Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
Дөрөвдүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 17-22 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө сэрүүсэж 4-6 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө сэрүүсэж 3-5 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө сэрүүсэж 2-4 хэм дулаан байна.
Дөрөвдүгээр сарын 16-наас 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
16-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-0 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.
Facebook
Twitter
Youtube


Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнө
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана
Орон сууцны хороолол доторх 18.2 км авто замыг засаж шинэчлэх ажлын зургийг боловсруулж байна
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
НЗДТГ: Төрийн өмчит байгууллагуудын ажлын өдрийг 4 хоногт шилжүүлнэ
Х.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ.gif)

Сэтгэгдэл бичих