“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тогтмол ажлын байр шинээр бий болно


4-р сарын 14
10 цаг 24 минут

     Нийслэлд трамвайн төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр чиглэл нь Зунжингаас Сүхбаатарын талбай хүрэх бөгөөд 11 км урт, 16 зогсоолтой байна. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.

Харин хоёрдугаар шугамыг Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлд барина. Төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд зарлаж, тендерийн материал хүлээн авч байна. Тендер нь "EPC" нөхцөлтэй буюу гүйцэтгэгч нарийвчилсан зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж, материалын худалдан авалт болоод барилга угсралтын ажлыг бүрэн хариуцах юм. Нисэхийн бүсийг хотын төвтэй холбох “Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамыг 2028 онд барьж дуусгахаар төлөвлөөд байна.

ШУГАМ 1

  • Трассын урт: 11 км
  • Зогсоол: 16
  • Тогтмол ашиглалтын дундаж хурд: 25-30 км/ц
  • Зорчих дундаж хугацаа: 29 минут /нэг талдаа/
  • Зогсоол хоорондын дундаж зай: 700 метр
  • Нэгж бүрэлдэхүүнд суух нийт зорчигчдын тоо: 250 хүн
  • Трамвай хоорондын хугацаа: 5 минут
  • Замын хөдөлгөөний дундаж хурд: 25.7 хувиар нэмэгдэнэ.

ШУГАМ 2

  • Трассын урт: 15 км
  • Зогсоол: 23
  • Гүрэн байгууламж: 520 у/м
  • Тогтмол ашиглалтын дундаж хурд: 25-30 км/ц
  • Зорчих дундаж хугацаа: 37 минут /нэг талдаа/
  • Зогсоол хоорондын дундаж зай: 700 метр
  • Нэгж бүрэлдэхүүнд суух нийт зорчигчдын тоо: 250 хүн
  • Трамвай хоорондын хугацаа: 5 минут
  • Замын хөдөлгөөний дундаж хурд: 25.7 хувиар нэмэгдэнэ.

Трамвай төсөл нь нийгэм, эдийн засаг болон байгаль орчинд олон талын эерэг нөлөө үзүүлнэ. Төслийн эдийн засгийн үр ашгийг хэмжих гол үзүүлэлт болох эдийн засгийн дотоод өгөөжийн хувь нэгдүгээр трассын хувьд 17.1 хувь, хоёрдугаар трассын хувьд 19.3 хувьтай гарсан нь санхүүгийн ашиг, нийгмийн үр нөлөө болон цаг хугацааны хэмнэлтийг цогцоор нь хангасан өгөөжтэй төсөл болохыг илтгэнэ. Төслийг хэрэгжүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит боломжууд бүрдэх бөгөөд нарийвчилсан судалгаагаар нэгдүгээр трассын дагуу 115, хоёрдугаар трассын дагуу 135, нийт 250 гаруй тогтмол ажлын байр шинээр бий болно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв30 минут 51 секундын өмнөӨнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна1 цаг 52 минутын өмнөМэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо1 цаг 57 минутын өмнө“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн нэгж хувьцаанд олгосон ногдол ашгийн хуваарилалтад хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүллээ2 цагийн өмнө“Эрдэнэс алт ресурс” ХХК болон БНСУ-ын “Ханхва” группын удирдлагууд хамтран ажиллах талаар санал солилцлоо2 цаг 9 минутын өмнө“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тогтмол ажлын байр шинээр бий болно2 цаг 14 минутын өмнөАж үйлдвэр, эрдэс баялгийн болон эрчим хүчний салбарынхны “Нээлттэй хаалганы өдөр”-т “Эрдэнэс алт ресурс” ХХК амжилттай оролцлоо2 цаг 17 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: “COP17” бага хурлын санхүүжилт нээлттэй байх ёстой2 цаг 41 минутын өмнө“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах УИХ-ын 23 дугаар тогтоолыг “гацаасан” шүүхийн гурван шийдвэр3 цаг 14 минутын өмнөНҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа3 цаг 22 минутын өмнө5.5 га талбайд хэрэгжих Ногоон нуурын тохижилтын ажил энэ сарын 20-нд эхэлнэ3 цаг 27 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 47 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан3 цаг 55 минутын өмнөХүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана4 сар 13. 20:04Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно4 сар 13. 19:59Хүний эрхийн дэд хороо 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслөө хэлэлцэж, баталлаа4 сар 13. 19:55Орон сууцны хороолол доторх 18.2 км авто замыг засаж шинэчлэх ажлын зургийг боловсруулж байна4 сар 13. 19:52АН, ХҮН-ынхан Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн эсрэг бас ямар наймаа хийсэн бол?4 сар 13. 16:08“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар чөлөөлөлтийн явц 96 хувьтай байна4 сар 13. 15:32“Оюу Толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн зөрчлийг бүрэн арилгууллаа4 сар 13. 15:20Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнө4 сар 13. 15:14“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян эхэллээ4 сар 13. 15:11МАН-ын бүлэг: Зэсийн АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлнэ4 сар 13. 14:56Татвар төлөөгүй 517 тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж, нөхөн төлүүлжээ4 сар 13. 14:51АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжихгүй гэв4 сар 13. 14:47Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна4 сар 13. 14:43НЗДТГ: Төрийн өмчит байгууллагуудын ажлын өдрийг 4 хоногт шилжүүлнэ4 сар 13. 14:36Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа4 сар 13. 12:45Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа4 сар 13. 11:532026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав4 сар 13. 11:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.