“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос албан ёсоор хэмжиж, баталгаажуулан сертификат олголоо. Ингэснээр “Улаанбаатар марафон” нь олон улсын стандарт шаардлагад нийцсэн, албан ёсны баталгаажсан замтай болж, марафон гүйлтийн спортын цол, зэрэг олгож, дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчид оролцож амжилтаа баталгаажуулах боломж бүрдлээ. Энэхүү ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын хөнгөн атлетикийн холбоо, "Хайпэй" ХХК-д талархал илэрхийлье.
Ташрамд, 11 дэх жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд болно. Тус марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм.

Facebook
Twitter
Youtube


ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
Хулан түүхэн тархац нутагтаа дахин шилжин нутагшиж эхэллээ
“Шүгдэн” роман япон хэлээр хэвлэгдлээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Монгол оронд ховор тохиолдох зарим нүүдлийн шувууд
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 2 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан
Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 10 байрыг буулгана.gif)

Сэтгэгдэл бичих