“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна


4-р сарын 15
14 цаг 24 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Эх түүх-Нэг Монгол” уриатай “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” Төрийн ордонд эхэллээ.

Зөвлөгөөнөөр түүхийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, үр дүн, сургалтын орчин, багшлах хүний нөөц, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багш бэлтгэх, чадавхжуулах тогтолцоог сайжруулах, түүхийн шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаа, үр дүн, технологийн дэвшлийг сургалтад ашиглах, бүх нийтийн түүхийн мэдлэгийг дээшлүүлэх, талуудын оролцоо, идэвх санаачилга, оролцоог хэрхэн сайжруулах зэргийг хэлэлцэнэ.

Тухайлбал “Түүхийн боловсрол: Өнгөрсөн, одоо, ирээдүйн чиг хандлага”, “Монголын түүхийн судалгааны сүүлийн үеийн үр дүн, чиг хандлага”, “Дэлхий дахин дахь Монголын түүх, соёлын судалгаа, сурталчилгаа” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ, оюун санаа, үндэсний ухамсар, эх оронч үзэл, түүх, соёлын дархлааг төлөвшүүлэхийн төлөө хүчин зүтгэж ирсэн үе үеийн түүхийн багш, түүхч, эрдэмтэн судлаач нарт ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Монголчуудын түүх бол хүн төрөлхтний хөгжил дэвшлийг урагшлуулж, орчин цагийн соёл иргэншлийн үнэт зүйлсийн үндэс суурийг тавьсан дэлхийн түүх гэдгийг тэмдэглэлээ.

Аугаа түүхээ өвлүүлэн үлдээх, эх орон, төрт ёс, өвөг дээдэс, өв соёлоороо бахархах сэтгэлийг төлөвшүүлэх, сурталчлан таниулах, үндэстний ой санамжийг бататган бэхжүүлэх үйлсэд түүхийн багш, түүхчид, соён гэгээрүүлэгчид манлайлах учиртайг хэллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсролын яам, бусад яам, холбогдох газар, их сургуулиудын хамтран зохион байгуулж буй “Түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөн”-д бүх шатны сургуулийн түүхийн багш, яам, агентлаг, музейн боловсрол хариуцсан арга зүйч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаач гээд 600 гаруй хүн оролцож байна.

“Түүхийн багш нарын улсын зөвлөгөөн”-ийг таван жил тутам зохиож байхаар төлөвлөжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

  • Түүх судлал, олон улсын монгол судлалыг цогцоор нь дэмжиж, мэргэшсэн судлаач, түүхчдийг төрийн бодлогоор дэмжих,
  • Эзэн Богд Чингис хаан, Их Монгол Улс, Эзэнт гүрний түүх судлалыг эрчимжүүлэх, монголчуудын хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг судлан тодруулах, үнэлж дүгнэх, сурталчлан таниулах,
  • Бүх нийтийн түүхийн мэдлэгийг дээшлүүлэх талаар Засгийн газар бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх зэргийг зарлиг болгосон.

Мөн эх түүхээ судлан мэдэж, өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэхийн төлөө хүн бүр хувь нэмрээ оруулахыг уриалсан юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна4 минут 32 секундын өмнөНийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй7 минут 27 секундын өмнөЭрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна10 минут 28 секундын өмнө146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө13 минут 53 секундын өмнөМарафонд гүйхээсээ өмнө бэлтгэлээ сайтар хангаарай16 минут 45 секундын өмнөТБХ:Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гүйцэтгэлийн аудитын тайлан, дүгнэлтүүдтэй танилцлаа19 минут 13 секундын өмнөФото: Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй23 минут 14 секундын өмнө2027 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч эхэллээ1 цаг 26 минутын өмнөЖижиг бизнесийг чөлөөлөх Ерөнхий сайдын бодлого1 цаг 30 минутын өмнө“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна1 цаг 35 минутын өмнөНасанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ1 цаг 44 минутын өмнөХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна1 цаг 54 минутын өмнөГэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна1 цаг 56 минутын өмнө“Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал эрс багасна5 цаг 38 минутын өмнөИспани 500 мянга орчим бичиг баримтгүй цагаачдад хууль ёсны статус олгохоор болжээ5 цаг 40 минутын өмнөХотын дарга Х.Нямбаатар Хүүхдийн урлан бүтээх төвд ажиллалаа5 цаг 43 минутын өмнөЕрөнхийлөгчийн хууль: Парламентын дархлааг бэхжүүлэх үү?5 цаг 46 минутын өмнөХ.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ5 цаг 56 минутын өмнөХөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа5 цаг 59 минутын өмнөМонголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана6 цаг 39 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль ард түмэнд ашигтай, авилгачдад аюултай6 цаг 42 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж6 цаг 46 минутын өмнө“Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг чөлөөлж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулна6 цаг 49 минутын өмнөМонгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ6 цаг 52 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан7 цаг 1 минутын өмнөШҮҮХ: ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасав4 сар 14. 23:56С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй4 сар 14. 14:41Яллагдагч Д.Т-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв4 сар 14. 12:40Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 12:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.