Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв


4-р сарын 14
12 цаг 07 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.04.14) Төрийн нууцын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Л.Мөнхбаясгалан, Х.Тэмүүжин, Г.Хосбаяр, Ө.Шижир нар өргөн мэдүүлэв.

Монгол Улсад 1995 онд Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль батлагдсанаар төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг анх удаа хуулиар зохицуулж, төрийн нууцыг хамгаалах тогтолцоо, эрх зүйн үндсийг тавьсан. Улмаар 2016 оны арван хоёрдугаар сард Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг тус тус хүчингүй болгож, Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баталсан юм.

Төрийн болон албаны нууцын тухай хууль урьд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиас ялгагдах зарчмын шинжтэй харилцаа нь албаны нууц гэх ойлголтыг оруулж ирсэн, түүнчлэн Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг хуулиар бус  Засгийн газрын тогтоолоор баталж байхаар өөрчлөлт орсон байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь хэсэгт  “...улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр...-ийн нууцыг хуулиар тогтоон хамгаална...” хэмээн заасан. Ардчилсан нийгэмд төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа олон нийтэд аль болох ил тод, нээлттэй, энэ талаарх мэдээлэл хүртээмжтэй байх ёстой.  Хэдий тийм ч нийтийн ашиг сонирхол буюу “улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах” зорилгоор тодорхой мэдээллийг  зөвхөн хуулиар тогтоох замаар иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хязгаарлаж болохоор Үндсэн хуульд заасан.

Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг хуулиар бус Засгийн газрын тогтоолоор баталдаг болсон нь хэлбэрийн хувьд Үндсэн хуульд нийцэхгүй байгаагаас гадна мэдээллийг төрийн нууцад хамааруулах шалгуур, босго “намсаж”, үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын хяналт байхгүй болсон хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Үүний улмаас Засгийн газар нь мэдээллийг төрийн нууцад авахдаа Улсын Их Хурлын хяналтгүй, дур зоргоор шийдвэрлэх нөхцөл бүрдсэн гэв. Үүнийг дагаад иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрх хязгаарлагдаж, Засгийн газар хууль бус үйлдлээ нууцлах эрх зүйн үндэс бий болсон хэмээн үзсэн байна.

Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн дагуу төрийн нууцад хамааруулж байсан мэдээлэл 60 орчим байсан бол Засгийн газрын тогтоолоор төрийн нууцад авсан мэдээллийн тоо давхцалгүй тоогоор 400 гаран болж даруй долоо дахин нэмэгдсэн байна. Үүнээс гадна  “албаны нууц” гэх ойлголтын хүрээнд төрийн байгууллага нь “төрийн байгууллагын нууц” гэсэн ойлголтыг дотооддоо бүрдүүлэх болсон аж. Тодруулбал, төрийн байгууллага бүр мэдээллээ нууцалдаг болсон нь нууцын талаарх ойлголтыг “хавтгайруулж”, иргэдийн мэдээлэл авах эрхийг боогдуулж, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд саад болох болжээ.

Иймд Төрийн нууцын тухай хуулийг төслийг санаачилж, Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг Засгийн газар бус Улсын Их Хурал баталдаг байх; албаны нууц гэсэн ойлголтыг халах гэсэн зарчмын хоёр асуудлыг шийдвэрлэхээр тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Яллагдагч Д.Т-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв1 цаг 45 минутын өмнөТөрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв2 цаг 19 минутын өмнөӨнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна3 цаг 39 минутын өмнөМэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо3 цаг 45 минутын өмнө“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн нэгж хувьцаанд олгосон ногдол ашгийн хуваарилалтад хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүллээ3 цаг 48 минутын өмнө“Эрдэнэс алт ресурс” ХХК болон БНСУ-ын “Ханхва” группын удирдлагууд хамтран ажиллах талаар санал солилцлоо3 цаг 57 минутын өмнө“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тогтмол ажлын байр шинээр бий болно4 цаг 2 минутын өмнөАж үйлдвэр, эрдэс баялгийн болон эрчим хүчний салбарынхны “Нээлттэй хаалганы өдөр”-т “Эрдэнэс алт ресурс” ХХК амжилттай оролцлоо4 цаг 5 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: “COP17” бага хурлын санхүүжилт нээлттэй байх ёстой4 цаг 29 минутын өмнө“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах УИХ-ын 23 дугаар тогтоолыг “гацаасан” шүүхийн гурван шийдвэр5 цаг 1 минутын өмнөНҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа5 цаг 10 минутын өмнө5.5 га талбайд хэрэгжих Ногоон нуурын тохижилтын ажил энэ сарын 20-нд эхэлнэ5 цаг 15 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 35 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан5 цаг 42 минутын өмнөХүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана4 сар 13. 20:04Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно4 сар 13. 19:59Хүний эрхийн дэд хороо 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслөө хэлэлцэж, баталлаа4 сар 13. 19:55Орон сууцны хороолол доторх 18.2 км авто замыг засаж шинэчлэх ажлын зургийг боловсруулж байна4 сар 13. 19:52АН, ХҮН-ынхан Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн эсрэг бас ямар наймаа хийсэн бол?4 сар 13. 16:08“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар чөлөөлөлтийн явц 96 хувьтай байна4 сар 13. 15:32“Оюу Толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн зөрчлийг бүрэн арилгууллаа4 сар 13. 15:20Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнө4 сар 13. 15:14“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян эхэллээ4 сар 13. 15:11МАН-ын бүлэг: Зэсийн АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлнэ4 сар 13. 14:56Татвар төлөөгүй 517 тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж, нөхөн төлүүлжээ4 сар 13. 14:51АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжихгүй гэв4 сар 13. 14:47Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна4 сар 13. 14:43НЗДТГ: Төрийн өмчит байгууллагуудын ажлын өдрийг 4 хоногт шилжүүлнэ4 сар 13. 14:36Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа4 сар 13. 12:45Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа4 сар 13. 11:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.