УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо


4-р сарын 9
10 цаг 15 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт (2026.04.08) Монгол Улсын Ерөнхий Аудитор С.Магнайсүрэнтэй уулзаж, Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ярианыхаа эхэнд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын бүтэц, чиг үүргийн судалгааг хийж, давхардал хийдлийг арилгах,чиг үүргийг оновчтой болгож, орон тоог цөөлөхөд анхаарч ажиллахаа илэрхийлээд энэ ажилд төрийн аудитын байгууллага онцгой оролцоотой байх ёстой хэмээв.

Монгол Улсын Ерөнхий Аудитор С.Магнайсүрэн ажлаа хүлээж авснаас хойш 11 сарын хугацаанд байгууллагын стратеги болон бүтцээ шинэчилж, 2 нэгж аудитын чиг үүрэг гүйцэтгэдэг байсныг 5 нэгж болгож нэмэгдүүлснээр өнөөдрийн байдлаар 80,2 хувь нь аудитын 19,8 хувь нь дэмжин туслах чиг үүрэгтэйгээр төрийн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм байна.

Үндэсний Аудитын газар 2025 онд 42 сэдвийн хүрээнд санал, дүгнэлтээ гаргасан бол 2026 онд төлөвлөгөөт 9 сэдвийн зэрэгцээ төлөвлөгөөт бус сэдвүүдээр хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Тухайлбал Төв банкны чиг үүрэг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, Улстөрийн намын санхүүжилт зэрэг асуудлаар аудитын дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий Аудитор С.Магнайсүрэн танилцуулгадаа аудитын дүгнэлт заавал хэрэгждэг байхад тодорхой эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байгаа бөгөөд энэ хүрээнд 3 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  шаардлага байгаа талаар дурдав. 

Мэдээлэлтэй танилцсаны дараа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэлэхдээ, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Төрийн аудитын байгууллагыг Үндсэн хуулийн байгууллага болгох эрх зүйн зохицуулалтыг хийх үед тухайн ажлын хэсэгт ажиллаж, 2020 онд Төрийн аудитын байгууллагын тухай хуулийг санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулж байсан хүний хувьд төрийн хяналтын чиг үүрэг, татвар төлөгчдийн нэг төгрөг бүрийг үр ашигтай зарцуулж буй эсэхэд онцгой анхаарал хандуулахаа онцолсон. Мөн Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, дүгнэлт хийсний дараа зохих арга хэмжээг авах нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Ингээд төсвийг хэрхэн  хэмнэж, үр ашигтай зарцуулах, тэвчиж болох зардал, орон тооны судалгаа гаргах, төсвийн сахилга батыг сайжруулахтай холбоотой асуудлаар санал, зөвлөмж, шийдэл танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий Аудитор С.Магнайсүрэнд чиглэл болгов   хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав5 сар 11. 17:16Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ5 сар 11. 17:03Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна5 сар 11. 16:53Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ5 сар 11. 16:50Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна5 сар 11. 16:47“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа5 сар 11. 16:44Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна5 сар 11. 14:33МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Батсүмбэрэлийг сонгов5 сар 11. 14:25Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой5 сар 11. 14:11АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 11. 14:08Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг5 сар 11. 14:05Ази тивийн шилдэг шатарчид Монгол Улсад чуулна5 сар 11. 14:01Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд дараах цэгүүдээр энгэрийн дугаар олгож байна5 сар 11. 13:55Хот, суурин газрын ногоон байгууламж зүлэгжүүлэлт, моджуулалтын тухай анхдагч хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна5 сар 11. 12:36Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ5 сар 11. 12:32Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна5 сар 11. 12:27Шадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ5 сар 11. 12:23Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана5 сар 11. 10:39Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв5 сар 11. 10:12Алба хаагчид 3 иргэнийг авран хамгаалж, 54 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ5 сар 11. 10:08“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ5 сар 11. 9:12УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.05.11-05.155 сар 11. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан5 сар 11. 9:02“Шатрын Моцарт” Магнус Карлсен буюу Гарри Каспаровыг шоконд оруулсан 13 настай хүү5 сар 10. 22:20Вадим Розенштэйн: Монголын шатрын хөгжил, оюуны боловсролын төлөөх Г.Занданшатарын олон жилийн хичээл зүтгэл, чин сэтгэл бол “WR Chess”-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал юм5 сар 9. 13:58“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв5 сар 9. 11:20Шадар сайд Н.Номтойбаяр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа5 сар 9. 9:12Г.Занданшатар тэрбумтан Вадим Розенштэйний урилгаар дэлхийн шатрын хаан Магнус Карлсентай нэг багт тоглоно5 сар 8. 20:28Ч.Номин “CNN, Бостон консалтинг, “Эдэлман Сингапур”, “Фүлхэм” хөлбөмбөгийн багийн гэрээний төлбөр болох 18 тэрбум төгрөгийг төл” гэж Б.Батцэцэг сайдыг шантаажилж байна гэв үү5 сар 8. 18:27Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна5 сар 8. 16:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.