Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


4-р сарын 15
10 цаг 00 минут

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, гишүүн Р.Батболд нар /2026.04.14/ НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Афганистаны Исламын Эмират Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс, Папуа Шинэ Гвиней Улс болон Монгол Улсыг хариуцсан захирал Жин И.Пактуран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Р.Сэддорж Монгол Улсад амжилттай хэрэгжсэн “Зах зээл ба Бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл нь хөдөө аж ахуйн салбарын хөгжилд тодорхой дэмжлэг үзүүлсэн буйд талархалтай ханддагаа илэрхийлэв. Түүнчлэн энэхүү төслийн хүрээнд Өрийн удирдлагын тухай хууль, Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн баримт бичигт нийцсэн зээлийн хэлэлцээрийн төслийг парламентад өргөн мэдүүлэх тохиолдолд дэмжих болно гэв.

Эрхэмсэг ноён Жин И.Пактуран Эдийн засгийн байнгын хорооны даргад талархахын сацуу Монгол Улсад хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдээ танилцууллаа. Тэрбээр, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Удирдах зөвлөл төслөө үргэлжлүүлэх нэмэлт санхүүжилтийг баталсан талаар онцлов. Төслийн хүрээнд малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих, бодлогын шинэчлэл, сайжруулалтыг дэмжихэд чиглүүлж, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Байнгын хорооны дарга Р.Сэддорж малчдын хүүхдийн боловсролын асуудалд онцгойлон анхаарч, зайнаас болон танхимаар суралцах нөхцөл боломжийг бүрдүүлэх, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаагаа дурдсан. Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд төслийн хэрэгжилтийн үр дүнгийн талаар тодруулж, байр сууриа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал эрс багасна1 цаг 17 минутын өмнөИспани 500 мянга орчим бичиг баримтгүй цагаачдад хууль ёсны статус олгохоор болжээ1 цаг 19 минутын өмнөХотын дарга Х.Нямбаатар Хүүхдийн урлан бүтээх төвд ажиллалаа1 цаг 22 минутын өмнөЕрөнхийлөгчийн хууль: Парламентын дархлааг бэхжүүлэх үү?1 цаг 25 минутын өмнөХ.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ1 цаг 35 минутын өмнөХөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа1 цаг 38 минутын өмнөМонголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана2 цаг 19 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль ард түмэнд ашигтай, авилгачдад аюултай2 цаг 21 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж2 цаг 25 минутын өмнө“Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг чөлөөлж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулна2 цаг 28 минутын өмнөМонгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ2 цаг 32 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 37 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан2 цаг 40 минутын өмнөШҮҮХ: ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасав4 сар 14. 23:56С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй4 сар 14. 14:41Яллагдагч Д.Т-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв4 сар 14. 12:40Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 12:07Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна4 сар 14. 10:46Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо4 сар 14. 10:41“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн нэгж хувьцаанд олгосон ногдол ашгийн хуваарилалтад хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүллээ4 сар 14. 10:38“Эрдэнэс алт ресурс” ХХК болон БНСУ-ын “Ханхва” группын удирдлагууд хамтран ажиллах талаар санал солилцлоо4 сар 14. 10:29“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тогтмол ажлын байр шинээр бий болно4 сар 14. 10:24Аж үйлдвэр, эрдэс баялгийн болон эрчим хүчний салбарынхны “Нээлттэй хаалганы өдөр”-т “Эрдэнэс алт ресурс” ХХК амжилттай оролцлоо4 сар 14. 10:21Ерөнхий сайд Н.Учрал: “COP17” бага хурлын санхүүжилт нээлттэй байх ёстой4 сар 14. 9:57“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах УИХ-ын 23 дугаар тогтоолыг “гацаасан” шүүхийн гурван шийдвэр4 сар 14. 9:24НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 14. 9:165.5 га талбайд хэрэгжих Ногоон нуурын тохижилтын ажил энэ сарын 20-нд эхэлнэ4 сар 14. 9:11УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 14. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан4 сар 14. 8:43Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана4 сар 13. 20:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.