Ерөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж


4-р сарын 15
9 цаг 13 минут

     Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадыг хүлээн авч уулзав.

Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) 2026 оны наймдугаар сарын 17–28-нд Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл хангахад Конвенцын Нарийн бичгийн даргын газар болон холбогдох байгууллагууд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буйд талархал илэрхийллээ. Тус хурлыг өндөр түвшинд, амжилттай, үр дүнтэй зохион байгуулахад Засгийн газраас анхаарч ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд олон улсын хүндэт зочид, төлөөлөгчид, оролцогч талуудад дөрөвдүгээр сард урилга хүргүүлнэ гэлээ.

Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээр баримтлах бодлогоо зарлаж, УИХ-д Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг өргөн барихаар ажиллаж байгааг дурдаад COP17 бол Монгол Улс ногоон хөгжлийн бодлогоо дэлхийд таниулж, ногоон эдийн засгийн чиглэлээр хөрөнгө оруулалт татах боломж гэдгийг онцлов.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуад Монгол Улс COP17 бага хурлыг хүлээн авагч улсын хувиар зохион байгуулалтын бэлтгэл ажлаа идэвхтэй, хариуцлагатай хангаж буйд талархал илэрхийллээ. Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон Конвенцын Нарийн бичгийн даргын зүгээс тус бага хурлыг амжилттай зохион байгуулахад бодлогын болон зохион байгуулалтын бүх талын дэмжлэг үзүүлж, Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал эрс багасна34 минут 49 секундын өмнөИспани 500 мянга орчим бичиг баримтгүй цагаачдад хууль ёсны статус олгохоор болжээ37 минут 22 секундын өмнөХотын дарга Х.Нямбаатар Хүүхдийн урлан бүтээх төвд ажиллалаа40 минут 9 секундын өмнөЕрөнхийлөгчийн хууль: Парламентын дархлааг бэхжүүлэх үү?42 минут 53 секундын өмнөХ.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ53 минут 19 секундын өмнөХөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа56 минут 3 секундын өмнөМонголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана1 цаг 37 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль ард түмэнд ашигтай, авилгачдад аюултай1 цаг 39 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж1 цаг 43 минутын өмнө“Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг чөлөөлж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулна1 цаг 46 минутын өмнөМонгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ1 цаг 50 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 55 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан1 цаг 59 минутын өмнөШҮҮХ: ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасав4 сар 14. 23:56С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй4 сар 14. 14:41Яллагдагч Д.Т-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв4 сар 14. 12:40Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 12:07Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна4 сар 14. 10:46Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо4 сар 14. 10:41“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн нэгж хувьцаанд олгосон ногдол ашгийн хуваарилалтад хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүллээ4 сар 14. 10:38“Эрдэнэс алт ресурс” ХХК болон БНСУ-ын “Ханхва” группын удирдлагууд хамтран ажиллах талаар санал солилцлоо4 сар 14. 10:29“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тогтмол ажлын байр шинээр бий болно4 сар 14. 10:24Аж үйлдвэр, эрдэс баялгийн болон эрчим хүчний салбарынхны “Нээлттэй хаалганы өдөр”-т “Эрдэнэс алт ресурс” ХХК амжилттай оролцлоо4 сар 14. 10:21Ерөнхий сайд Н.Учрал: “COP17” бага хурлын санхүүжилт нээлттэй байх ёстой4 сар 14. 9:57“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах УИХ-ын 23 дугаар тогтоолыг “гацаасан” шүүхийн гурван шийдвэр4 сар 14. 9:24НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 14. 9:165.5 га талбайд хэрэгжих Ногоон нуурын тохижилтын ажил энэ сарын 20-нд эхэлнэ4 сар 14. 9:11УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 14. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан4 сар 14. 8:43Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана4 сар 13. 20:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.