Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна.
Дөрөвдүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 7-9 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 хэм дулаан байна.
Дөрөвдүгээр сарын 14-нөөс 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Дөрөвдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, нойтон цас, цас орно. Салхи 14, 17-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-нөөс баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд нутгийн хойд хагаст сэрүүсч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 17-нд ихэнх нутгаар дулаарна.
Facebook
Twitter
Youtube


ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
Хулан түүхэн тархац нутагтаа дахин шилжин нутагшиж эхэллээ
“Шүгдэн” роман япон хэлээр хэвлэгдлээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Монгол оронд ховор тохиолдох зарим нүүдлийн шувууд
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 2 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан
Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 10 байрыг буулгана.gif)

Сэтгэгдэл бичих