Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ


4-р сарын 8
11 цаг 18 минут

     МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /RIA Novosti/. Гал зогсоох хугацаанд техникийн хязгаарлалтыг харгалзан Ормузын хоолойг хоёр долоо хоног нээнэ гэж Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи X нийгмийн сүлжээнд мэдэгджээ. 

“Хоёр долоо хоногийн хугацаанд Ираны Зэвсэгт хүчинтэй хамтран зохицуулалт хийж, техникийн хязгаарлалтыг харгалзан үзсэний үндсэн дээр Ормузын хоолойгоор аюулгүй нэвтрэх боломжийг нээнэ” гэж тэрбээр бичсэн байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь АНУ, Ираны хооронд хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоохоор тохиролцсон гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, АНУ-ын тал Иранаас 10 зүйл бүхий санал хүлээн авсан бөгөөд үүнийг хэлэлцээ хийхэд тохиромжтой үндэслэл гэж үзэж байгаа аж. 

Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл үүний дараа АНУ-тай хийсэн дайнд ялалт байгуулсан гэж зарлаж, АНУ Ираны 10 заалттай саналыг хүлээн авсан гэдгийг мэдэгджээ. Тус зөвлөлийн мэдээлснээр, АНУ Ормузын хоолойн хяналтыг Иранд үлдээх, нөхөн төлбөр олгох, хоригийг цуцалж ураны баяжуулалтыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөх, Ойрх Дорнодын бүсээс цэргээ татахыг зөвшөөрсөн байна.

АНУ-тай хийх хэлэлцээ дөрөвдүгээр сарын 10-ны баасан гарагт Пакистаны нийслэл Исламабад хотод эхэлнэ. Ираны тал хэлэлцээг хоёр долоо хоногийн хугацаанд багтаан хийхээр товлосон бөгөөд энэ хугацаанд гал зогсоох тохиролцоо үйлчилнэ. АНУ-тай хийж буй хэлэлцээ нь тус улстай хийж буй дайны төгсгөл биш болохыг тус зөвлөл онцолсон байна.

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд15 минут 13 секундын өмнөНийслэлийн МАН-ын хороо хуралдана19 минут 41 секундын өмнө“Нутагтаа эзэн-100:1000” төсөл 17 аймгийн 25 сумын 25 багт хэрэгжинэ24 минут 25 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ39 минут 3 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь53 минут 52 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан58 минут 16 секундын өмнөЗээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана5 сар 24. 12:18Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо5 сар 23. 16:53Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ5 сар 23. 16:52Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна5 сар 23. 15:07НЭМГ суурин тав, явуулын таван цэгээр эмнэлгийн тусламж үзүүлж байна5 сар 23. 14:50Улаанбаатар марафоны 5 км-ийн гүйлтэд 23 мянган хүн оролцож байна5 сар 23. 14:48“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” цогц хөтөлбөр эхэллээ5 сар 23. 13:03Фото сурвалжилга: "Улаанбаатар марафон 2026" эргэн тойронд5 сар 23. 12:46Фото сурвалжилга: "Улаанбаатар марафон 2026" үргэлжилж байна5 сар 23. 12:41Улаанбаатар марафоны 21, 10 км-ийн гүйлтэд 17 мянган хүн оролцож байна5 сар 23. 12:08Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав5 сар 23. 12:04"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 42 км-ийн гүйгчид гараанаас гарлаа5 сар 23. 8:22“УИХ-ын цом 2026” спортын тэмцээн нээлтээ хийлээ5 сар 22. 21:34Маргааш нийтийн тээврийн 55 чиглэлийн маршрут өөрчлөгдөж, 5 чиглэл бүрэн зогсоно5 сар 22. 21:31Хуулийн төслүүдийг эцэслэн баталж, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв5 сар 22. 21:28Sinomach группийн төлөөлөгчид “Эрдэнэс алт ресурс” ХХК-тай танилцан, хамтын ажиллагааны боломжийг сонирхлоо5 сар 22. 21:22“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно5 сар 22. 21:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм5 сар 22. 15:26Үсчин, гоо сайхан, автомашин угаалгын үйлчилгээ үзүүлдэг ААН-үүдээс байгаль орчны үнэлгээ шаардахгүй5 сар 22. 15:20Т.Даваадалайг нэг сарын хугацаатай цагдан хорилоо5 сар 22. 15:15Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна5 сар 22. 14:40Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ5 сар 22. 14:37Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа5 сар 22. 12:18Хууль бусаар эм бэлдмэл зарсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ5 сар 22. 11:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.