Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо


4-р сарын 14
10 цаг 41 минут

     Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны (2026.04.13) хуралдаан 13 цаг 48 минутад эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Дэд хорооны дарга Ч.Анар гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Улсын Их Хурлын долоон гишүүний бүрэлдэхүүнтэй Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Ц.Баатархүү, Р.Батболд, П.Ганзориг, Б.Жаргалан нар хүрэлцэн ирснээр ирц 71.4 хувь болсноор хуралдаан эхэлсэн юм.

Энэ өдрийн хуралдаанаар “Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов.

“Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь салбарын зүрх, гүүр болсон байгууллага болох онцлогтойг тус газрын захирал Ж.Золзаяа эхэнд нь дурдав. Үйл ажиллагаагаа нь зогсон ч нийтэд нөхцөл байдлыг нээлттэй мэдээлснээр өнөөдрийн байдлаар дансаа нээлгээд байгаагаа дуулгав. Мэдээлэл, технологийн үндэсний парк нь тус салбарыг хөгжүүлэх, дотоодын болон олон улсын зах зээлд гаргах,  улмаар “Тал нутгийн цахим хөгжлийн хурдасгуур” уриатайгаар зорилгоо тодорхойлсон бөгөөд 1972 онд Шинжлэх ухаан, техник, мэдээллийн төв нэртэйгээр байгуулагдаж байжээ. Барилга нь 1974 онд ашиглалтад орсон, 2002 онд байгууллагыг Мэдээлэл, технологийн үндэсний парк хэмээн нэрлэсэн байна. Тухайн оныг хүртэл жилд улсын төсвөөс 80 сая төгрөгийг үйл ажиллагааны санхүүжилт хэлбэрээр хуваарилдаг байсан ч 2016 онд холбогдох шийдвэрийн дагуу төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болжээ. Ингэснээр улсын төсвөөс үйл ажиллагааны санхүүжилт олгохоо больж, байгууллага орлогоороо санхүүжих шаардлага тулгарсан гэв.

Үүнээс хойш салбарын хүний нөөцийг бэлтгэх, технологийн гарааны бизнесүүдийг бойжуулах, тэдгээрт оффисын таатай нөхцөлийг бий болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг Ж.Золзаяа захирал Дэд хорооны хуралдаанд танилцууллаа. Тэрбээр 2023 оноос тус газрын захирлаар ажиллаж байгаа аж. 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам байгуулагдан, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлснээр тус газар хууль дахь 11 чиг үүргийг гүйцэтгэж, мөн Мэдээллийн технологи үйлдвэрлэл, туршилтын технологийг хөгжүүлэх үндэсний Зөвлөлийн ажлын алба болжээ. Үүний зэрэгцээ 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Виртуал бүсийн үйл ажиллагааг хариуцаж байгаа гэв. Өдийг хүртэл Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх, Виртуал бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх үйл ажиллагаа доголдолтой байгааг дурдав.

“Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын барилга нийтдээ 9000 м2 талбай ч үүний 1/3 хэсгийг нэр бүхий аж ахуйн нэгж кино театр болгон ашиглаж, маш бага төлбөрөөр 14 жил түрээсэлж байгаа гэв. Бусад инкубатор компани хоёр жил бойжоод, дараагийн шатандаа шилждэг бол нэг компани 14 жил дангаараа дээрх орон зайг эзэлж, маш бага түрээс төлж ашгийн төлөөх үйл ажиллагаа явуулаад зогсохгүй, дамжуулан түрээсэлж асар их ашиг, орлого олсон нөхцөл байдлыг тайлбарлав. Энэ талаар нийтэд ил тод мэдээлж, нөхцөл байдлыг тайлбарласнаар 2025 оны арван хоёрдугаар сарын 15-ны өдөр буюу одоогоос дөрвөн сарын өмнө  кино театрыг албадан чөлөөлүүлсэн байна.

Тус байгууллага одоо гарааны бизнесүүдийг бойжуулахаас гадна салбарынхантай хамтран олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагууд болон 50 гаруй улс оронтой хамтын ажиллагаа өрнүүлдэг байна. Тус төвд өнөөдрийн байдлаар технологийн 40 компани байршин, хиймэл оюун ухаан, программ хангамж, эрүүл мэнд, боловсролын чиглэлээрх мэдээллийн технологийн үйл ажиллагаа гээд давхардалгүйгээр “бойжиж” байгааг танилцуулсан. Мөн төрийн цахим үйлчилгээний болон аюулгүй байдлын чиглэлээрх байгууллагууд байрлаж байна гэлээ. Данс хаагдахад цахилгаан, дулаан хангамж таслалдахад, энэ нөхцөл нь зөвхөн тэнд ажиллаж байгаа 450 хүний асуудал биш, e-mongolia.mn сайтаас төрийн үйлчилгээг цахимаар авч буй 2000000 хүн, үйлчилгээг цахимаар үзүүлж буй төрийн асуудал болж байна хэмээн тайлбарлалаа. Дэд бүтцийн дээрх хүндрэлтэй байдал нь зөвхөн тус байгууллагын биш тухай барилгад байрлаж буй байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагаа, улсын хэмжээний болон олон улсын хамтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж буйг мэдээлсэн. 

“Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нийт ажилтны 70 хувь нь бодлогын ажлаа боломжгүй, орлого бүрдүүлэх ажлыг гүйцэтгэдэг болохыг Дэд хорооны гишүүдэд тайлбарласан. Тус байгууллагын нийтдээ 9000 м2 талбайн 1/3 хэсгийг түрээсэлж байсан аж ахуйн нэгжүүд түрээсийн асуудал дээр маргаж, талбайгаа чөлөөлж авсан “Мэдээлэл, технологийн үндэсний парк”  791 сая төгрөгийн төлбөр төлөх болоод байгаа гээд холбогдох тайлбарыг дэлгэрэнгүй танилцуулсан. Шүүхийн шийдвэрээс үүдэн “Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дансыг битүүмжилснээр үйл ажиллагаа нь зогсох, ажилтнуудынхаа цалинг олгож чадахгүй байдалд хүрчээ. Өнгөрсөн Баасан гарагт дансаа нээлгээд, 791 сая төгрөгийн өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр Хууль зүйн яаманд хандаад байгаа гэв.

Үргэлжлүүлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ холбогдох танилцуулгыг хийлээ.  “Мэдээлэл, технологийн үндэсний парк” нь 2016 оны арван хоёрдугаар сарын 01-ний 21-ний өдрийг хүртэл улсын төсөвт үйлдвэрийн газар байж байгаад 2017 оноос төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болжээ. Тэрбээр тус газрын сүүлийн зургаан жилийн орлогын мэдээллийг, хүний нөөцийн талаар танилцуулаад, үүсээд буй нөхцөл буюу тус барилгад талбай түрээсэлж байсан байгууллагууд, түрээсийн гэрээний нөхцөлийн талаар танилцуулсан.

Үүсээд буй нөхцөл байдал болон хууль эрх зүйн орчинтой уялдуулан “Мэдээлэл, технологийн үндэсний парк”-ыг судалгаа, бизнес хөгжүүлэлтийн төв болгож өөрчлөн зохион байгуулах санал танилцуулав. Энэ чиглэлээрх өөрчлөн байгуулалтын асуудлыг тусгасан хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн нь хэлэлцүүлгийн шатанд байгааг тайлбарласан. Цаашид төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудлыг шийдвэрлэх, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын барилга ашиглалттай холбоотой саналыг танилцууллаа. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Б.Жаргалан, Р.Батболд, Д.Рэгдэл, Ч.Анар нар тодруулга хийж, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлөөллөөс тайлбар, мэдээлэл авав. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “… Хуралдаанд тухайн … хороонд харьяалагддаггүй гишүүн оролцож, асуулт асууж, үг хэлж болно …” гэсэн заалтын дагуу тус Дэд хороонд харьяалагддаггүй Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга, О.Батнайрамдал нар асуулт асууж, ажлын хэсгийн дээрх бүрэлдэхүүнээс хариулт, тайлбар авсан.

“Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай холбоотой цаг үеийн асуудлаарх мэдээллийг сонссонтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга, Ч.Анар нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан тухайлсан шуурхай шийдэл боловсруулан, арга хэмжээ авахыг Б.Тулга гишүүн хүсээд, Дэд хороо энэ талаар чиглэл өгсөн шийдвэр гаргах нь зүйтэй гэдэг санал хэлэв. Дэд хорооны дарга Ч.Анар “Энэ нь төрийн өмчийн бодлого, зохицуулалтын алдаа болон төрийн өмчийн “хулгай”-н асуудал юм. Улсын Их Хурал хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд энэ асуудалд анхаарал хандуулж байна” хэмээгээд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэрэгжилтийг дэмжих хүрээнд Улсын Их Хурлын зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгөв. Өнөөдрийн сонссон мэдээлэлд үндэслэн Дэд хороо дараагийн хуралдаанаараа холбогдох шийдвэрийн төслийг хэлэлцэнэ хэмээн Ч.Анар дарга хэлснээр хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав5 сар 11. 17:16Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ5 сар 11. 17:03Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна5 сар 11. 16:53Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ5 сар 11. 16:50Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна5 сар 11. 16:47“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа5 сар 11. 16:44Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна5 сар 11. 14:33МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Батсүмбэрэлийг сонгов5 сар 11. 14:25Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой5 сар 11. 14:11АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 11. 14:08Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг5 сар 11. 14:05Ази тивийн шилдэг шатарчид Монгол Улсад чуулна5 сар 11. 14:01Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд дараах цэгүүдээр энгэрийн дугаар олгож байна5 сар 11. 13:55Хот, суурин газрын ногоон байгууламж зүлэгжүүлэлт, моджуулалтын тухай анхдагч хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна5 сар 11. 12:36Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ5 сар 11. 12:32Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна5 сар 11. 12:27Шадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ5 сар 11. 12:23Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана5 сар 11. 10:39Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв5 сар 11. 10:12Алба хаагчид 3 иргэнийг авран хамгаалж, 54 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ5 сар 11. 10:08“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ5 сар 11. 9:12УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.05.11-05.155 сар 11. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан5 сар 11. 9:02“Шатрын Моцарт” Магнус Карлсен буюу Гарри Каспаровыг шоконд оруулсан 13 настай хүү5 сар 10. 22:20Вадим Розенштэйн: Монголын шатрын хөгжил, оюуны боловсролын төлөөх Г.Занданшатарын олон жилийн хичээл зүтгэл, чин сэтгэл бол “WR Chess”-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал юм5 сар 9. 13:58“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв5 сар 9. 11:20Шадар сайд Н.Номтойбаяр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа5 сар 9. 9:12Г.Занданшатар тэрбумтан Вадим Розенштэйний урилгаар дэлхийн шатрын хаан Магнус Карлсентай нэг багт тоглоно5 сар 8. 20:28Ч.Номин “CNN, Бостон консалтинг, “Эдэлман Сингапур”, “Фүлхэм” хөлбөмбөгийн багийн гэрээний төлбөр болох 18 тэрбум төгрөгийг төл” гэж Б.Батцэцэг сайдыг шантаажилж байна гэв үү5 сар 8. 18:27Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна5 сар 8. 16:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.