“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар чөлөөлөлтийн явц 96 хувьтай байна


4-р сарын 13
15 цаг 32 минут

      “Дулааны тавдугаар цахилгаан станц”  /ДЦС-5/ төслийн трасст нийт 26 нэгж талбар өртсөн. Өнөөдрийн байдлаар 25 нэгж талбарыг чөлөөлсөн бөгөөд газар чөлөөлөлт 96 хувьтай үргэлжилж байна. Тус 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай 15.3 га газарт барина. 

Уг станц ашиглалтад орсноор Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, 1 дүгээр хороолол орчмын 100 мянган айлыг эрчим хүчээр найдвартай хангана. Мөн Улаанбаатар хотын баруун хойд бүсийн 40-50 мянган айлыг дулаанаар хангах том эх үүсвэр бий болох юм. 

Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ нийслэлийн төсвөөс 20 хувь, хувийн хэвшлийн түншлэгч 80 хувийг санхүүжүүлэх бүтэцтэй. Төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” ХХК ажиллаж байгаа бөгөөд төслийг 2028 оны III улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 

Төслийн ТЭЗҮ болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлсэн. Ингэхдээ төсөл хэрэгжих газар нутаг, орчны экосистем, хөрсөн бүрхэвч, усны нөөц, агаарын чанар, амьтан ургамлын аймаг зэрэг байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд үзүүлэх боломжит сөрөг болон эерэг нөлөөллүүдийг тооцоолжээ. Үүнээс үзэхэд байгаль орчны цэвэр, онгон экосистемд ноцтой хохирол учруулахгүй хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн төсөлд байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах технологийг ашиглана. Тухайлбал, агаар мандалд хаягдах азотын болон хүхрийн ислийг бууруулах, зуух, усны хэрэглээг багасгах, агаарын хөргөлттэй конденсатор, хаягдал ус боловсруулах систем болон үнсийг барилгын материалд ашиглах боломжтой үнс хуурайгаар зайлуулах технологийг нэвтрүүлнэ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АН, ХҮН-ынхан Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн эсрэг бас ямар наймаа хийсэн бол?1 цаг 15 минутын өмнө“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар чөлөөлөлтийн явц 96 хувьтай байна1 цаг 50 минутын өмнө“Оюу Толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн зөрчлийг бүрэн арилгууллаа2 цаг 3 минутын өмнөГандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнө2 цаг 8 минутын өмнө“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян эхэллээ2 цаг 11 минутын өмнөМАН-ын бүлэг: Зэсийн АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлнэ2 цаг 26 минутын өмнөТатвар төлөөгүй 517 тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж, нөхөн төлүүлжээ2 цаг 32 минутын өмнөАН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжихгүй гэв2 цаг 36 минутын өмнөОрон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна2 цаг 40 минутын өмнөНЗДТГ: Төрийн өмчит байгууллагуудын ажлын өдрийг 4 хоногт шилжүүлнэ2 цаг 47 минутын өмнөЭлчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа4 цаг 38 минутын өмнөБаянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа5 цаг 30 минутын өмнө2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 цаг 35 минутын өмнөЕрөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов6 цаг 43 минутын өмнө“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна6 цаг 48 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгджээ7 цаг 40 минутын өмнөИраны боомтуудыг бүслэх ажиллагаа явуулна7 цаг 43 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.13-04.178 цаг 15 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 19 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан8 цаг 21 минутын өмнөЦ.Ганзориг: "Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна" гэх ойлголт үндэслэлгүй4 сар 12. 13:08Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа4 сар 11. 9:08“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ4 сар 10. 19:18Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ4 сар 10. 17:10Ерөнхий сайд ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлт илэрхийллээ4 сар 10. 17:05“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг албан ёсоор хэмжиж, баталгаажууллаа4 сар 10. 17:00Санхүүгийн хоршооны тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв4 сар 10. 16:57“Эрдэнэс алт ресурс” ХХК Уул уурхай эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна4 сар 10. 16:50Чингүнжавын гудамжийг тохижууллаа4 сар 10. 16:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ4 сар 10. 13:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.