Хотын дарга Х.Нямбаатар Хүүхдийн урлан бүтээх төвд ажиллалаа


4-р сарын 15
10 цаг 16 минут

     Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Хүүхдийн урлан бүтээх төвд ажиллаж, тус төвийн үйл ажиллагаа, сурагчдын бүтээлүүдтэй танилцлаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Хүүхдийн урлан бүтээх төв нь Улаанбаатар хотын хамгийн эртний, 70 гаруй жилийн түүхтэй барилгуудын нэг. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяасыг нь нээн хөгжүүлэх, хөдөлмөрийн дадал олгох зорилготой дугуйлангуудыг тасралтгүй зохион байгуулж ирсэн чухал төв. Бид багш, сурагчдын хамтран хийсэн бүтээлүүдийг нийслэлийн захиргаандаа худалдан авч, тохижуулж, урлан бүтээх төвийн сан хөмрөгийг шинэчлэх боломжийг судалж байна" гэв.  

Мөн хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшинд тус төвийн сурагчдын бүтээлийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах боломжийг судалж, холбогдох байгууллагуудаар хэлэлцүүлж, олсон орлогоор сурагчдад шаардлагатай компьютер, принтер зэрэг тоног төхөөрөмжийг шийдвэрлэх боломжтой эсэхийг судлах чиглэл өглөө.

Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээлийн бус цагаар манай төвд ирж суралцдаг. Энэ жил 19 төрлийн 24 дугуйланд 2000 гаруй хүүхэд хамрагдан өөрсдийгөө хөгжүүлж байна. Манай төв нь Монгол Улсад үнэ төлбөргүй үйл ажиллагаа явуулдаг цорын ганц томоохон урлан гэдгээрээ онцлог. Сурагчид уран зураг, уран баримал, уран сийлбэр, сүрлэн болон шүрэн урлал, ахуйн дизайн зэрэг 24 чиглэлээр суралцдаг. Анхан шатаа төгсөөд ахисан шат руу дэвшин илүү нарийн бүтээлүүд хийж сурдаг. Мөн бүх дугуйланд зураг зүйн суурь олгодог тул хүүхдүүдийн гарын ур дүй, анхаарал төвлөрөл сайжирч, дэлгэцийн хамаарлаас холдож чаддаг” гэлээ. 

Хүүхдийн урлан бүтээл төвийн сурагч Н.Оюунтуяа “Би хичээлийнхээ хажуугаар долоо хоногт 2-3 удаа урландаа ирж суралцдаг. Одоогоор сүрлэн урлалын дугуйланд суралцаж, бүтээлийнхээ суурийг хийж байна. Энэ дугуйланд суралцсанаар олон шинэ зүйл сурч байна. Мөн багш нар маань бидэнд сонирхолтой байдлаар зааж өгдөг учраас илүү ойлгомжтой байдаг. Чөлөөт цагаа утас, цахим орчинд өнгөрүүлэхээс илүүтэй урландаа ирж, шинэ зүйл сурах нь надад илүү гоё санагддаг. Цаашид илүү сонирхолтой, нарийн хийцтэй бүтээлүүд хийж сурмаар байна” гэсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал эрс багасна1 цаг 41 минутын өмнөИспани 500 мянга орчим бичиг баримтгүй цагаачдад хууль ёсны статус олгохоор болжээ1 цаг 44 минутын өмнөХотын дарга Х.Нямбаатар Хүүхдийн урлан бүтээх төвд ажиллалаа1 цаг 46 минутын өмнөЕрөнхийлөгчийн хууль: Парламентын дархлааг бэхжүүлэх үү?1 цаг 49 минутын өмнөХ.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ2 цагийн өмнөХөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа2 цаг 2 минутын өмнөМонголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана2 цаг 43 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль ард түмэнд ашигтай, авилгачдад аюултай2 цаг 45 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж2 цаг 49 минутын өмнө“Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг чөлөөлж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулна2 цаг 52 минутын өмнөМонгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ2 цаг 56 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан3 цаг 4 минутын өмнөШҮҮХ: ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасав4 сар 14. 23:56С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй4 сар 14. 14:41Яллагдагч Д.Т-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв4 сар 14. 12:40Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 12:07Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна4 сар 14. 10:46Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо4 сар 14. 10:41“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн нэгж хувьцаанд олгосон ногдол ашгийн хуваарилалтад хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүллээ4 сар 14. 10:38“Эрдэнэс алт ресурс” ХХК болон БНСУ-ын “Ханхва” группын удирдлагууд хамтран ажиллах талаар санал солилцлоо4 сар 14. 10:29“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тогтмол ажлын байр шинээр бий болно4 сар 14. 10:24Аж үйлдвэр, эрдэс баялгийн болон эрчим хүчний салбарынхны “Нээлттэй хаалганы өдөр”-т “Эрдэнэс алт ресурс” ХХК амжилттай оролцлоо4 сар 14. 10:21Ерөнхий сайд Н.Учрал: “COP17” бага хурлын санхүүжилт нээлттэй байх ёстой4 сар 14. 9:57“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах УИХ-ын 23 дугаар тогтоолыг “гацаасан” шүүхийн гурван шийдвэр4 сар 14. 9:24НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 14. 9:165.5 га талбайд хэрэгжих Ногоон нуурын тохижилтын ажил энэ сарын 20-нд эхэлнэ4 сар 14. 9:11УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 14. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан4 сар 14. 8:43Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана4 сар 13. 20:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.