“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах УИХ-ын 23 дугаар тогтоолыг “гацаасан” шүүхийн гурван шийдвэр


4-р сарын 14
9 цаг 24 минут

      УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны дөрөвдүгээр сарын 7-ны хуралдаан дээр ойрд таг чиг байсан нэг “сэдэв” сөхөгдлөө. Тэр нь, одоогоос 10 жилийн өмнө улс төрийн гол сэдэв болж, тухайн үедээ УИХ-ын сонгуульд ч тодорхой нөлөө үзүүлсэн “Эрдэнэт”-ийн 49 хувийн тухай юм. Учир нь, УИХ-аас 2017 оны хоёрдугаар сарын 10-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 23 дугаар тогтоолыг баталсан.

Энэ тогтоолын хэрэгжилтийн талаар гишүүд Засгийн газраас лавласан байна. Гишүүдийн асуултад ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “…“Эрдэнэт”-ийн 49 хувийг буцааж авах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилт дээр Цэцээс “…УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй. Гэхдээ нөхөн олговрыг өгч байж ав” гэсэн шийдвэр гаргасан.

Дээд шүүхийн иргэний болон захиргааны хэргийн танхимын эцсийн шийдвэр зөрүүтэй гарсан. Аль нэгийг нь хэрэгжүүлбэл буруудна. УИХ-ын 2017 оны шийдвэрийг боловсруулсан ажлын хэсгийн хаалттай хуралдаан дээр хүртэл алдаатай шийдвэр болох нь гэж яригдаж байсан юм билээ. Учир нь, хүний хөрөнгийг онц байдлын болон дайны байлдааны үед авна. Аль эсвэл шүүхийн шийдвэрээр хурааж авна. Гэтэл нөхөн олговор өгөхгүйгээр шууд авч болох уу, үгүй юу гэдэг гацаанд орсон” гэж хариулсан юм. Уг нь, УИХ-аас 2017 оны 23 дугаар тогтоолд, ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан коппер корпорэйшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, ТӨҮГ-ын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг, мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулахыг УИХ-ын ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт даалгасан.

Түүнчлэн, хууль тогтоомж удаа дараа зөрчсөн Монголбанк, Засгийн газар, Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарт даалгасан байдаг. Уг тогтоолыг гаргах үеийн УИХ-ын дарга нь М.Энхболд байжээ.

Харин уг тогтоолыг баталснаас хойш удалгүй Дээд шүүх дээр хоёр, Цэц дээр нэг шийдвэр гаргасан байна. 2017.12.7. Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТӨБЗГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, ОӨУБЕГ-т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцжээ. “Монголиан коппер корпорэйшн” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны арваннэгдүгээр сарын 2-ны 06/2016 тоот “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай” тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, ТӨБЗГ-аас 2017 оны гуравдугаар сарын 31-нд зохион байгуулан хуралдуулсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болон тус хурлаас гарсан 01,02 тоот тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, мөн уг хурлаас “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг тогтоолгох, ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 оны дөрөвдүгээр сарын 3-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Монголросцветмет” ХХК-ийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргасан байна.

Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны гуравдугаар сарын 31-ний ээлжит бус хурлын 01, 02 тоот тогтоолуудыг хүчингүй болгосныг хэвээр үлдээжээ.

Мөн нэхэмжлэлээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ээлжит бус хурлын 2016 оны арваннэгдүгээр сарын2-ны 06/2016 тоот “ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” тогтоолыг хүчинтэй хэвээр болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэгч “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өөрчилжээ. 2018.2.28. Цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Цэцийн гишүүн Н.Жанцан, Т.Лхагваа, Д.Сугар Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэйгээр “УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх” маргааныг хянан шийдвэрлэх дунд суудлын хуралдааныг хийжээ. Тус хуралдаанд мэдээлэл гаргагч Ч.Жадамба, Р.Очирбал, Ж.Онон, Н.Нямжаргал болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар нар оролцжээ. Тэндээс 03 дугаар дүгнэлтийг гаргасан байна. Түүнд “… УИХ-ын “…“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны хоёрдугаар сарын 10-ны 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн 1.2, 5.2, 5.3, 16.3, 45.2, 70.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчөөгүй байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд авсан тохиолдолд “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн ОХУ-ын “Ростех” корпорацид уг 49 хувийн энгийн хувьцааг авахад зарцуулсан төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэйг дурдсугай. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36.2-т заасны дагуу дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсугай” гэжээ.

2018.9.20. Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй Засгийн газар, ТАБЗГ, ОӨУБЕГ-т холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцжээ.

Нэхэмжлэгч “Монголиан коппер корпорэйшн” ХХК Засгийн газар, ТӨБЗГ, ОӨУБЕГ гэсэн гурван байгууллагад холбогдуулан нийт 13 нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. Шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас зургааг нь хангаж, хоёр шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, тавыг нь хангахгүй орхижээ. Мөн, “…Засгийн газар болон ТӨБЗГ, ОӨУБЕГ нь УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль болон дээрх тогтоолыг зөрчиж, зарим шийдвэрүүдийг гаргасан байна” гэж дүгнэжээ. Эдгээр шийдвэрийн улмаас УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолын “…“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, ТӨҮГ-ын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажилла”, “…уг хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуул” хэмээсэн нь гацаанд оржээ. Түүнчлэн “…Хууль тогтоомж удаа дараа зөрчсөн Монголбанк, Засгийн газар, Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ ав” гэсэн нь ч мөрдөх байгууллага дээр “гацчихаад” байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Эх сурвалж: Б.ГАРЬД “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: Монголд шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор Олон улсын шатрын холбоотой хамтран Боловсролын яамны дэмжлэгтэйгээр хөтөлбөр хэрэгжүүлнэ2 цаг 34 минутын өмнөЭмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв6 цаг 44 минутын өмнөНэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана6 цаг 47 минутын өмнөХүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа6 цаг 52 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ9 цаг 6 минутын өмнөАжил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа9 цаг 11 минутын өмнөМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 29. 12:48Трамп хөргөө 250 долларын шинэ дэвсгэрт дээр хэвлүүлэхээр төлөвлөжээ5 сар 29. 12:46Мөрдөгчдийн ажлын хэсэг 135 хүнээс мэдүүлэг авч, 30 дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж, 2 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна5 сар 29. 12:43Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа5 сар 29. 12:38Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана5 сар 29. 12:27Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо5 сар 29. 10:09Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна5 сар 29. 10:01Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв5 сар 29. 9:57Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна5 сар 29. 9:50Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцэж, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав5 сар 29. 9:43"Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно5 сар 29. 9:36УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 29. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 29. 8:56Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна5 сар 28. 18:50Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 28. 18:44ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна5 сар 28. 18:42ОХУ-ын Засгийн газартай байгуулсан Хэлэлцээр, Протоколыг соёрхон батлах тухай болон төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ5 сар 28. 18:39БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай5 сар 28. 15:05“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа5 сар 28. 15:02СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана5 сар 28. 14:33Саудын Арабад кино хийвэл зардлын 60 хувийг буцаан олгоно5 сар 28. 14:26Азийн шилдэг шатарчид Монголд цугларлаа5 сар 28. 14:161072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ5 сар 28. 14:06“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно5 сар 28. 14:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.