Ираны боомтуудыг бүслэх ажиллагаа явуулна


4-р сарын 13
9 цаг 39 минут

     ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /TASS/. АНУ-ын зэвсэгт хүчин дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Ираны эргийн дагуу далайн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлж байгаагаа мэдэгдлээ. 

АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал (CENTCOM) "далайн бүслэлт" гэж нэрлэж буй энэхүү ажиллагаа нь Ираны боомтуудтай холбоотой бүх хөлөг онгоцнуудыг хөдөлгөөнийг хязгаарлах зорилготой ажээ. Мэдэгдэлд дурдсанаар, тус ажиллагаа АНУ-ын Зүүн эргийн цагаар 10:00 цагт эхлэх бөгөөд Ираны боомтоор орж, гарч буй бүх хөлөг онгоцонд хамаарна. 

"CENTCOM-ын хүчнүүд Ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу далайн бүх хөдөлгөөнийг бүслэн хааж эхэлнэ" гэж командлалын мэдээлэлд онцолсон байна. Энэхүү ажиллагаа нь бүх улс орны хөлөг онгоцонд хамаарах ажээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Fox News сувагт өгсөн ярилцлагадаа, хэд хэдэн улс Вашингтоны энэхүү санаачилгыг дэмжиж магадгүйг дурдаад, гол зорилго нь Ираны газрын тосны экспортын орлогыг хаах явдал гэж мэдэгджээ. "Иран таалагдсан хүндээ газрын тосоо зарж, мөнгө олох боломжийг олгохгүй" гэж тэрбээр хэлсэн байна. 

Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус өмнө нь мэдэгдэхдээ, Ормузын хоолой дахь хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг бүрэн хяналтдаа байлгаж байгаа гэжээ. Ираны эрх баригчид стратегийн чухал ач холбогдолтой тус бүс нутаг дахь нөхцөл байдлыг өөрийн тэнгисийн цэргийн хүчээр бүрэн хянаж байгааг онцлон тэмдэглэсэн байна. 

 Иран, АНУ-ын төлөөлөгчид Пакистанд хэлэлцээ хийх үеэрээ дайныг зогсоох талаар тохиролцож чадаагүй юм. Өнгөрсөн хоногт талууд Ормузын хоолой, цөмийн хөтөлбөр, дайны нөхөн төлбөр, хориг арга хэмжээг цуцлах, бүс нутаг дахь дайныг бүрэн зогсоох зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна. 

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө4 цаг 57 минутын өмнө"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна5 цаг 47 минутын өмнөХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй5 цаг 52 минутын өмнөАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ6 цаг 1 минутын өмнөШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ6 цаг 5 минутын өмнөХилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь6 цаг 37 минутын өмнөХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ9 цаг 27 минутын өмнөАлба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ9 цаг 30 минутын өмнөГаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв10 сар 5. 10:18“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна10 сар 5. 10:15П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо10 сар 5. 9:58Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана10 сар 5. 9:51Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ10 сар 5. 9:48“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ10 сар 5. 9:40Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав10 сар 5. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.