад ирсэн иргэд хэлж байлаа. Мөн Ерөнхий сайд байхдаа Улиастайн гүүрээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг бүрэн шинэчилсэнд талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дүүргийн удирдлага, иргэдэд амжилт хүсэн, ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хүн бүр хичээн зүтгэхийг уриаллаа. 
сонин mn

Тэрбээр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Засаг даргын Тамгын газрын Боловсролын хэлтсийн дарга асан, Үндэсний Техникийн их сургуулийн Эрчим хүч, тээврийн сургуулийн багш, техникийн ухааны доктор, дэд профессор Содномпилийн Гэлэгжамцад Гавьяат багш, “Нэмүүнтөгс” сувиллын үүсгэн байгуулагч, захирал, тэргүүлэх зэргийн их эмч Лхагважавын Өлзийбуянд Хүний гавьяат эмч цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төв аймагт ажиллана.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна1 цаг 17 минутын өмнөҮерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна1 цаг 22 минутын өмнөЕрөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана1 цаг 25 минутын өмнөГал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ1 цаг 30 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна1 цаг 35 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо2 цаг 22 минутын өмнөЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ2 цаг 25 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ2 цаг 29 минутын өмнөХөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа3 цаг 9 минутын өмнө“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ3 цаг 14 минутын өмнөТатварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо3 цаг 18 минутын өмнөТуулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоолоо3 цаг 23 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 27 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан3 цаг 30 минутын өмнөЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив4 сар 7. 18:30“UB Robot - 2026” тэмцээн боллоо4 сар 7. 15:47УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо4 сар 7. 15:44Сэрэмжлүүлэг: Төрийн банкны вэб хуудсыг дуурайж хийсэн хуурамч вэб сайтад мэдээллээ оруулж болохгүйг анхаарна уу!4 сар 7. 15:40"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ4 сар 7. 15:37Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх4 сар 7. 15:34А.Амундра: Миний пост, зураг үнэн бодит явдал учир намайг болон гэр бүлийг маань гэрчийн хамгаалалтад авахыг АТГ-аас хүсэж байна4 сар 7. 13:30Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн4 сар 7. 13:12Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо4 сар 7. 13:07“Сэлбэ 20 минутын хот” төслийн стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулна4 сар 7. 12:12Согтуурсан иргэд нэгнээ хүнд гэмтээжээ4 сар 7. 10:03Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна4 сар 7. 9:58ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно4 сар 7. 9:51Монголбанк дурсгалын зориулалттай алт, мөнгөн гулдмай худалдаалж байна4 сар 7. 9:20Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэ4 сар 7. 9:11УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 7. 9:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.