Хүний эрхийн дэд хороо 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслөө хэлэлцэж, баталлаа


4-р сарын 13
19 цаг 55 минут

      Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр (2026.04.13) Төрийн ордны “Их засаг” танхимд хуралдав. Хуралдаанаар 2026 онд хийх хяналт шалгалт, сонсгол зохион байгуулах зэрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, баталлаа.

Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд энэ өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр товлосныг танилцуулаад, хэлэлцэх асуудлын хоёрдугаарт бичигдсэн Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын талаарх мэдээллийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар сонсох нь зүйтэй гэсэн горимын санал гаргав. Уг саналыг дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэнээр Улсын Их Хурлын Ажлын хэсгийн мэдээллийг Байнгын хороогоор хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм.

Хуралдаан Дэд хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Төлөвлөгөөний төсөл болон төсөлд тусгуулахаар Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн санал бүрийг хуралдаан даргалагч С.Эрдэнэболд уншиж танилцуулав. Тэрбээр танилцуулгынхаа төгсгөлд 2025 онд дэд хороо төлөвлөсөн ажлаа тун амжилттай хэрэгжүүлснийг сануулсан. Харин өнөө жил 17 ажил үйлчилгээг дэд хороо төлөвлөжээ. Тухайлбал, хүний эрх, эрх чөлөө хангагдаж буй эсэх, хууль тогтоомжуудын хэрэгжилтийн хүрээнд хяналт шалгалт явуулах, улсын төсвийн төсөл болон хэлэлцүүлэгт хүний эрхийн дүн шинжилгээ хийх, хүн төвт парламентын стратеги төлөвлөгөөний хүрээнд хууль тогтоомжийн чанарыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэх талаар аймаг, дүүргийн Засаг дарга нартай байгуулах гэрээнд заавал тусгадаг байх чиглэлийг Засгийн газарт хүргүүлэх, Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөр боловсруулах хүрээнд "Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын дүн шинжилгээ"-г боловсруулах талаар Олон Улсын парламентын холбоотой санал солилцох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийн хэрэгжилт, цахим орчин дахь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, Хүүхдийн эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах зэргийг төсөлд тусгасан байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара үг хэлэхдээ, хүний эрх зөрчигдсөн гэх иргэний өргөдлийн талаар танилцуулаад, цаашид Хүний эрхийн дэд хороо ийм гомдлыг хэлэлцэх боломжтой эсэх талаар тодрууллаа. Дэд хорооны дарга, уг асуудал шүүхэд шилжсэн учраас, мөн хувь хүний нууцад хамаарах асуудлыг ил тод мэдээлэх, хэлэлцэх боломжгүй гэв.  

Хүний эрхийн дэд хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй тул энэхүү төслийг батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 83.8 хувь нь дэмжсэн тул төлөвлөгөөг баталсанд тооцлоо гэж  Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө4 цаг 33 минутын өмнө"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна5 цаг 23 минутын өмнөХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй5 цаг 28 минутын өмнөАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ5 цаг 37 минутын өмнөШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ5 цаг 40 минутын өмнөХилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь6 цаг 13 минутын өмнөХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ9 цаг 3 минутын өмнөАлба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ9 цаг 6 минутын өмнөГаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв9 цаг 40 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна9 цаг 42 минутын өмнөП.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо9 цаг 59 минутын өмнөОлон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана10 сар 5. 9:51Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ10 сар 5. 9:48“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ10 сар 5. 9:40Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав10 сар 5. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.