Үндэсний аудитын газраас “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн нэгж хувьцаанд олгосон ногдол ашгийн хуваарилалт, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүллээ.
Аудитаар “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ногдол ашиг хуваарилах хууль, эрх зүйн орчин бүрдсэн эсэх болон тус компанийн ногдол ашгийг хууль тогтоомжийн дагуу бодитой тооцож олгосон эсэхэд дүгнэлт өгөх юм.
Аудитад Эрдэнэс Таван толгой ХК, Эрдэнэс Монгол ХХК болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, ГБХНХЯ, ТӨБЗГ, УБЕГ, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК болон бусад холбогдох байгууллагыг хамруулж, 2019-2025 оны ногдол ашиг, түүнийг хуваарилахтай холбоотой төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналын баримт материалд аудитыг гүйцэтгэнэ.
Улмаар аудитын дүнг Улсын Их Хурал болон холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад аудитын зорилго чиглэгдэнэ.
Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичигт туссан төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, үр ашийг нэмэгдүүлэх, иргэдэд хувьцааны ногдол ашгийг хүртээх зорилго, зорилтуудыг хангах хүрээнд холбогдох хууль, Улсын Их Хурал болон Засгийн газрын тогтоолуудын хэрэгжилтийг үнэлж, аудитын тайланг энэ оны долоодугаар сард Монгол Улсын Их Хурлын холбогдох байнгын хороонд хүргүүлэн хэлэлцүүлэхээр төлөвлөсөн.
Facebook
Twitter
Youtube


Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгджээ
Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
COP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ

Сэтгэгдэл бичих