С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй


4-р сарын 14
14 цаг 41 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах  тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх асуудлыг хойшлуулсан хугацаанд УИХ-д суудалтай зарим нам байр сууриа шууд илэрхийлсээр байна. Үүнтэй холбогдуулан академич, хуульч С.НАРАНГЭРЭЛЭЭС тодруулга авав. 

-Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх асуудлыг хойшлуулсан хуралдааны үеэр зарим нэг гишүүн УИХ-ын гишүүний ёс зүй гэж чухам юуг үзэхийг огт мэдэхгүй байсан. Судлаачийн хувьд танаас үүнийг тодруулъя?

-Монгол хүний язгуур мөн чанар, мөнх Тэнгэрээс заяасан өгөгдөл нь насан туршдаа ёс суртахуунлаг амьдрахад  л оршиж ирсэн. Ёс суртахуун бол жинхэнэ хүн болсны илэрхийлэл юм шүү. Энэ нь эелдэг найрсаг ба шударга ёс, эр зориг, үүрэг ба хариуцлага, эс шуналдах, жудаг, нинжин сэтгэл, итгэлцэл, үнэн, нэр төр, хамтач, эв эе, тэсвэр тэвчээр, атгаг бус ба урвашгүй сэтгэл зэргээр илэрлээ олдог юм. Эдгээрээс УИХ-ын гишүүнд түлхүү шаардагдах ёс суртахууны өгөгдлүүд нь эрхэмбээрийн ёс зүйг бүрдүүлж өгдөг. Юуны түрүүнд эх орон, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр чин зүрхнээсээ хүчин зүтгэх явдал юм. Энэ ч учраас Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт УИХ-ын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж заасан шүү дээ.

-Сүүлийн үед олон түмний дунд УИХ-ын гишүүний ёс зүй ноцтой зөрчигдөж байна гэж ярилцах боллоо. Энэ талаарх таны үзэл бодол?       

-УИХ-ын гишүүн УИХ-ын нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, монголын ард түмний хүсэл зориг ба ашиг сонирхлыг  илэрхийлэх төлөөлөгчийн бүрэн эрхээ илтэд хөсөрдүүлж байна. Ийм нөхцөл байдал нь сонгогчдыг УИХ-д өөрийн гэх элч, төлөөлөгчгүй болгож байгаа болно. Хууль батлах үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцохгүй байгаа нь хууль тогтоогч сураггүй алга болсонтой нэгэн адил. Үүнээс үүдэн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй болж байна. Эх орон, ард түмний ашиг сонирхолд илтэд тэрсэлж, сонгогчдын итгэлийг алдаж, шударга бус, бусармаг үйл үйлдэж, хэтэртлээ тансаглаж шуналдаж яваа гишүүнийг ёс зүйгээ чандлан сахиж байна хэмээн хэрхэвч үзэж болохгүй нь хэнд ч ойлгомжтой. Сонгогчдын хүндлэл, итгэл төрүүлэхүйцээр биеэ зөв авч явах чадамжгүй, хүний адаг, элэг тохуу болж яваа гишүүнийг УИХ-д байлгаад татвар төлөгчдийн мөнгөөр ивээн тэтгээд байхыг хүлээн зөвшөөрөх нь ёс суртахуунд туйлын харш үйл болох юм.

- Та түрүүн ёс суртахуунлаг бус хүн гэлээ. Үүнийгээ тодотгож өгнө үү?

 Ёс суртахуунаа хөсөрдүүлж, уландаа гишгэж яваа хүнийг хэлнэ. Эртний Субашид хэмээх хөлгөн сударт  “Муу юм энэ хорвоод хэчнээн олон боловч, Муу хүнээс илүү аюул гэж ер үгүй” гэсэн байдаг юм. Муу хүн бол ёс суртахуун нь ялзарсан хүн юм. Энэ хөлгөн сударт муу хүнийг байгалийн давагдашгүй хүчин зүйл, хамгийн аюултай араатнаас илүү аюултай гэж зүйрлүүлжээ.   

-Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг УИХ хэлэлцэхгүй гэж шийдвэрлэбэл та юу гэж дүгнэх вэ? 

-УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан халхлагч, дархлан хамгаалагч  болсон гэж үзэхээс аргагүйд хүрнэ. 

Эх сурвалж: polit.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй2 цаг 40 минутын өмнөЯллагдагч Д.Т-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв4 цаг 41 минутын өмнөТөрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 цаг 14 минутын өмнөӨнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна6 цаг 35 минутын өмнөМэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо6 цаг 40 минутын өмнө“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн нэгж хувьцаанд олгосон ногдол ашгийн хуваарилалтад хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүллээ6 цаг 43 минутын өмнө“Эрдэнэс алт ресурс” ХХК болон БНСУ-ын “Ханхва” группын удирдлагууд хамтран ажиллах талаар санал солилцлоо6 цаг 52 минутын өмнө“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тогтмол ажлын байр шинээр бий болно6 цаг 57 минутын өмнөАж үйлдвэр, эрдэс баялгийн болон эрчим хүчний салбарынхны “Нээлттэй хаалганы өдөр”-т “Эрдэнэс алт ресурс” ХХК амжилттай оролцлоо7 цагийн өмнөЕрөнхий сайд Н.Учрал: “COP17” бага хурлын санхүүжилт нээлттэй байх ёстой7 цаг 24 минутын өмнө“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах УИХ-ын 23 дугаар тогтоолыг “гацаасан” шүүхийн гурван шийдвэр7 цаг 57 минутын өмнөНҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа8 цаг 5 минутын өмнө5.5 га талбайд хэрэгжих Ногоон нуурын тохижилтын ажил энэ сарын 20-нд эхэлнэ8 цаг 10 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 30 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан8 цаг 38 минутын өмнөХүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана4 сар 13. 20:04Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно4 сар 13. 19:59Хүний эрхийн дэд хороо 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслөө хэлэлцэж, баталлаа4 сар 13. 19:55Орон сууцны хороолол доторх 18.2 км авто замыг засаж шинэчлэх ажлын зургийг боловсруулж байна4 сар 13. 19:52АН, ХҮН-ынхан Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн эсрэг бас ямар наймаа хийсэн бол?4 сар 13. 16:08“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар чөлөөлөлтийн явц 96 хувьтай байна4 сар 13. 15:32“Оюу Толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн зөрчлийг бүрэн арилгууллаа4 сар 13. 15:20Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнө4 сар 13. 15:14“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян эхэллээ4 сар 13. 15:11МАН-ын бүлэг: Зэсийн АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлнэ4 сар 13. 14:56Татвар төлөөгүй 517 тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж, нөхөн төлүүлжээ4 сар 13. 14:51АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжихгүй гэв4 сар 13. 14:47Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна4 сар 13. 14:43НЗДТГ: Төрийн өмчит байгууллагуудын ажлын өдрийг 4 хоногт шилжүүлнэ4 сар 13. 14:36Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа4 сар 13. 12:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.