Испани 500 мянга орчим бичиг баримтгүй цагаачдад хууль ёсны статус олгохоор болжээ


4-р сарын 15
10 цаг 19 минут
     Испанийн Засгийн газар 500 мянга орчим бичиг баримтгүй цагаачдад хууль ёсны статус олгож, тэднийг хөдөлмөрийн зах зээлд албан ёсоор нэгтгэх төлөвлөгөөг баталжээ.
Ерөнхий сайд Педро Санчес энэ шийдвэрийг шударга ёсны үйлдэл төдийгүй Испанид зайлшгүй хэрэгтэй алхам гэж тодорхойлсон байна. Сошиал сүлжээнд нийтэлсэн захидалдаа социалист үзэлтэй Санчес бараг хагас сая хүн аль хэдийнэ бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсныг хүлээн зөвшөөрөхийг энэ бодлого зорьж байна гэжээ.
Испанийн сөрөг хүчний Ардын нам уг хуульчлалыг зогсоохыг оролдоно гэдгээ мэдэгдсэн бөгөөд “хууль бус цагаачдыг шагнаж, цаашид илүү олон хүн ирэхэд нөлөөлнө” гэж шүүмжилжээ.
Засгийн газрын төлөвлөгөөнд бичиг баримтгүй цагаачдад нэг жилийн хугацаатай, сунгах боломжтой оршин суух зөвшөөрөл олгох юм. Үүнд хамрагдахын тулд өргөдөл гаргагчид Испанид дор хаяж таван сар амьдарсныг батлах, мөн гэмт хэргийн бүртгэлгүй байх шаардлагатай. Өргөдлийг дөрөвдүгээр сарын 16-аас зургадугаар сарын эцэс хүртэл хүлээн авах аж. Санчес хүн ам нь хөгширч буй Испанид эдийн засаг, нийтийн үйлчилгээг тогтвортой байлгахад цагаачид хэрэгтэйг онцолсон байна.
Funcas судалгааны төвийн тооцоогоор Испанид 840 мянга орчим бичиг баримтгүй цагаач байдаг бөгөөд тэдний дийлэнх нь Латин Америкаас ирсэн хүмүүс аж. Энэхүү бодлого нь Европын олон орон цагаачлалын хяналтаа чангатгаж буй үед хэрэгжиж буйгаараа онцлог юм.
Өмнө нь Испанид социалист болон Ардын намын Засгийн газрууд цагаачдад өршөөл үзүүлэх бодлогыг хэрэгжүүлж байсан. Хамгийн сүүлд 2005 онд социалист Засгийн газрын үед 577 мянган хүн оршин суух зөвшөөрөл авч байжээ.
Эх сурвалж: Хүрэлбаатар БЯМБАЖАРГАЛ itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна7 цаг 20 минутын өмнөЭдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн үр дүнд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ7 цаг 24 минутын өмнөГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ7 цаг 31 минутын өмнөХан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил дууссан байна7 цаг 35 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв7 цаг 40 минутын өмнөҮерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ7 сар 28. 12:542.7 тэрбум төгрөгийн хахуулийн хэргийг шүүхэд шилжүүллээ7 сар 28. 12:46Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа7 сар 28. 12:39АТГ: Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав7 сар 28. 11:08“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ7 сар 28. 11:03Хотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа7 сар 28. 10:56Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 37 асуудлыг хэлэлцэн, 14 хууль, 7 тогтоол батлуулжээ7 сар 28. 10:51Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ7 сар 28. 9:53Мэдэгдэл7 сар 28. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан7 сар 28. 9:36Цэцэрлэгийн бүртгэл 2026.08.10-23 ний өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ7 сар 27. 17:23Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг7 сар 27. 15:47Даян аварга Б.Орхонбаярт холбогдох иргэний хэргийн талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг шүүх.мн дээр байршуулжээ7 сар 27. 14:42Нийгмийн даатгалын уламжлалт тогтолцоог шинэчилж, тэтгэврийн мөнгөн хуримтлалын ашиглагдаагүй үлдэгдлийг өвлүүлэх боломжтой боллоо7 сар 27. 14:38Ерөнхий сайд Н.Учрал Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа7 сар 27. 14:29Төрийн орон сууцанд хамрагдах иргэдийг цахимаар сонгон шалгаруулна7 сар 27. 14:24Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ7 сар 27. 14:17Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо7 сар 27. 12:11Хууль зүй, дотоод хэргийн яамнаас игэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ7 сар 27. 12:06"Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор" өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүллээ7 сар 27. 10:40Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана7 сар 27. 10:35Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан төслүүдийг зэрэглэлд хувааж, ангиллыг тодорхой болголоо7 сар 27. 10:32Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна7 сар 27. 10:27Алба хаагчид 14 иргэний амь насыг хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа7 сар 27. 10:25Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ7 сар 27. 9:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.