
Нийслэлийн Төв талбайд гурван өдөр үргэлжилсэн эл арга хэмжээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд хэрэгжүүлж буй болон шинээр бэлдэж буй төслүүдийнхээ талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өгч оролцов. “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн хувьд өдөрлөгт оролцогч иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ шинээр хэрэгжүүлэх төслүүдийн явц, хайгуул судалгааны ажлын амжилт үр дүн, мөн нээлттэй ажлын байрны мэдээллээс хуваалцлаа.
”Эрдэнэс алт ресурс” ХХК нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхит төслийн талбайдаа эдийн засгийн хувьд үр өгөөжтэй хоёр томоохон төсөл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эхлэлээ тавиад байгаа юм. Мөн бусад хэд хэдэн тусгай зөвшөөрлийн талбайдаа хайгуул судалгааны ажлыг эрчимтэй хийсний үр дүнд улсын алтны нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах, эдийн засгийн үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулах зорилгоо амжилттай урагшлуулаад байна.




.jpg)
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо
ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ
Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа
Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ

Сэтгэгдэл бичих