Монгол Улсын Засгийн газраас баталсан 2026 оны нэгдсэн төлөвлөгөөнд 9376 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын объектод хяналт шалгалт хийхээр байсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цуцаллаа.
Засгийн газрын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга бол эдийн засгийн сорилттой энэ цаг үед хянан шалгах гэхээс илүү эдийн засгаа идэвхжүүлэх зорилготой гэдгийг Ерөнхий сайд онцлоод зарим барилгад сард 16 удаа шалгалт очсон байна. Шалгалтынх нь 50 хувь нь торгож байгааг шүүмжлээд төрийн зүгээс үзүүлэх хүндрэл, чирэгдлээс чөлөөлж, бизнес эрхлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах ёстой гэлээ. Харин хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүргээ хэрэгжүүлнэ гэв.
Салбарын хяналт шалгалтын нийт 31 чиглэлийг 11 яам, 3 агентлаг, орон нутгийн захиргааны байгууллага хариуцан хэрэгжүүлж, улсын хэмжээнд нийт 1713 улсын байцаагч ажиллаж байна.
Салбарын хяналтын хүрээнд 112 хууль, 3600 гаруй дүрэм, журам, 4500 гаруй стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.
2024, 2025 онд хийгдсэн шалгалтуудаас харвал нэг байгууллагад жилд 30 гаран удаа очиж шалгажээ.
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, засаглалыг сайжруулахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо
Г.Занданшатар талийгаач Ш.Алтантуяатай холбоотой хэргийн талаар Малайзийн Ерөнхий сайд Анвар Ибрагимтай уулзсан гэв үү
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав.gif)

Сэтгэгдэл бичих