Жижиг бизнесийг чөлөөлөх Ерөнхий сайдын бодлого


4-р сарын 15
14 цаг 29 минут
     Ах маань Монгол Улсын жижигхэн зах зээлд бодит хувь нэмрээ оруулах шийдвэр гаргаж, хүний нутагт ажиллаж олсон таван төгрөгөөрөө хувийн бизнес эхлүүлээд багагүй хугацааг үдэв. Хүн амын нягтаршил багатай энэ улсад төр, улсаас таван төгрөг горьдож суух бус хүн цалинжуулж, татвар төлөөд бизнес эрхэлнэ гэдэг тийм ч амархан зүйл биш байсныг тэрбээр сүүлийн таван жилд биеэрээ мэдэрч байгааг нүдээр харсан хүмүүсийн нэг нь би юм. Эхлээд бизнесээ эхлүүлэх гэж элдвийн тусгай зөвшөөрөл хөөцөлдөж хангалттай их цаг хугацааг барсан бол дараа нь эхлүүлсэн бизнесээ хөл дээр нь бат зогсоохын тулд олон янзын хяналт шалгалт, татварын шат дамжлагыг давж явсаар эцэст нь хоёр гараа өргөн бууж өгөхөд хүрэв. Бүтээж босгосон бүхэн нь нэг өдөр нуран унаж буйг хараад доголон нулимстай зогсох ахыгаа харах үнэхээр хэцүү байсныг нуух юун.
Олсон таван төгрөгөөсөө төрийн хяналт шалгалтад татвар төлж, нэмээд ажилчдынхаа цалинг тавих бус эсрэгээрээ төрд татаас төлсөөр, бизнесээ хаалгахгүйн тулд үе давдаг тоглоом шиг мөнгө зарлагадсаар олсон орлого, ашиг ч байхгүй эсрэгээрээ татварын өртэй болоод уйлж зогссон миний ах бол Монголын мянга, мянган жижиг дунд бизнес эрхлэгчдийн нэг л төлөөлөл. Манай ах шиг олон иргэн, аж ахуйн нэгж өнөөдөр төрийн хүнд суртал, хяналт шалгалтыг давж чадахгүй хаалгаа барьж буй нь худлаа биш. Зарим нь бүр хаалгаа ч нээж чадахгүй гацчихаад байгаа. Нэг зүйл эхлүүлье, бүтээе босгоё гэхээр төр гэгч “хадны мангаа” өмнө нь томоос том тээг садаа буюу тусгай зөвшөөрөл гэх тээг тавьчихаад тэгнээд хэвтчихдэг нь худлаа биш. Найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулахын тулд 8-10 төрлийн зөвшөөрлийн бичиг авдаг. Алт мөнгөний дарханы бизнес эхлүүлэх гэж 100 гаруй хуудас цаас барьж бүтэн сарын хугацаанд төрийн байгууллагын үүд сахидаг хүнд суртал гэгч чухамдаа ганцхан Монголд л амь бөхтэй оршиж буй гажиг тогтолцоо билээ. Нэг бизнес эхлүүлэхийн тулд багадаа гурван сар хүлээдэг, 30 гаруй бичиг бүрдүүлдэг, 140 гаруй шат дамжлага дамждаг гээд төр жинхэнэ утгаараа бүтээе, хийе гэсэн чин хүсэлтэй иргэндээ төмөр нүүрээ харуулдаг байлаа. Тиймдээ ч шинэ Ерөнхий сайд Н.Учрал энэ гажиг тогтолцоог өөрчлөх бодит өөрчлөлтийн эхлэлийг тэртээх 2022 онд тавьж, Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг батлуулж байв.
Харамсалтай нь зөвшөөрлийг цөөлье, хийж бүтээж байгаагаа дэмжих ёстой гэсэн утга санаатай энэ хууль бодит амьдрал дээрээ хэрэгжих нь удаан байсан нь худлаа биш. Начир дээрээ бичиг цаасны тоо цөөрсөн мэт боловч хяналт, шалгалт нь илүү олширч, галын дүгнэлттэй аж ахуйн нэгжийн В1 давхарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс дахиж галын дүгнэлт шаарддаг, ижил төрлийн утга агуулгатай хяналт шалгалтыг 1-3 аж ахуйн нэгж давхардаж ирж шалгадаг гээд асуудал хэвээр байсан учраас өнөөдөр олон арван аж ахуйн нэгж төрийн хяналт шалгалтыг давж чадахгүй үүдээ барьж бүтээж босгосон бизнесээ хаахад хүрээд байна. Тэгэхээр төр гэгч чухамдаа бизнес эрхлэгчдийн хувьд “хадны мангаа” болон хувирчихаад буйг өөрчлөх бодит шаардлага бий болсон нь үнэн билээ.
Удаан хугацаанд бизнес эрхлэгчдийг чирэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийн өсөлтийг боомилж ирсэн давхардсан зөвшөөрлүүдийг цуцлах алхам буюу буюу бодит реформын эхлэлийг төр эхлүүлж, шинэчлэлийг бодитоор тавих цаг үе ирээд байлаа. Тэгвэл чихэнд чимэгтэй мэдээг өнөөдөр Монгол Улсын шинэ Ерөнхий сайд Н.Учрал хийгээд түүний удирдсан Засгийн газраас гаргаж үсчин, кофе шоп, фитнесс зэрэг найман төрлийн 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө.
Залуу Ерөнхий сайдын тухайд УИХ-ын даргаар ажилласан дөрвөн сарын хугацаанд энэ талаар тун зөв мессеж нийгэмд өгч байсныг эргэн сануулахад гэмгүй биз. Тэрбээр, “Алтан нарны илчийг хүртэл алга дарам цаасаар халхалж буй төрийн хүнд суртлыг өөрчилнө, бүтээж босгож буй хэн бүхнийг төрийн хүнд суртлаас чөлөөлнө” хэмээн мэдэгдэж, өөрийн санаачилж батлуулсан Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг бодит ажил болгоно хэмээн мэдэгдэж байлаа. Тэгвэл өнөөдөр шуурхай хийгээд маш бодитой ажил хэрэгчээр энэхүү ажлаа ажил хэрэг болгож бүтээж босгоё, нийгмийн хөгжилд дэм тус болох баялаг бүтээгчээ дэмжсэн шинэ реформын эхлэлийг тавьж чадлаа.
Жирийн нэг гутал завсар ажиллуулахад хүртэл есөн төрлийн зөвшөөрөл шаардана гэдэг төр иргэнийхээ амьдралаас хэр алсад холдож, бодит амьдралаас алсарч одсоны бодит жишээ байсан нь үнэн. “Боржигон овгийнх гэдгээ бүх боржигончуудаар гарын үсэг зуруулж баталгаажуулаад ир” гэдэг хошин шог шиг л бизнес хийх, ажил хийх хүсэл эрмэлзэлгүй болтол нь мохооно гэдэг бол төр байх ёстой хэм хэмжээгээ хэдийнэ давсаны илрэл байлаа. Ариун цэвэр, галын аюулгүй байдал, байршлын зөвшөөрөл, хөдөлмөрийн нөхцөл, бусад давхардсан бичиг баримт гээд жижигхэн үйлчилгээ эхлэх гэж буй иргэн төрийн байгууллагын хаалгыг сахисаар хэдэн сарын хугацаа алдаж буй энэ асуудлыг төр яаралтай өөрчилж буй нь бодит амьдралд ойрхон бодлогын өөрчлөлт байж чадлаа.
Бизнесийг дэмжих бус мохоож буй энэ алдааг залруулж, тусгай зөвшөөрлийг цуцлах нь иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нээж өгөх хамгийн бодит дэмжлэг болох учиртай. Жижиг бизнесийг тушсан төрийн хүнд суртал их байх тусмаа бид ажилгүйдэлд өртдөг. Харин илүүдэл зөвшөөрлийг халснаар иргэд өөрсдийн хөдөлмөрөөр орлого олох боломж нээгдэнэ гэдгийг захын тэнэг хүн ч ойлгож байсан ч өөрчлөхийг хүсэхгүй байсан нь гаслантай. Олон шат дамжлага бүхий зөвшөөрлийн тогтолцоо нь өөрөө авлигын эрсдлийг ч дагуулсаар ирсэн. Шийдвэр гаргах бүрт гарын үсэг, тамга хөөцөлдөх шаардлага нь албан тушаалтны хамаарал үүсгэж, бизнес эрхлэгчдийг ил тод бус танил тал, арын хаалга ашиглахад хүргэдэг байсныг ийнхүү Засгийн газрын шийдвэрээр халж, иргэн гар утаснаасаа л Е-business.mn системд мэдэгдээд бизнесээ эхлүүлэх боломж бүрдлээ.
Энэ нь хууль зөрчсөн, дур зоргоороо авирласан нэгнийг дур зоргоор нь орхих бус шаардлагатай хяналтыг үлдээх, илүүдэл дарамтыг л арилгах тухай маш энгийн шийдэл юм. Эхлээд зөвшөөрч ажлыг нь эхлүүлээд дараа нь харин хяналтаа тавих, зөв гольдролд оруулах ухаалаг бодлого. Дэлхий дахины өмнө бодит эрсдэл тулгарч, эдийн засгийн хямрал хаалга тогшиж буй энэ цагт төр хүнд суртлаа багасгах тусмаа жижиг бизнесээ дэмжиж, ажлын байр нэмэгдүүлж, эдийн засгаа идэвхжүүлэх тодорхой алхам хийх учиртайг залуу Ерөнхий сайд олж харсанд талархууштай. Ингэж байж л бид баялаг бүтээгчдээ хамгаалж, хайрлаж, туйлдсан эдийн засгаа эргэн сэргээж, ар араасаа хаалгаа барьж буй аж ахуйн нэгжүүдээ хамгаалж үлдэж чадна. Төрийн бодлого нь иргэдийн амьдралд ойртож, хүнд суртлыг халж чадвар жинхэнэ утгаараа бодит реформ болох учиртай. Тиймдээ ч шинэ Ерөнхий сайдын эхлүүлсэн энэхүү өөрчлөлт, шинэчлэл бодитоор ажил хэрэг болж, ажил хийхэд саад болдог бус дэмжлэг үзүүлдэг төрийг бий болгох, баялаг бүтээгчдээ төрийн чөдөр тушаанаас чөлөөлсөн шиг чөлөөлж буй нь мянга, мянган хүний хүсэл, мөрөөдөлд урам дэмжлэг болох нь ээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна4 минут 40 секундын өмнөНийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй7 минут 35 секундын өмнөЭрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна10 минут 36 секундын өмнө146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө14 минут 1 секундын өмнөМарафонд гүйхээсээ өмнө бэлтгэлээ сайтар хангаарай16 минут 53 секундын өмнөТБХ:Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гүйцэтгэлийн аудитын тайлан, дүгнэлтүүдтэй танилцлаа19 минут 21 секундын өмнөФото: Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй23 минут 22 секундын өмнө2027 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч эхэллээ1 цаг 26 минутын өмнөЖижиг бизнесийг чөлөөлөх Ерөнхий сайдын бодлого1 цаг 30 минутын өмнө“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна1 цаг 35 минутын өмнөНасанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ1 цаг 44 минутын өмнөХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна1 цаг 54 минутын өмнөГэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна1 цаг 57 минутын өмнө“Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал эрс багасна5 цаг 38 минутын өмнөИспани 500 мянга орчим бичиг баримтгүй цагаачдад хууль ёсны статус олгохоор болжээ5 цаг 40 минутын өмнөХотын дарга Х.Нямбаатар Хүүхдийн урлан бүтээх төвд ажиллалаа5 цаг 43 минутын өмнөЕрөнхийлөгчийн хууль: Парламентын дархлааг бэхжүүлэх үү?5 цаг 46 минутын өмнөХ.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ5 цаг 56 минутын өмнөХөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа5 цаг 59 минутын өмнөМонголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана6 цаг 40 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль ард түмэнд ашигтай, авилгачдад аюултай6 цаг 42 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж6 цаг 46 минутын өмнө“Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг чөлөөлж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулна6 цаг 49 минутын өмнөМонгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ6 цаг 52 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан7 цаг 1 минутын өмнөШҮҮХ: ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасав4 сар 14. 23:56С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй4 сар 14. 14:41Яллагдагч Д.Т-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв4 сар 14. 12:40Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 12:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.