“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ


4-р сарын 9
9 цаг 38 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг “Могол ноос” ХХК-д ажиллалаа.

Тус компани 1995 оноос ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэл эрхэлж байна. Өнөөг хүртэл хугацаанд жилд 5,000 тн ноос, ноолуур угаах, 150-200 тн самнах, 150-300 тн ээрмэл утас, 30,000-50,000 ширхэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдээ ашиглалтад оруулсан. Ээрсэн утсаараа нэхмэл даавуу, сүлжмэл бүтээгдэхүүнийг бусад үйлдвэртэй кластераар хамтран үйлдвэрлэдэг болжээ. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 11.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр түүхий эд, тоног төхөөрөмж худалдан авч, хүчин чадлаа нэмэн, энэ хэрээр ажлын байр бий болгосон. Өнгөрсөн онд гэхэд л ээрэх, оёдлын үйлдвэртээ 10-14 нэр төрлийн шинэ тоног төхөөрөмж суурилуулсан тухай компанийн гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэбат танилцууллаа.

сонин mn

сонин mn

Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөр ноос, ноолуур, арьс, шир, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжил, малчдын ахуй амьдрал дээшлэхэд томоохон хувь нэмэр оруулж байгааг компанийн удирдлага болон салбарын мэргэжлийн холбооны төлөөллүүд хэлж байлаа.

Цаашид энэ хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэх, аж ахуйн нэгжүүдийг төрийн худалдан авалтаар дэмжих, инженер, технологийн мэргэжилтнүүдийг төрийн тэтгэлэгт хамруулах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх зэрэгт анхаарахыг хүслээ.

Мал аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, малчдын орлогыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгон татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгч нарт Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

сонин mn

сонин mn

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил ноос, ноолуур, арьс, шир боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 103 аж ахуйн нэгжид 508 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Ингэснээр ноолуурын үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 20,000 тн болсон. Самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрч 2024 онтой харьцуулахад 4.7 дахин өссөн юм.

Тэгвэл ноосон утасны ээрэх, хялгас ялгах хүчин чадал 300-500 тн, сүлжих, нэхэх, гүйцэтгэн боловсруулах хүчин чадал 200,000 м.кв, сүлжих хүчин чадал 3,000 м.кв-аар нэмэгджээ. Энэ жил 350 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны 9 банкаар дамжуулан олгоно.

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав5 сар 11. 17:16Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ5 сар 11. 17:03Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна5 сар 11. 16:53Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ5 сар 11. 16:50Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна5 сар 11. 16:47“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа5 сар 11. 16:44Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна5 сар 11. 14:33МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Батсүмбэрэлийг сонгов5 сар 11. 14:25Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой5 сар 11. 14:11АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 11. 14:08Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг5 сар 11. 14:05Ази тивийн шилдэг шатарчид Монгол Улсад чуулна5 сар 11. 14:01Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд дараах цэгүүдээр энгэрийн дугаар олгож байна5 сар 11. 13:55Хот, суурин газрын ногоон байгууламж зүлэгжүүлэлт, моджуулалтын тухай анхдагч хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна5 сар 11. 12:36Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ5 сар 11. 12:32Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна5 сар 11. 12:27Шадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ5 сар 11. 12:23Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана5 сар 11. 10:39Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв5 сар 11. 10:12Алба хаагчид 3 иргэнийг авран хамгаалж, 54 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ5 сар 11. 10:08“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ5 сар 11. 9:12УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.05.11-05.155 сар 11. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан5 сар 11. 9:02“Шатрын Моцарт” Магнус Карлсен буюу Гарри Каспаровыг шоконд оруулсан 13 настай хүү5 сар 10. 22:20Вадим Розенштэйн: Монголын шатрын хөгжил, оюуны боловсролын төлөөх Г.Занданшатарын олон жилийн хичээл зүтгэл, чин сэтгэл бол “WR Chess”-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал юм5 сар 9. 13:58“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв5 сар 9. 11:20Шадар сайд Н.Номтойбаяр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа5 сар 9. 9:12Г.Занданшатар тэрбумтан Вадим Розенштэйний урилгаар дэлхийн шатрын хаан Магнус Карлсентай нэг багт тоглоно5 сар 8. 20:28Ч.Номин “CNN, Бостон консалтинг, “Эдэлман Сингапур”, “Фүлхэм” хөлбөмбөгийн багийн гэрээний төлбөр болох 18 тэрбум төгрөгийг төл” гэж Б.Батцэцэг сайдыг шантаажилж байна гэв үү5 сар 8. 18:27Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна5 сар 8. 16:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.