Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газраас хяналтын камерыг ашиглан гудамж замын хяналт шалгалтыг үе шаттай хэрэгжүүлж байна. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 12-ны өдрүүдэд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдаагүй 1785 хүнд холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Мөн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд хамрагдаагүй 2574 хүнд холбогдох арга хэмжээг авч, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй 517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүллээ.
Иргэн Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй. Хэрвээ татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд зааснаар төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай.
Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлана.
Мөн торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд хязгаарлана. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх, эсхүл холбогдох хууль тогтоомжид заасан бусад аргаар хөдөлгөөнийг нь хязгаарлах” хуулийн зохицуулалт хэрэгждэг байна. Иймд жолооч та бүхнийг тээврийн хэрэгслийн албан татвар, торгуулиа хугацаанд нь төлж байхыг уриалж байна.
Facebook
Twitter
Youtube


Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнө
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
НЗДТГ: Төрийн өмчит байгууллагуудын ажлын өдрийг 4 хоногт шилжүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгджээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян эхэллээ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан.gif)

Сэтгэгдэл бичих