АН, ХҮН-ынхан Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн эсрэг бас ямар наймаа хийсэн бол?


4-р сарын 13
16 цаг 08 минут

    Улс төрийн хүрээнд "Тэврэлтийн өрөө" гэж байдаг нь ил болсон. Өнгөн дээрээ шударгын дүрд тоглож, сошиалд трэнд болох гоё үг бодож олоод камерийн өмнө шоудацгаана. Гэвч үнэн хэрэгтээ олны нүднээс далд "Тэврэлтийн өрөө"-ндөө хүний, өөрийн нам, бүлэглэлийнхэнтэй тэврэлдэж, хууль наймаалцаж, хуулийн эсрэг "Муухай сценари"-аа дэглэж, үгсэн хуйвалддаг нь Монголын улс төрд байдаг л үзэгдэл болсон. Уг нь байх ёсгүй, ёс зүйн хэм хэмжээ, УИХ-ын гишүүний тангаргаа умартсан хэрэг л дээ.

Гэхдээ л Монголын улстөрчдөд тэр бол байдаг л үзэгдэл болж ужгираад удаж байна. Өөрсдөө "Тэврэлтийн өрөө"-ний VIP зочид мөртлөө ард иргэдийн тархийг "Гучин жилийн схемээс л боллоо. Энэ схем, системийг өөрчлөх ёстой" гэж угаана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сошиалд ч, УИХ-ын индрээс ч "Би парламентын ардчиллыг ямагт дэмжинэ. Намайг Ерөнхийлөгч байхад Үндсэн хуульд дахиж нэмэлт өөрчлөлт оруулахгүй" гэж хэд хэдэн удаа хүний хэлээр хэлсэн дээ, уг нь. Нам дамнасан бүлэглэлд "У.Хүрэлсүхийн хууль"-ийг явуулахгүйгээр бүрэн эрх гэдэг бамбайн ард нуугдах асар том сонирхол бий. Яг үнэндээ АТГ, хуулийнхан маш муу байна, энэ цаг үед! Тэд улс төрөөс ангид, хараат бусаар ажиллаж чаддаг бол Нүүрсний хулгайд нэр холбогдсон 17-оос эхлээд Харбиний гэрээ, тендер, концесс, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүд 126-д байж л байна. Хэн хэн бэ гэдгийг иргэд ч нэр цохоод нэрлэж чаддаг болтол хэвлэлүүд, сошиалынхан шуугиж л байдаг шүү дээ. Бүрэн эрхийнх нь цаанаас чирээд гаргахад бэлэн криминал сүрэг өдөр болгон л камерын өмнө даналзаж харагдах. АН-аас гэхэд хэн хэн байна? "УХүрэлсүхийн хууль" батлагдвал Жэнкогоос эхлээд олон хүн эгүүлэн татагдах болзлоо давуулан биелүүлсэн. ХҮН намыг улс төрийн инкубаторт бойжуулалцсан Л.Оюун-Эрдэнэ Т.Доржхандыг "Сүнсээ худалдсан" гэсэн. Хүний нэр бариад тэр одоо бас хэнд сүнсээ худалдав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хаврын чуулганы нээлт дээр "Ёс зүйн хувьсгал хийнэ" гэсэн. ҮАБЗ-ийн тэргүүний хувьд, ард нийтийн ашиг сонирхол, цаг үеийн шаардлагад нийцүүлж хуулийн төсөл санаачилсан болов уу. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу бүрдсэн анхны 126 дотор жагсаалтын өрөө төлөх гэсэн улаан хэрүүлч хэдэн хүн, хууль уншиж ойлгох нь байтугай төрийн хууль дээр гишгэдэг лаивчин, тэдний зүг кнопоо юун дээр яаж дарахыг дохиж суудаг эзэд, эздийнх нь цаана бүр том улс төр, бизнесийн бүлэглэл байгаа нь "Энэ яг парламент мөн үү" гэж олон нийт гайхширч, бухимдахад хүргэж байна. Ийм УИХ, ийм УИХ-ын гишүүд ч гэж юу байсан юм гэмээр хүмүүс л харагддаг. Яг үнэндээ УИХ-ын гишүүд өөрсдөө тангаргаа зөрчиж, парламентын ардчилал, дархлаандаа халдаад байна. "У.Хүрэлсүх дарангуйлал тогтоох гэж байна" гэдэг тархи угаалт.

МонголдТИРАН амилахгүй. Монгол менталитет өөр!! Ер нь Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг уншсан нь хэр олон бол? Чуулгандаа суудаггүй, тангаргаа зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан гишүүдийг эгүүлэн татах тухай заалтуудтай. Эмзэг нь эмзэг, яаж ч тоглож, эсрэг тархи угаалт хийхэд амархан хуулийн төсөл. Тэр тусмаа У.Хүрэлсүх гэдэг хувь улстөрч рүү чиглэсэн улс төр ид байгаа энэ үед "Ерөнхийлөгч дарангуйлал тогтоох гэж байна" гэж шуугиулах нь тодорхой байсан. "У.Хүрэлсүх жинхнээсээ ХААН болох гэж байна. УИХ-ын гишүүдийг үгэнд нь орохгүй бол нэг нэгээр нь сугалж, парламентын дархлаанд халдах гэж байна" гэх мэтээр янз бүрийн мессэж сошиалаар өгөхөд ч амархан. "У.Хүрэлсүхийн санаачилсан хуулийн төсөл хаврын улс төрийн аяыг даах уу" гэдэг яриа ч байсан. Гэхдээ л 126-г хар даа. Тэд яг хууль тогтоогчид мөн үү? Төрийн хууль хэлэлцэж баталдаг танхимд аль аль бүлэглэлийн төлөөллүүд суудлаа эзэлсэн байна вэ?

Ж.Болд



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар ASEAN E-Sports Chess Cup олон улсын тэмцээнд хүндэт зочноор оролцож байна6 сар 13. 14:29Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ6 сар 13. 13:22Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ6 сар 13. 13:18У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм6 сар 13. 13:14Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг Юнеско-ийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ6 сар 13. 13:07БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 13. 13:02УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо6 сар 12. 17:50"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна6 сар 12. 17:47“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 сар 12. 17:41Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ6 сар 12. 17:37Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ6 сар 12. 17:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа6 сар 12. 17:30Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно6 сар 12. 17:23Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ6 сар 12. 17:15Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав6 сар 12. 17:11Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ6 сар 12. 17:03Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана6 сар 12. 13:36Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа6 сар 12. 13:31Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа6 сар 12. 13:19Дэлхийн шатрын холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв6 сар 12. 11:59Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа6 сар 12. 11:52Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа6 сар 12. 11:14Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 12. 9:59Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр-Зургаадугаар сарын 126 сар 12. 9:54Бизнесийн эрх чөлөөний тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив6 сар 12. 9:47Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно6 сар 12. 9:02Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ6 сар 12. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 12. 8:54Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 18:17“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана6 сар 11. 18:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.