Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил 100 хувь дууслаа. Тус байршилд нийт 150 метр урт шугам сүлжээ угсарсан бөгөөд ус хүлээж авах долоон суурьт худгийг төлөвлөж, хийж гүйцэтгэлээ. Үргэлжлүүлэн тухайн байршилд нөхөн сэргээлтийн ажил хийгдэх юм.
Геодези, усны барилга байгууламжийн газар энэ жил нийслэлийн хэмжээнд 15 байршилд 11.5 км урт борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн. Мөн автозамын борооны ус зайлуулах шугамын хэвийн үйл ажиллагааг хангах, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт цэвэрлэгээний ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Цэвэрлэгээний ажлын хүрээнд шугам хоолойд хуримтлагдсан лаг, хог хаягдлыг бүрэн зайлуулж, ус нэвтрүүлэх чадварыг сайжруулж буй.


Facebook
Twitter
Youtube


ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
Хулан түүхэн тархац нутагтаа дахин шилжин нутагшиж эхэллээ
“Шүгдэн” роман япон хэлээр хэвлэгдлээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Монгол оронд ховор тохиолдох зарим нүүдлийн шувууд
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 2 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан
Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 10 байрыг буулгана.gif)

Сэтгэгдэл бичих